Сонгууль бодсон гишүүд Үндсэн хуулийг өөрчилж чадахгүй

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 03 сар 10

-Дордуулсан 7 өөрчлөлтийг сонгуулийн өмнөх жил хийж байжээ-

 

Парламентад суудалтай бүх нам, эвсэл хамтран засаг барьж буй энэ үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах таатай нөхцөл бүрдээд байгаа гэж олон хүн үздэг. Харамсалтай нь энэ таатай нөхцөл нь үүлэн сүүдэр шиг л дайраад өнгөрлөө. Өнөөгийн парламент тэрхүү алтан боломжоо ашиглаж чадсангүй. Засгийн газрын томилгоо, эдийн засгийн хямрал тойрсон асуудлуудтай зууралдаж, хажуугаар нь улстөржилтөд хамаг цагаа зарцуулсаар өнөөг хүрэв.

 

Уг нь өнөөгийн төрийн байгуулал, сонгуулийн тогтолцоо, улс төрийн намуудын төлөвшил зэрэгт дорвитой өөрчлөлт, шинэчлэл хийхийн тулд Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулиуд, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтын тухай хуулиудыг цогцоор нь авч үзэж, нэмэлт, өөрчлөлт оруулна гэдгээ УИХ-ын гишүүд байнга л илэрхийлж байгаа.

 

Угаасаа Монголд Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгтэй юү, сонгуулийн шинэчлэл шаардлагатай юу, намуудыг эрс өөр зарчмаар ажиллуулах ёстой юу зэрэг асуултад олон нийт тийм гэж хариулах нь тодорхой. Нийгэмд ийм хүлээлт үүсгээд байгаа хэдий ч Үндсэн хуулийн өөрчлөлт сураг төдий л байна. Нэгдүгээр сарын 13-нд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсэг энэ сарын 07-нд хуралджээ.

 

Уг хуралдааны албан мэдээнээс харахад ажлын хэсгийн ажил тун хойрго, урагшгүй байгаа юм байна. Ажлын хэсгийн гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах оруулах асуудлаар нухацтай ярилцах нь зүйтэй гэж л үзжээ. Үүнээс өөр шинэ содон мэдээлэл тэдэнд үзээд өгье ч гэсэн байсангүй бололтой. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажил судалгааны шатандаа үргэлжилж байна гэсэн албархуу бөгөөд бөөрөнхий тайлбарыг албан мэдээндээ дайжээ

 

Уг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар баримт, материал, судалгааны ажлууд хангалттай бий. Өмнөх парламентын үед Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг харин ч нэлээд ажил хэрэгч байдлаар авч үзэж, тодорхой ахиц дэвшил гаргасан. Тухайлбал,2010 онд УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсан билээ. Энэ хуулиар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд ямар шалгуур тавих вэ, Үндсэн хуулийн ямар заалтуудыг хөндөж болохгүй вэ гэх мэт асуудлыг тун тодорхой зааж өгсөн.

 

Түүнчлэн уг хууль батлагдсаны дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай дөрвөн өөр хуулийн төслийн гишүүд тус тусдаа санаачлан өргөн барьсан юм. Эдгээр хуулийн төслүүд бүгд тодорхой судалгаан  дээр үндэслэсэн тул ажлын хэсгийнхэнд бэлэн гарын авлага, судлагдахуун болох учиртай. Ялангуяа тухайн үед Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ж.Сүхбаатар нарын гишүүдийн санаачилсан хуулийн төсөл судалгаа нэлээд сайтай. Төрийн байгуулалтын байнгын хороо уг хуулийн төслийг боловсруулахын тулд олон нийтийн дунд санал асуулга, судалгаа явуулж, хэлэлцүүлэг зохион байгуулсан байдаг.

 

Дээр дурдсан хуулийн төслүүдийг зэрэгцүүлээд харахад л Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах шаардлагатай вэ, ямар зохицуулалт нь өнөөдрийн нөхцөл байдалд нийцэхгүй болж вэ, юуг шинээр нэмж тусгах ёстой вэ гэдэг нь тодорхой харагддаг. Өмнөх парламентын үед УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, энэ парламент бүрдсэний дараа УИХ-ын дэд дарга Л.Цог нар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах ажлын хэсгийг ахлан ажиллаж байсан. Тэгэхээр хоёр сарын өмнө байгуулагдсан УИХ-ын гишүүн Н.Батбаярын ахалж буй ажлын хэсгийнхний гарт нэлээд чамбай судалгаа, баримт, дүгнэлт, санал зөвлөмжүүд цугларсан байх учиртай.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх