Оюутолгойн 34 хувиас худалдан авах санаархал байгаа юу?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 03 сар 15 ・ 5
imagesХэрвээ Рио Тинто гацаанд орсон Оюутолгойг Монголд дахин эхлүүлэхээр болвол юуг өмнөхөөсөө өөрөөр хийх ёстой вэ? Энэхүү асуултын хариултыг эрдэм шинжилгээний өгүүлэлд тусгажээ.

Барууныхан монголчуудыг том том уурхайн төслүүд дээр гадаадын хөрөнгө оруулагчидтайгаа тохиролцоонд хүрч чаддаггүй учраас эцэстээ төслийг гацааж хаа хаанаа хохирол амсч, хугацаа их алддаг хэмээн бичиж байна. Хамгийн сүүлд л гэхэд “Financial times” сэтгүүлд “Рио-гийн Монголтой хамтран ажилласнаас сурах хичээл” нэртэй нэгэн сонирхолтой нийтлэл бичигджээ.

“Рио Тинто”-гийн зөвлөх уул уурхайн компаниуд засгийн газруудтай хамтран ажиллахдаа хэрхэн эрсдлээ бууруулах вэ нэртэй судалгааны өгүүлэл бичиж нийтлүүлсэн юм байна. Хамгийн гол нь уг өгүүлэлдээ Монголын засгийн газартай хамтран ажиллаж буйг судалжээ. Тэгээд хилийн чанад дахь засгийн газруудтай хамтран ажиллахдаа эрсдлээ хэрхэн бууруулах вэ гэдгийг дүгнэж бичсэн байна.

“Рио Тинто”-гийн тусгай зөвлөх Хенри Стийл болон Миланы Бокконийн их сургуулийн судлаач Стефано Гатти нар энэхүү өгүүллийг бичжээ.

Тэд чухам яагаад Оюутолгойн төслийг судалгааны объект болгон сонгосноо ингэж тайлбарлаж байна. “Оюутолгой дэлхийн хамгийн том зэсийн үйлдвэрлэгч болохоор хүлээгдэж байна. Гэтэл “Рио Тинто” болон Монголын засгийн газар уурхайн хоёр дахь шатны буюу газрын гүн дэх үед олборлолт эхлүүлэхдээ төлбөрөө хэрхэн төлөх вэ гэдэг дээр маргалдсанаас болоод төсөл гацаанд орчихоод байгаа юм. “Рио Тинто” татвар болон төлбөрийн асуудлыг тодорхой болгоогүй үед олборлолт эхлүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол Монголын засгийн газарт үүргээ биелүүлэхэд бэлэн мөнгө хэрэгтэй байна. Энэ үл зөвшилцөл нь судалгааны гол цөм болсон” гэжээ.

Олон улсын мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж буй уг өгүүллийг гол санаа нь тухайн засгийн газар тэгш байдлыг бий болгохын тулд хөгжүүлэгч компанитайгаа хувьцаагаа солих явдал аж. Ингэснээр тухайн засгийн газар маргааныг үүсэх болон шийдвэрлэхэд нөлөөлөхөөс гадна нөгөө талаас хүлээх эрсдэл буурч байгаа гэнэ. Мөн засгийн газар  ашигтай бус үед хувьцаагаа зарах зэргээс урьдчилан сэргийлж хяналт тавих зэрэг зөвлөмжүүдийг тусгаж өгсөн байна.

“Рио Тинто” энэ талаар “Эрдэм шинжилгээний өгүүлэл нь судлаачдын бие даасан бүтээл юм. Үүнд “Рио Тинто” оролцсон, захиалсан эсвэл хамтран ажилласан гэх ямар ч зүйл байхгүй” хэмээн мэдээлсэн байна.

Барууны хэвлэлүүд Монгол Улс уул уурхайн хөрөнгө оруулагчдаа алдлаа, олон улсад нэр хүндгүй боллоо гэх мэдээллээр баахан бөмбөгдсөн. Үүнийхээ араас асуудлыг шийдвэрлэх ийм гарц байгаа гэдгийг бүр академик үндэслэлтэйгээр ийн дэвшүүлж байна. Тиймээс гацаанд орсон Оюутолгойн төслийг цааш нь үргэжлүүлэхийн тулд Монголын засгийн газрын хувьцааг заруулах гэсэн санаархал гадны хөрөнгө оруулагчид байгаа юм биш биз гэсэн хардлага төрүүлж байгаа юм. С.Баярцогт Оюутолгойн 34 хувиас зарах саналыг засгийн газарт дэвшүүлэх үед Рио Тинтогийн гүйцэтгэх захирал манайх илүү хувьцаа авах сонирхолгүй хэмээн мэдэгдэж байсан. Гэвч тус компанийн зөвлөхийнх нь бичсэн судалгааны өгүүллээс хувьцаагаа нэмэгдүүлэх далд санаархал байгаа гэж харагдаж байна.
Д.Үжин
www.24tsag.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 03 сар 15/

    iim l um bodogdoj bna.

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 15/

    baigaa uuruur kharagdakhgui bukh bayalagaa aldasnii daraa gazar nutagaar ni khemjeed khil baiguulj tsereg suulgana daraa ni tednii nutag bolno.

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 15/

    ediin avsan toglogchiin tuvshind ochson manai kheden berduudees l bukh um bolj bna.ulam l arvijuulakh oyostoi bizdee ter khuvitsaag uyn nedmj zarakh endees garakh arga baij l taaraa 2 dakh B khuvilbar ekhelj bna guitsedgegch ni bayartsogt ar tal ni uls turiin buleglel magadgui tsever khytaduud khyta

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 15/

    khezeed delkhiin ord kheveeree shdee sandraad baikh uy bna.Oims gutal tumur makh makhan butegdkhuunee khiij surj baikh zuur ayandaa ashigtai sanal taviad l gadniikhan orj irnee mongol khun iimkhen sanaa gargaj diilekhguidee bish dundaas ni khurdan khuljuud avakh gesen ukhekh gesgeel tengerees ali kh

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 15/

    khezeed delkhiin ord kheveeree shdee sandraad baikh uy bna.Oims gutal tumur makh makhan butegdkhuunee khiij surj baikh zuur ayandaa ashigtai sanal taviad l gadniikhan orj irnee mongol khun iimkhen sanaa gargaj diilekhguidee bish dundaas ni khurdan khuljuud avakh gesen ukhekh gesgeel tengerees ali kh

    Хариулах