ХТ: Та сайхан хаваржиж байна уу. Танай байгууллагын зорилго хэрхэн хэрэгжиж байна вэ?
Г.Б: Сайхан хаваржиж байна. Манай байгууллага 11 жилийн өмнө Монгол улсын ахмад настанг эрүүл энх, амьжиргааны боломжит түвшинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, ахмад настны Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг эдлүүлэх, салбар эрх зүйн орчинг бүрдүүлэх, засаг төрийн бодлого, шийдвэрт ахмадын оюун санааг шингээх, ахмад настны нийгмийн оролцоог идэвхижүүлэх, ахмадын байгууллагын үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх зорилго тавьсан энэ зорилгодоо хүрэхийн төлөө тууштай ажиллаж байна. Харин 2013 оны 3-р сараас дээрх зорилгыг Засгийн газар хүлээн зөвшөөрч, гэрээ хийснээр илүү хурдтай ажиллах боломж нь нээгдсэндээ.
ХТ: Тэгэхээр 2013 оноос өмнө хумигдмал байсан гэж хэлэх гээд байна уу?
Г.Б: Тийм ээ. Уншигчид мартаагүй байгаа гэж найдаж байна. 2004-2012 онуудад Засаг төрөөс хүлээн зөвшөөрөх байтугай эрс эсэргүүцэж, нугачин дарахын төлөө зүтгэж байсан. 2004 онд ахмадуудын мэдээлэл, ахмадын байгууллагын үйл ажиллагаа, тэтгэвэр, эрүүл мэнд, харъяалал, ахмадуудад хандах төрийн хайр халамж, хандлага, ахмадуудаа хүндлэх нийгмийн үүрэг ямар байсан, шийдвэрлэвэл зохих шийдвэрлээгүй хуримтлагдсан асуудалд ямар хэмжээнд зузаарсан байсныг засаж залруулах, өөрчлөж сайжруулах шинэчлэх гэж Монголын Ахмадын Чөлөөт Холбоо үүссэнийг мартаагүй, мартагдах ч учиргүй.
Ахмадууд маань нэг намын хараа хяналтын дор үүрэг даалгавар биелүүлж, улсынхаа бүх салбарт цаг наргүй хөдөлмөрлөж, өөрсдийгөө хүн гэж хайрлах сөхөөгүй л залуу насаа Монгол улсдаа зориулсан хүмүүс шүү дээ. Ийм ач буянтай хүмүүсээ сайхан амьдруулах, тэдэнд учраад байгаа бэрхшээлийг нимгэлэх зорилго дэвшүүлснийг 2004- 2012 оны хооронд ажиллаж байсан төрийн эрхмэдүүд хүлээн зөвшөөрөхгүй, манай байгууллагаас дэвшүүлсэн санал санаачлга, гарсан үр дүнг сонгуулийн шоундаа ашиглан, өөрсдөө санаж сэдээд хийсэн мэтээр тайлбарлаад, сурталчлаад МАЧХ-г ад үзэж, элдэв худал цуу мэдээгээр харлуулж, илт басамжлан доромжилж байсан нь түүхэнд баримтаар үлдсэн дээ.
ХТ: Тухайлбал ?
Г.Б: 2004 оны 11-р сараас ахмад дайчдын орон сууц, тэтгэлэгийн асуудлыг манай байгууллага судалгаатайгаар, үндэслэлтэйгээр гаргаж, УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, Монголын ахмадын холбоо, Дайнд оролцогчдын монголын холбоонд хамтран ажиллах, Ахмад дайчдын асуудлаар зөвлөгөөн хийх саналыг гаргасан. Тэд “үгүй ээ, шаардлагагүй, ахмад дайчдын асуудал боломжийн байгаа чи битгий мө-рөөрөө амьдарч байгаа ахмадуудыг турхираад бай” гэж л буруушаадаг байсан бичиг баримтууд, уулзалтын бичлэгүүд байна.
Тэмцлийн шахалтаар асуудлыг шийдвэрлэхчхээд “Баасан та нарт байр өгөөгүй шүү, манай засаг өгч байна Баасан гээд олон юм яриад байх хэрэггүй шүү" гэж ахмад дайчдыг зэмлэдэг. 2005 оны 2-р сараас Олон хүүхэд төрүүлсэн ээж нарт мөнгөн тэтгэлэг өгч, эхийн одонг олгуулах ажлыг санаачлан Олон хүүхэдтэй ээж нарын анхдугаар зөвлөгөөн хийж, төрийн ордны ард жагсаж, тэр үеийн засаг төр ордонгоо 4 эгнээ цагдаагаар хамгаалуулж, миний бие нэг цагдааг заамдаж байсан үе хуучраагүй байна.
Ээж нарт өгөх ийм их мөнгө байхгүй, Баасан бол “Алтан загасны эмгэн” гэсэн нэр хочоор цоллон нилээн тэмцэл хийсний эцэст биелэлээ олсон. Өнөөдөр энэ тэмцэлд огт оролцож байгаагүй нөхдүүд Алдарт эхийн одонтой ээжүүдийн холбоо гэсэн төрийн бус байгууллага байгуулж ээж нараас 10.000 төгрөгийн татвар хурааж амьдрал залгуулж байна. Нөгөө төрийн эрхэнд олон жил суусан нам маань 2005 онд ээж нарт өгөх мөнгө байхгүй гээд эсэргүүцээд байснаа 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө орулаад явж байгаа.
Монгол улсын газар шороо, газрын хэвлийн баялагийг лицензээр 60-100 жилийн хугацаатайгаар харийнханд өгч байгааг 2005 оны 4-р сараас бид анх дэлгэж, Чингисийн /тэр үеийн Сүх-баатарын/ талбайд халуун хүйтнийг ажрахгүйгээр мэдээлж, суулт хийж байсан. Танай сонин ч энэ үйлсэд мэдээллийн чухал үүрэг гүйцэтгэж байсан. Тэр үеийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цагдаа нар ч сайн мэднэ. Үүний дараа Миний Монголын Газар шороо хөдөлгөөн байгуулагдсан.
ХТ: Ер нь тэр үед Монголын ахмадын холбоо гэдэг байгууллага байсан Яагаад та бүхэнтэй хамтраад тэмцдэггүй байсан юм бол"?.
Г.Б: Монголын ахмадын холбоо нийт ахмадуудын төлөө ажил огт хийгээгүй, албан тушаалтан, хуучин намын идэвхитэй гишүүдээс бусад ахмадуудад хүрч ажиллаагүй. Энэ байгууллага нэг намын дэргэд /МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны 1988.03.21-ны өдрийн 58-р тогтоолоор/ улс төрийн зорилгоор үүссэн байгууллага учраас жирийн ахмадуудын эрх ашгийг жигд хамгаалж ажиллахыг хүлээн зөвшөөрөхгүй эгдүүцээд, эсэргүүцээд байсан юм байна лээ.
Бас нэг шалтгаан нь Монголын ахмадын холбоо нийт ард түмний татвараас бүрддэг төсвөөс санхүүжиж, нэг намын үзэл бодлоор ажиллаж ирсэн нь хуучинсаг үзэлтэй олон жил дарангуйлсан хуучинсаг намд нэн ашигтай байсан. Олон түмнийг тэр дундаа ахмадуудын толгойг угааж 28 жилийн түүхтэй атлаа 80 жилийн түүхтэй гэж худлаа ярихын нь яана. Ахмадын байгууллага гэж санхүү, эрх мэдлийн нь авчихаад ахмадуудынхаа эсрэг байхаар би их гайхдаг байсан, одоо бол учрыг нь олж хужрын тунгаасан.
ХТ: Одоо хамтраад ажиллаж байна уу?
Г.Б: Манай байгууллагад намын харъяалал ямар ч хамаагүй ээ. Бид ахмадын төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллах хүсэлтэй хэнтэй ч нээлттэй хамтраад ажиллаж байна. Монгол улсад үйлчилж байгаа хууль тогтоомжийн дагуу ахмадуудын нийтлэг эрх ашгийг хамгаалан ажиллах болсон учраас Монголын ахмадын холбоотой хамтран ажиллах санал гаргасан. 2013.05.22-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж, хамтарсан мэдэгдэл гаргасан.
Гэсэн ч аргагүй л олон жил хөрөнгө санхүүгийн нь завшиж, эрх мэдлийг нь эзэгнэж, нэг намын хүлээсэнд баглагдсан учраас тэр болгоноосоо татгалзаж чадахгүй хэцүүдээд гэрээнийхээ дагуу ажиллахгүй байгаа. Удирдах нь чухал болохоос хийх чухал биш гэж үзэж байгаа юм болов уу даа. Ер нь социолист нийгмийн хуучинсаг үзэл нь тийм амар салахгүй хэцүүдэж байх шиг байгаа юм. Нүүр харж нэг зүйл хэлээд нүднээс далд, ар хударгаар нь заль хэрэглээд, ахмадуудад цуу тараагаад л олиггүй, явуургүй зан гаргаад хоёр жил болж байна.
Жишээ нь: Сүхбаатар аймгийн хуучин ахмадын байгууллага хуучин арга барилаа өөрчлөн манай байгууллагын зорилгыг хүлээн зөөвшөөрч ахмадын ажлыг үргэлжлүүлээд хийж байна. Төв, Өмнөговь, Орхон, Баян-Өлгий гээд аймгуудад хуучин ахмадын ажлыг хийж байсан хүмүүс монголын ахмадын холбооноос татгалзаад манай байгууллагын ажлыг үргэлжлүүлээд хийж байна. Хэнтий аймгийн ахмадын холбоо бага хурлаа хийгээд манай байгууллагын ажлыг хийх шийдвэр гаргасныг Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, “ЭХ ОРНООСОО УРВАЛАА” гэж дүгнэсэн. Аргагүй л ахмадуудыг улс төрийн зорилгоор ашигладгаа цухалзуулсан.
ХТ: Танай байгууллага сар шинийн баярын өмнө арван мянга шахам ахмадын өргөдөл УИХ, Засгийн газарт хүлээлгэж өгсөн. Ямар асуудал шийдүүлэх гэж байна.
Г.Б: Тэтгэвэр авагчдын 90% нь банкинд тэтгэврийн зээлийн өртэй байна. Ахмадууд тэтгэврээ зээлээд юунд зарцуулж байгааг судалж үзэхэд оюутны төлбөр, ажилгүй үр хүүхдээ тэжээх, цагаан сар тэмдэглэх, гэр бүлийнхэндээ туслахад зарцуулж байна. Тэгээд өөрсдөө хоосон суудаг. Жишээ нь: Увс аймгийн Наранбулаг сум 320 гаруй ахмадтай. Нийт ахмадуудын 90% нь 6-18 сарын хугацаатай тэтгэврийн зээлтэй байна. Сумын дийлэнх ахмад өртэй байна. Өртэй хүн өөдлөхгүй өттэй ямаа таргалахгүй гэдэг шиг үйлээ үзэж, тарчилж байна.
Тэтгэврийн зээлийн сарын хүү 1,5%, жилийн хүү 18% байна. Тэтгэврээ арилжааны банкаар хэт өндөр хүүтэй зээлүүлж, банкууд ашиг унагаж хөлжиж байна. Энэ бол маш харгис үйлдэл. Манай байгууллага 2013.4-р сараас хойш өнөөг хүртэл 21 аймгаар 2 дахь удаагаа, зарим аймаг, суманд 4 удаа ч очиж ахмадуудтай уулзаж, Тэтгэврийн зээлийн хүү, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, Эрүүл мэнд, шагнал урамшил, амралт рашаан сувилал гэх мэт олон төрлийн сургалт явуулж, илтгэл тавьж, ахма-дуудын санал хүсэлтийг сонсож, тэтгэврийн зээлийн хүү, Ахмадын хуулийн асуудлаар орон даяар хэлэлцүүлэг хийж байна.
Тэтгэврийн зээлийн хүүгийн асуудлаар сургалтууд явуулсны дараа 2014 оны 3-р сард тэтгэвэр олгодог бүх банкууд, Монгол банк, Банкнуудын холбооны төлөөлөл-тэй уулзалт зохион байгуулж, 9-р сарын 5-нд Нийгмийн даатгал банкуудтай, 9-р сарын 17-нд ХАХНХЯам, Нийгмийн даатгал, Хүний эрхийн үндэсний комисс гэсэн байгууллагуудтай, 9-р сарын 25-нд Засгийн газартай хамтран хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлгээс гаргасан уриалгыг УИХ-ын 76 гишүүнд 2014.10.10-ны өдөр хүргүүлсэн. Дийлэнх нь хариу ирүүлээгүй.
УИХ-ын гишүүн С.Эр-дэнэ, Ц.Оюунгэрэл, О.Баасанхүү, Су Батболд, З.Баянсэлэнгэ, Г. Баярсайхан нараас хариу ирүүлсэн. Тийм учраас дараагийн шатны арга хэмжээ нь ахмадуудын төлөөлөл албан ёсоор өргөдлөө гаргахаар шийдвэрлээд бүх аймаг сум, нийслэлийн 9-н дүүргийн ахмадуудын төлөөлөл оролцсон тэтгэврийн зээлийн хүүг зохистой харилцаанд оруулах хүсэлтийг Засгийн газар, УИХ-ын Өргөдөл гомдлын байнгын хороонд, Эдийн засгийн байнгын хороонд тус тус гаргаж хүргүүлсэн.
ХТ: Тэгвэл та бүхэн 2 жил шахам шат дараалсан ажил явуулж байгаа юм байна. УИХ-ын Н. Номтойбаяр саяхнаас би санаачлаад тэтгэврийн зээлийн хүүг бууруулах гэж байна гээд мэдээлээд байсан Та сонссон уу?
Г.Б: Сонссон. Тэтгэврийн зээлийн хүүгийн асуудал ярьж байгаа нь сайшаалтай. Тэгэхдээ энэ асуудлаар 2 жил шахам ажиллаж байгаа байгууллага, ахмадуудыг үл хүндэтгэн өөрөө шинээр санаачилж байгаа мэт авир гаргаж байгаад ахмадууд зэвүүцэн эсэргүүцэж байна. Ер нь бол ичиж амьдрах хэрэгтэй л дээ. Эрх мэдэлтэй, мөнгөтэй л бол бусдыг дээрэлхэж, үл хүндэлж болно гэсэн ташаа ойлголтоосоо салах хэрэгтэй. Сонгууль ойртож байгаа болохоор хийсэн ажилгүй сандраад бусдын оюун ухааныг шимж сорж, завшиж байдаг зан нь хөдөлсөн бололтой. Улс төрчид нь шил толь тунгалаг байвал түмэн олон нуруу амар, шударга байх үндэс бүрдэнэ гэдгийг мэдэхгүй байгаа нь өрөвдөлтэй юм даа.
ХТ: Засгийн газарт хүлээн зөвшөөрөгдснөөс хойш ямар ажил амжуулж байна?
Г.Б: Ахмадууд аа сонсдог 70001181 гэсэн утас бас аhmad.mn сайт ажиллуулж байна. Бүх аймаг сумуудад ахмадуудаа ялгаварлан гадуурхахгүй жигд хүрч ажиллах нөхцлийг бүрдүүлж байна. Батлагдаад 10 жил болсон ч ахмадуудад таниулаагүй Ахмад настны нийгмийн хамгааллын хуулийн талаар сургалт явуулж, орон даяар хэлэлцүүлэг хийж ахмадуудаас санал авч, нэг бүрчлэн уншиж нэгтгэж байна. Улсад 30. 40 жил ажилласан ахмадууд ямар ч гавьяа шагналгүй өдий хүрсэн алдааг засч, зайлшгүй шагнагдах учиртай ахмадуудыг шагнуулах ажил хийгдэж байна. Мөн ахмад настны талаарх Олон улсын гэрээ конвенцүүдийг ахмадын хуульд тусгахаар ахмадуудад таниулах ажил хийж байна. Ахмадуудын дунд шаардлагатай судалгаануудыг хийж байна. Ахмадууд бор тархиндаа тэжээл аваад сайхан байна. Нам ярихгүй нээлттэй болсон сэтгэл хангалуун байна гэдэг болсон доо.
ХТ: Хэлэцүүлэгт хичнээн ахмад настан оролцоод байна вэ?
Г.Б: Одоогийн байдлаар 40 мянган орчим ахмад настангууд хэлэлцүүлэгт саналаа ирүүлээд байна. Хэлэлцүүлэгт ахмадуудаас санал хүлээж авах ажил дуусаагүй үргэлжилж байна.
ХТ: Ахмадуудын санал ямар асуудалд илүү төвлөрч байна вэ?
Г.Б: Ахмадууд Олон улсын жишигт ойртсон, Үндсэн хуульд нийцсэн, ойлгомжтой, хэрэгждэг хуультай болох, амьдралд хүрэлцдэг тэтгэвэртэй байх, нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлэх, эрүүл мэндээ бүрэн хамгаалах үйлчилгээтэй байх, ялгаварлан гадуурхахдаж, эзэнгүй орхигдохгүй байх, улсаас авах ёстой гавьяа шагналаа авах, тэтгэврээ хүүгүйгээр авч хэрэглэх боломжтой байх, ахмадуудыг улс төрийн намуудын гишүүнчлэлгүй болгох, ахмадуудын туршлагыг улсаа хөгжүүлэхэд ашигладаг байх, ахмадуудад хөдөлмөрлөх боломж олгох зэрэг асуудлуудад илүү төвлөрч байна.
ХТ: УИХ-ын гишүүн асан, Нийгмийн даатгалын ерөнхий газарт дарга хүртэлх бүх шатанд насаараа ажилласан, монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар шинэ жилийн өмнө мэдэгдэл гаргасан. Тэр мэдэгдэлд ахмад настны нийтлэг эрх ашгийг төлөөлж, 80 жил ажилласан үндэсний хэмжээний төрийн бус байгууллагын үйл ажиллагааг үгүйсгэж, санхүүжилтийг зогсоосон, ахмадуудыг талцуулсан, хагалган бутаргасан, улс төржсөн гэж дурьдсан байсан. Энэ талаар тайлбар хийнэ үү?
Г.Б: Нэг намын эрх ашигт үйлчилж ажиллахыг нийтлэг эрх ашиг гэж хэлж арай болохгүй байлгүй дээ. 80 жил ажилласан гэж ичихгүйгээр худлаа ярих юм даа. Хариуцлага тооцохоо больсон үнэн мөнийг тогтоох чадвараа алдсан хүмүүс л үнэмших байх. Би дээр хэдийд ямар шийдвэрээр үүссэн ахмадын байгууллага болохыг дурьдсан шүү дээ. Манай байгууллага 10 жилийн өмнөөс л монголын ахмадын холбоотой хамтраад ажиллах санал тавьж байсан боломжгүй гэсэн хариу авч байсан, 2013 онд хамтран ажиллах гэрээ хийсэн өөрсдөө гэрээний дагуу ажиллаагүй. Хуучнаасаа авах туршлагаа авч, гээх зүйлээ гээж, шинийг эрэлхийлж ажиллах нь чухал байгааг үгүйсгэж байгаа нь харагдаж байна. Санхүүжилт зогсоосон гэх юм. Бид 9-н жил санхүүжилт аваагүй ч ахмадуудад тулгамдаж буй асуудлаас нимгэлэх зүйлүүдээ хийсэн шүү дээ. Үүрэхийн нь чи үүр, айхлахын нь би айхалъя гэгчээр монголын ахмадын холбоо эсэргүүцчихээд, амжилт байгуулахаар завшичхаад л сууж байсан.
Би дахиад хэлье, ичих хэрэгтэй. Монголын ахмадын холбоо тийм сайн ажиллаж байсан бол ахмадууд өнөөдөр ямар хэмжээнд амьдарч байна даа. Яагаад сайжруулж засаагүй, шийдвэрлээгүй өдий хүргэсэн хэрэг вэ?. Ахмадуудыг үзэл бодлоор нь ялгаварлаж, ангийн ялгаагаар харьцаж ирсэн. Жинхэнэ хуваан бутаргагчид өөрсдөө. Ямартаа л 2005 онд монголын ахмадын холбоо бүх ахмадад хүрч ажиллах албагүй гэдгийг хэлж байсан. 2013 онд Дархан-Уул аймгийн ахмадын холбооны дарга Энхтайван ахмадын нэрээр улсын төсвөөс 148 сая төгрөг авч ажилладаг атлаа Дар-хан-Уул аймгийн 7000 шахам ахмадад бүгдэд нь хүрч ажиллах албагүй гэж бас хэлсэн. Юун үндэсний хэмжээний, юун нийтлэг эрх ашиг вэ?
2013. 11 сард Сэлэнгэ аймагт ахмадуудад Ерөнхий сайд уул-залттай гэж худлаа зар тараагаад Ц.Сүхбаатар өөрөө очиж ахмадуудтай уулзалт хийлээ. Би тэр уулзалтанд хурлын зааланд ахмадуудын дунд сууж байсан. Миний хажуугийн ахмадууд надаас Ерөнхий сайд яагаад байхгүй байгаа юм бэ? гэж асуусан. Тэгээд учрыг асуутал худлаа ярьж ахмадуудыг намын дарга нараараа дуудуулсан байсан. Тэр уулзалтанд Ц. Сүхбаатар ахмадуудад Та бүхэн 2016 оны сонгууль хүртэл тэсээрэй гэж гуйж байсныг би өөрийнхөө чихээр сонсож суулаа.
Ахмадуудаар ингэж тоглоом хийж даажигнаж болохгүй гэдгийг танай сониноор дамжуулан дахин хатуу сануулж байна. Манай байгууллагын хувьд нам огт хамааралгүй, зөвхөн ахмадуудын аз жаргалын төлөө л ажилладаг. Их хүсээд байгаа бол намын гишүүний байр сууриа намынхаа байранд, сонгуулийн кабиндаа илэрхийлэх зарчмаар ажилладаг.
ХТ: Ахмадуудын талаарх шинэчлэх, засаж залруулах хуримтлагдсан асуудал байна гэж Та хэллээ. Хэр зэрэг цэгцэрч байна даа?
Г.Б: Цэгцэрч дуусахад цаг хугацаа орно. Учир нь ахмадуудад тулгамдсан асуудал байвал цаг тухай бүрд нь засаж залруулж, зөв замаар замнуулах бодлого үйл ажиллагаа дутмаг, хэт улс төржсөн байдлаар олон жилийг өнгөрүүлсэнтэй холбоотой. Буруу замаар будаа тээснийг зөв зам руу нь оруулахад хугацаа хэрэгтэй байна. Гэвч цагий гдөтөлж асуудлаа шийдвэрлэхэд сэтгэл зүтгэл, идэвхи чармайлт, эв нэг-дэл, шударга ёс туслах нь гарцаагүй юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.