Популизмд “идэгдсэн” Монгол

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 03 сар 08 ・ 4

Үнэндээ Монголын төр, УИХ, парламент сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд нэвт популизмд автжээ. Тийм учраас одоо “Чи популист, би популист биш” гэж маргах хэрэггүй юм. Бүгдээрээ адилхан популист учраас хоорондоо ингэж маргалдах хэрэг байхгүй. Оронд нь бүгдээрээ популизмд нэвт автсанаа хүлээн зөвшөөрөөд, гарах арга замаа хайх хэрэгтэй болов уу.

 

Монголын төр популизмд бүрэн автсаныг хэд хэдэн жишээгээр нотолж болно. Юун түрүүнд төрийн бодлого ямар чиглэлд явж байна вэ гэдгийг харъя. Цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх, халамжийг хавтгайруулах бодлого жилийн жилд аль ч намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт багтсаар ирсэн. Мэдээж, амлалтынхаа дагуу өнгөрсөн хугацаанд цалин, тэтгэвэр, тэтгэмжүүд нэмэгдсээр ирлээ. Эдийн засгийн өсөлт, инфляцийн дүнтэй уялдуулж, цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх нь байж болох ч үүнтэй зэрэгцээд халамжийг хавтгайруулах бодлого хүчтэй хэрэгжсээр л байна.

 

Хүүхдийн мөнгө, одонтой ээжүүдийн мөнгө, оюутны тэтгэлэг гэх зэрэг халамжийн бодлогуудыг энэ жилээс цэгцлэх гэж оролдсон ч бүтэлгүйтсэн. Үүнээс гадна Монголын төрийн бодлого популизмд автсаны хамгийн том нотолгоо 2015 оны төсвийг батлах үеэр тодорхой дурьдагдсан. Сангийн сайд Ж.Эрдэнэбатын хэлснээр “Монголын жил бүрийн төсвийн урсгал зардлын 60 хувийг төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмж болон бусад халамжийг зарцуулахад төлөвлөгддөг” гэсэн юм. Ийм жишгээс салах хэрэгтэй, үүний тулд халамжийг цэгцлэх хэрэгтэй гэдгийг Засгийн газраас тайлбарлаж байсан ч УИХ-ын гишүүд зөвшөөрөөгүй билээ.

 

Төр засгийн бодлогын төвшинд иймэрхүү байдлаар популизм илэрч байгаа бол УИХ-ын гишүүд, улстөрчдийн хэлж ярьж байгаа зүйлүүдээс ч бас популизм үнэртэх аж. Популист улстөрчдийн хэлж, ярьж байгааг хэрхэн ялгах вэ гэдгийг өнгөрсөн долоо хоногт болсон хэлэлцүүлгээр тодорхой дурьдсан. Популистуудын нийтлэг хэв шинж юу вэ гэхээр “Ард түмэн ингээд өгөөч, тэрийг шийдээд өгөөч” гэж гуйгаагүй байхад “Ард түмэн тэгж хүсч байна, ингэж байна” гэж ярих. Өөрөөр хэлбэл, ард түмэн нэг их хүсээгүй байхад ард түмэндээ хайртай болж харагдах гэсэн оролдлого хийдэг гэж байна. Үүний нөгөө талд мэдээж ард түмний амьдрал сайжрахгүй, яг л тэр хэвээрээ байх.

 

Хоёрдугаарт, популизм үргэлж баялаг бүтээгчдийн эсрэг байдаг гэж байгаа юм. Мөнхэт үндсэрхэг байж, гадаадынхныг үзэн ядах зэрэг сэтгэлгээ нь популизмын хамгийн том илрэл гэдгийг судлаачид хэлж байлаа.  Өнөөгийн парламентын гишүүд, улстөрчдийн дунд гадны хөрөнгө оруулалт тийм ч их хэрэггүй, монголчууд өөрсдөө чадна гэж ярих хүмүүс мэр сэр бий. Дээрээс нь үг хэлэх, ярих болгондоо урд талд нь “Ард түмэн” гэдэг үгийг “шигтгэдэг” гишүүд ч байгаа. Заавал хэн гэдгийг нь дурьдах хэрэггүйгээр ард түмэн тэднийг удахгүй ялгаж, салгах биз ээ.

 

үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 03 сар 09/

    иргэд юу хүсэж байна гэвэл тогтвортой байдал, ажлын байр өөр юу ч хүсээгүй шүү дээ. Тэрнээс худлаа амлалт энэ тэрээс залхаж байна шүү яг үнэндээ бол

    Хариулах
  • анхаар / 2015 03 сар 09/

    Авлигад идэгдсэн монгол гэвэл амьдралд нийцэнэ. Төрийн түшээд нь хариуцлага хүлээх тогтолцоогүй орон. Оюу толгойн 3 эрдэнэттэй тэнцэх баялагтай ордыг өр болгосон баярцогт, баяр, зориг нар, эмнэлэгийн барилга тойрч улс төр хийгээд төсөвт 20 тэрбумын алдагдал оруулсан тэмүүжин, ураны лицензын баярын б

    Хариулах
  • үргэлжлэл / 2015 03 сар 08/

    шинэ колончлолын бодлого буюу эдийн засгийн эрх чөлөөгүй болгох бодлогод бүрэн орчихсон байна.

    Хариулах
  • Одоо бид яах вэ / 2015 03 сар 08/

    Популизмд нэвчсэн улс төртэй, зүгээр сууж сайхан амьдрах сэтгэгдэлтэй ард түмэн-залуучуудтай, бие биеэндээ хэт атаархуу үдэсний сэтгэлгээтэй, сүүзийн үед төр-ард түмэн-баялаг бүтээгчид гэсэн гурвалжин үл ойлголцолтой ЖИНХЭНЭ ШУУД АРДЧИЛАЛ-ын орон бол МОНГОЛ УЛС болж дээ. Тэр ШИНЭ КОЛОНЧЛОЛЫН БОДЛОГО

    Хариулах