Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар зэрэг эрх бүхий байгууллагууд “Бодь” ХХК, “Бодь групп” ХХК-иудыг үүсгэн байгуулсан УИХ-ын гишүүн Л.Болдын гэр бүлийн хууль ёсны эрхийг баталгаажуулан бүртгэсэн явдлыг хуучин хамтрагчид нь эсэргүүцэж, Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг. Улмаар анхан шатны шүүх хурал саяхан болжээ. УИХ-ыын гишүүн Л.Болдын гэр бүлийн “Бодь” ХХК-ийн эсрэг шүүхийн шийдвэр гарч, Л.Болд дахиад л ялагдал хүлээжээ. Уг нь Л.Болдын аав нэрт эрдэмтэн С.Лувсанвандан
1989 онд “Бодь хоршоо” бүрэн бус хариуцлагатай компанийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байх ба үүний суурин дээр 1996 онд “Бодь” ХХК-ийг түүний хүү Л.Болдхуягийн нэр дээр байгуулан улсын бүртгэлд бүртгүүлжээ. Улмаар 1996 оны дөрөвдүгээр сард иргэн Л.Болдын төлөөлсөн “Бодь” ХХК болон иргэн Д.Баясгалан, М.Зоригт нарын гурван тал хамтран “Бодь интернэйшнл” ХХК-ийг үүсгэн байгуулсан түүхтэй. Гурван тал хамтран ажиллах гэрээ байгуулж түүндээ хамтран байгуулсан компанийнхаа доор охин компани байгуулах бол “Бодь” гэсэн тодотгол хэрэглэж болно гэж заасан байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл “Бодь” гэх нэрийг “Бодь интернэшнл” ХХК-ийн нэг адил түүний охин компаниудад ч хэрэглэж болох зөвшөөрлийг нэрийн жинхэнэ эзэд буюу “Бодь” ХХК-аас олгосон гэсэн үг.