Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 03 сар 10
・ 1
62-р сургуулийн багш нар ажилт хаялт зарлан сурагчид хохирч байна Сүүлийн жилүүдэд ямарваа нэг албан тушаалын төлөө тэмцэх нь хэрээс хэтэрлээ. Дээгүүрээ суудлаа олохгүй бол доороо суудлаа олохгүй гэдэг шиг СХД-ийн Нийслэлийн тэргүүний 62-р дунд сургуулийн захирлын албан тушаалын улмаас үүссэн маргаан багш нарын ажил хаялт болон үргэлжилжээ.
Ажил хаялт баасан гараг хүртэл үргэлжлэх учраас энэ хугацаанд хүүхдүүд хохирч байгаа юм. Тус сургуулийн эцэг эхчүүд сургуулийн нөхцөл байдалд таагүй хандаж, иргэдийн хүүхдийг албан тушаалын төлөө хохироож байгаа сургуулийн удирдлага, багш нарыг буруутгаж байна. Тус сургуулийн захирлаар өмнө нь Сарантуяа ажиллаж байсан бөгөөд сонгон шалгаруулалтаар Батжаргал захирал болсон байна. Харин Сарантуяа захирал өөрийгөө үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэж үзэн шүүхэд хандсан бөгөөд шүүх ажилд нь эргүүлэн томилох шийдвэрийг гаргасан учраас ажлаа авахаар сургууль дээрээ ирснээс үүдэж, тус сургуульд бужигнаан үүсчээ.
Сургуулийн багш нарын нэг хэсэг нь Сарантуяа, нөгөө хэсэг нь Батжаргалын талд орж, хоёр хуваагдсан байдалтай байгаа аж.
Ямартаа ч захирлын албан тушаалын энэ хэрүүл маргаанд сурагчид хохирох ёсгүй. Тиймээс энэ асуудал салбар яамдууд нь анхаарлаа хандуулан яаралтай арга хэмжээ авахыг эцэг эхчүүд хүсч байгаа юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.