Шинэхэн сайдууд хэн бэ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 10 сар 09 ・ 1

Ерөнхий сайд Н.Алтанхуяг шинэ Засгийн газрын бүтцээ батлуулж аваад хэсэгхэн зуур ч гэсэн санаа амрав бололтой.

Харин одоо түүнд шинэхэн сайд нарынхаа нэрийг зарлаж аваад хэл амгүйхэн батлуулах л үлдэх шив. Ингэхдээ эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэх зарчмаар явах нь мэдээж.  Энэ бол улстөрийн фракцид байдаг бичигдээгүй хууль гэх юм  уудаа.  Юутай ч Засгийн газрын сайд нарын нэр эхнээсээ дуулдаж эхэллээ. Гэхдээ энэ тийм ч амархан ногоон гэрлээр орчих асуудал биш л дээ.  Ерөнхий сайдын өргөн барьсан хуулийн төсөлд зургаан яамыг нэгтгэж гурав болгоно гэж тусгасан ч өөр нэг заалт анхаарал татаж байгаа юм.  Тодруулбал, нэмэлтээр бусад яамдын сайд нарыг солихийг үгүйсгэхгүй гэх утгатай.  Тэгэхээр зөвхөн гурван яамдын сайд нарыг томилох бус зарим сайд нарыг нясалж, цус сэлбэхийг үгүйсгэхгүй. Ерөнхий сайд эхний ээлжинд Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчилж нийт 13 яам, 11 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллах төлөвлөгөөгөө батуулсан. 

 

Батлагдсан бүтцээр:
1. Батлан хамгаалах
2. Байгаль орчин, ногоон хөгжил
3. Боловсрол шинжлэх ухаан
4. Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа
5. Зам тээвэр, барилга хот байгуулалт
6. Сангийн яам
7. Соёл спорт, аялал жуулчлал
8. Уул уурхай, эрчим хүч
9. Үйлдвэр, хөдөө аж ахуй
10. Хууль зүй
11. Хөдөлмөрийн яам
12. Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал
13. Эрүүл мэндийн гэсэн салбарын яамд ажиллах бөгөөд Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нарын бүрэлдэхүүнтэй ажиллах юм.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: