Гэрлэх ёслолын ордонг хувьчилна

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2015 03 сар 04 ・ 5

Гэрлэх ёслолын ордон нь 27 ажилтан албан хаагчидтай Нийслэлийн өмчит Улсын Үйлдвэрийн газар юм. 1976 оноос өнөөдрийг хүртэл 39 жил үйл ажиллагаагаа хэвийн төвшинд явуулж байгаа “ашигтай” ажилладаг байгууллага.  Тэд нийслэлийн төсөвт тодорхой хэмжээгээр  дэмжлэг үзүүлдэг.  Тэгвэл Нийслэлийн хэмжээнд ганц байдаг Гэрлэх ёслолын ордонг  хувьчлах гэнэ. Энэ асуудлыг өчигдөр НИТХ-аар хэлэлцсэн байна.  Эхний ээлжид санал оруулж ирж байгаа юм.   Улмаар уг асуудлыг энэ сарын 19-ны өдөр хуралдах НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар асуудлыг эцэслэн шийдвэрлэх ажээ.

 

Гэрлэх ёслолын ордонг  хувьчлах болсон шалтгаан нь  ашиг орлого нь буурч, 2014 онд ашиггүй ажилласантай шууд холбоотой ажээ.  

НИТХ-д энэхүү асуудлын Засаг  дарга өргөн барьсан байгаа.  Гэхдээ нийслэлийн өмчтэй холбоотой саналыг  Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар боловсруулж, Засаг даргаар дамжуулан өргөн барьж байгаа аж.

Гэрлэх ёслолын ордонг  хувьчилсан ч үйл ажиллагааны чиглэл нь хэвээрээ байх юм байх. Цирк шиг зориулалтын бусаар ашиглуулахгүй  гэж ярьж байгаа. Үүнд НИТХ-ын нэр бүхий төлөөлөгч эргэлзэж байгаагаа хэлээд Гэрлэх ёслолын ордонг хувьчлахыг эсэргүүцэж байгаагаа онцолсон.    

Хэрвээ Гэрлэх ёслолын ордонг хувьчлаад циркийн түүхийг давтвал яах вэ гэсэн болгоомжлол олон хүнд байгаа.  Нөгөө талаас  хотын А зэрэглэлийн бүсэд  байгаа байрыг нь нураагаад хэдэн давхар барилга барих вий гэсэн  эргэлзээ  хүн бүрт байгааг   НИТХ-ын төлөөлөгч хэлж байсан.

Гэрлэх ёслолын ордонг хувьчилснаар  тус газрын үйлчилгээ сайдаж дордох нь тодорхойгүй ч ганц жил ашиггүй ажиллаа гээд  хувьчлах гээд байгаа нь хэр оновчтой шийдэл бол гэдгийг бодох л асуудал...

 

Т.Энгүүн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 03 сар 05/

    Наад хуримын ордныг чинь хувьчилж аваад газар дээр нь өндөр байшин барих юмсан гэж бодож байгаа хүмүүс олон шүү. Өндөр байшин барих нь цаашид хурмын ёслол хийдэг үйл ажиллагаагаар олдог орлогоос хавигүй ашигтай. Яахав өөр хүмүүс хотын захад оршуулгын газрын дэргэд дахиад нэг ордон маягийн юм барина

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 05/

    bolimoor uym aa awah bolhoor ashiggvi geh uym aa ashigtai ajildgiig ni bvgd medne shvv dee huwd hen neg erh medeltei ni awna shvv dee ashgiig ni bodood medeed awah geed baina shvv dee

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 05/

    Avch hanahgui yumaa yasan uls geheeree iim bdag bn aa. Huvichlah neriidleer uusduu l avna. Hrev jiriin neg irgen bi avaya geed uchvul u gej solioroh boloo. Neg i huuli yariad tenegtej uguh bh daa. Estoi haramsan bn MONGOL mini yana daa. Neg l udur MONGOLiin tuluu gesen setgeltei
    humuus hudlune.

    Хариулах
  • sonin / 2015 03 сар 05/

    2014 onii 6 sariin bdal yum bishuu zun namar hurim ordog bizdee

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 04/

    ардчилсан намын гэсэн хүмүүс дээр гарахаараа л хувьчилж байгаа нэрээр нөгөө муулаад, гоочлоод байдаг соц үеийн хамаг юмыг залгих юм аа өөрсдөө. Со жүжигчин "Ард" кинотеатрыг өөрийн болгочихсон нилээн дээр шүү. Ёстой сонин, ярьж хэлж байгаагаасаа шал өөр юм хийдэг хүмүүс шүү

    Хариулах