Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 03 сар 02
Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог нарын 12 хүнд холбогдох хар тамхины хэргийг Дүүргийн эрүүгийн анхан шатны I шүүхэд энэ сарын 02-нд хянан хэлэлцлээ. Шүүхээс С.Цог нарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авсан, хэрэглэсэн, хадгалсан, худалдсан, хилээр хууль бусаар нэвтрүүлсэн зэрэг үйлдэлд буруутгасан байна.
Улмаар С.Цогт хоёр жилийн хорих ял оноожээ. Мөн энэ хэрэгт холбогдсон гэгдэж байсан гурван шүүгчдэгчийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Түүнчлэн гурван иргэнийг цагаатгасан гэх мэдээллийг албан бус эх сурвалж хэллээ.
Эл хэргийг эргэн сөхвөл, С.Цог нарын 12 хүнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авсан, хэрэглэсэн, хадгалсан, худалдсан, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, энэ хэргийг давтан үйлдсэн хэрэгт холбогдсон.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.