“Ногоон уут” -аа болих уу

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 03 сар 10 ・ 1

 


Хотын захирагч шинэлэг бүхнийг нэвтрүүлж байгаа гэхэд хилсдэхгүй. Аливаа санаачилсан асуудал бүхэн асуудал дагуулдаг. Гэхдээ ард түмэн хэрэгггүй зүйлийг уухайн тас зөвшөөрөөд байдаггүй. 

Хотын мээрийн шийдвэрээр айл өрх болгонд "Азийн цагаан дагина" хэмээх нэртэй ногоон уутыг тараа гэж айлдсан. Уг уутыг тарааж эхлээд удалгүй асуудал, шүүмжлэл тасралтгүй дагуулсан билээ. 

Өнгөрсөн жилээс хогны уутаа тараах больж сургууль, цэцэрлэг, хүүхдийн эмнэлэг барих саналыг гаргаж нийтэлж байсан. 

Хогны уутанд зарцуулж буй төсөв нь хэт өндөр байгаа нь асуудлыг гол шалтгаан болж байгаа юм. Эл уутаар айл өрхүүдэд үнэгүй хангахын тулд өнгөрсөн онд 3 тэрбум төгрөг зарцуулсан. Мөн бариултай болгоно хэмээн 4,5 тэрбум төгрөг болгосон. Нэг ширхэг уутны үнийг 90-95 төгрөгөөр тооцсон байна. Тэгэхээр өрхийн сарын хэрэглээнд олгож буй 15 ширхэг уутны нийт зардал 1425-1575 төгрөг болно. Харин жилд 5.4 тэрбум төгрөг гэсэн үг. Үүнийгээ ихэвчлэн “Айл өрхүүдээс авч буй хогны хураамжийн 2000-2500 төгрөгийг уут хэлбэрээр буцаан олгож байгаа гэж тайлбарладаг.

Энэ их мөнгийг дан ганц "хогны уут"-нд зарцуулж байхын оронд сургууль, цэцэрлэггүй бяцхан үрсийг минь ирээдүйд анхаарч болмоор санагдаж өмнө нь хэд хэдэн удаа эрээчсэн удаатай. Тэгвэл өнөө жил энэ уутандаа 6.7 тэрбумыг зарцуулахаар төсөвт оруулжээ. Энэхүү мөнгөөр гэхэд, хоёр эмнэлэг, мөн тооны эмнэлэг, сургууль барьчихна. 

Тэгвэл уут тараах ажлаа зогсоож байгаа гэх яриа чих дэлслээ. Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны ахлах мэргэжилтний өгсөн мэдээллээр өмнө нь үйлдвэрлэсэн ногоон уутыг айл өрхүүдэд тарааж байгаа гэнэ. Харин шинээр үйлдвэрлэхгүй байгаа бөгөөд дахин үйлдвэрлэх эсэх нь тодорхой болоогүй аж. Эцсийн шийдвэр гараагүй ч хогны ногоон уутыг тараахаа болино гэсэн мэдээллийг өглөө. 

 

Х.Даваа

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 03 сар 10/

    ногоон уутны хэрэг байхгүй Харин хогоо дэлгүүрээс авсан уутанд хийж хэвшүүлбэл болоо Тэр мөнгөөр цэцэрлэг сургууль баръя

    Хариулах