Г.Баярсайхан: Ерөнхийлөгчийг огцор гэж байгаа нь яах аргагүй популизм

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 03 сар 16 ・ 8

УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа. 

-Та сүүлд телевизийн ярилцлаганд орохдоо популизмын талаар онцолж байсан. Хувь хүнийг популист гэхээсээ өмнө намууд өөрсдөө популист алхам хийхээ болих хэрэгтэй гэсэн. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

 

-Популизм гэж үг populous гэдэг латин үгнээс гаралтай. Энэ нь ард түмэн гэсэн үг. Мэдээж популизмын гарал үүслийг ярих юм бол хүн төрөлхтөн бий болж, үндэстэн ястан болж, улс гүрэн байгуулагдсан цагаас хойш популизм байсан. Түүхэнд анхны популизм гээд тэмдэглэсэн зүйл байхгүй ч энэ бүх зүйл хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш л хамт явж байгаа. Эрх мэдэлтэй хүн болгон л популизм хийж явж байсан байх гэж би боддог. Яг улс төрийн шинжлэх ухааны үүднээс популизм гэж тэмдэглэгдсэн асуудал яривал 1891 онд Америкт Фермерүүдийн нам байгуулагдсан байгаа. Тэр нам бол жинхэнэ популизм хийдэг байсан. Яг өнөөдрийнх шиг төр тогтсон өндөр үнээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг худалдаж авна, төрөөс байнга урамшуулал авна гэж шаарддаг байсан. Сүүлийн жилүүдэд улс гүрнүүдийг харвал, манай хойд хөршид Жироновский гэж нөхөр байна. Энэ бол яах аргагүй популист. Манайд бол популист алхам хийж байгаа улстөрчид байдаг. Гэхдээ энэ нь хувь хүний имиж, хувь хүний өөрийгөө таниулах гэсэн улс төрийн нэг алхам. Үүнийг том намуудын популизмтай холбож хэлмээргүй байгаа юм. Хамгийн хортой нь намуудын популизм. Нэг сая төгрөг тараана гэдэг, нөгөө нам нь 1.5 сая төгрөг тараана гэдэг. Монголчууд бид юу ч үйлдвэрлэдэггүй. Ганцхан нүүрсээ ухаж гаргадаг улсын хувьд маш буруу зүйл. Газар доорх баялгийг нийгэмд шударга хуваарилах ёстой. Ингэхдээ бэлэн мөнгө тараах бус цалин, тэтгэмж хэлбэрээр хүртээх хэрэгтэй гэж боддог.

 

-Гэхдээ өөр намуудаас гадна хувь гишүүд популизм хийгээд, тэрнээс болоод л гадаадын хөрөнгө оруулалт зугтчихлаа гээд байх шиг байна?

 

-Асуудалд бодитой л хандах хэрэгтэй. Мэдээж аль аль талдаа л нөлөө байгаа. Гэхдээ хамгийн том, ноцтой популист шийдвэрийг Монголын төр засаг, Их хурлаас л гаргасан. Энэ бол Стратегийн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хууль шүү дээ. Ардын намын гишүүд ч, манай намын гишүүд ч хамтраад, энэ хуулийг баталсан. Энэ маш ноцтой хууль болсон. Энэ бол өөрөө популист, буруу хууль болсон. Их эх оронч, стратегийн салбар гээд л. Нэг ёсондоо Монгол Улсын Их хурал өөрсдөө анх эх оронч дүр эсгэж эхэлсэн байхгүй юу. 

 

-Зарим гишүүд тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулна гээд ярьж байна. Таныхаа энэ популизм уу?

 

-Энэ бол хувь хүний популизм. Тэрийг хорьж болохгүй. Яах аргагүй олны анхаарлыг татаж байна. Энэ бол популист алхам. Гэхдээ энэ эдийн засагтаа ямар хор хохирол учруулж байна вэ гэвэл өөр асуудал. Их хурлын гаргасан популист шийдвэр, намуудын популист алхам ямар хор хохирол учруулж байна вэ гэдгийг бид олж харах л хэрэгтэй.

 

-Намууд ер нь популизмаасаа татгалзаж чадаж байна уу?

 

-Татгалзаж чадах зүйл ерөөсөө харагдахгүй байна. Улам л популизм хийж байна. Сая Өрийн босго гээд л ярьж байна. 58.3 хувь гээд л. Ардын намынхан 70 хувь хүргэхгүй, Монголын ард түмэн нэг хүнд төдий хэмжээний өр ногдож байна гээд л ярьж байна. Монгол Улсын эдийн засагт судсаар нь гүйх цус сэлбэх хэрэгтэй, гаднаас хөрөнгө оруулалт татах хэрэгтэй байдаг. Гэтэл хөрөнгө оруулалтыг хайрцаглаад, хязгаарлачихаж байгаа юм. Дэлхийд яг өрийн босго гэдэг зүйлийг хуульчлаад, үүнээс дээш гарч болохгүй, гарчихвал улс орон дампуурна гэсэн зүйл байхгүй. Би либерал үзэлтэй хүн. Мэдээж төлбөрийн чадваргүй компанид банк мөнгө өгөхгүй. Төлбөрийн чадваргүй улсад гадны том компани бас мөнгө өгөхгүй. Бүгдийг нь тооцоолж л байгаа. Тэгэхээр Ардын нам засагт хамтарч орчихоод, үүн дээр улс төр хийлээ. Улс гүрэн бүр мөнгө авдаг. Улс гүрэн бүр зээл авдаг. Зээлээ төлөөд явж чадаж байвал харин ч эрүүл эдийн засаг. Огт зээлгүй байлаа гээд бид яах вэ. Хойд Солонгос шиг дэлхий ертөнцөөс өөрийгөө тусгаарлах юм уу.

 

-Ардын засагт хамтарсан гэснээс хоёр нам хамтарч ажиллаад, гурван сар гаран хугацаа өнгөрч байх шиг байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудыг нь та ямар байдлаар харж байна вэ? 

 

-Мэдээж айхтар шууд үр дүн гарч чадахгүй байна. Ардын нам ч бас хараад байхад алхмууд нь их жижиг, популист шинж чанартай, үндэсний хэмжээний нам байж чадахаа байсан байна. Дандаа л жижиг популизм хийж байна. Яахав ээ, алсдаа их ач холбогдолтой ганц хоёр ажлууд явлаа. Ерөнхий сайд Японд очоод чөлөөт худалдааны гэрээ хэлцэл хийлээ. Энэ бол Засгийн газрын хийж байгаа маш том ажил. Үүнийг үгүйсгэж болохгүй. Гэхдээ хамтарсны үр, өгөөж гарахгүй байна. Одоо доллар өнөө маргаашгүй 2000 хүрэх нь. Уул уурхайн салбар явж байгаа зүйл алга. Барилгын салбар сэргэхгүй байна. Бид дотооддоо ч бас их хүчин зүйл байна. Манай намд, тухайлбал хотынхон нийслэлд компани, хувь хүмүүсийн нэр дээр очсон байсан маш олон газрын зөвшөөрлийг хүчингүй болгосон. Эдийн засгийн эргэлтэнд ороод, байшин сав барих гэж байсан маш олон бизнес төлөвлөгөө, бүтээн байгуулалтыг боож хаасан. Хотынхон ийм алхам хийлээ. Гэтэл Засгийн газар болохоор уул уурхайн 100 гаруй лицензийг цуцалсан. Одоо бүгдийг нь буцааж сэргээх гээд, их л хойрго хандаж байна. Иймэрхүү зүйлүүдийг хэлэх л хэрэгтэй. Тэгээд ганц ам тагладаг үгтэй. “Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасан” гээд л.

 

-Эдийн засгийн хүндрэлийг даван гарах арга хэмжээгээ Засгийн газар УИХ-аар батлуулсан. Гэхдээ үлдэж буй хугацаанд ганц Засгийн газар ч гэлтгүй УИХ, улстөрчид эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд юу хийх хэрэгтэй байна вэ?

 

-Би ганцхан л юм хэлье. Төр засаг бизнес рүү оролцохоо л болимоор байна. Уул уурхай, барилгын салбар. Маш олон зөвшөөрөл, лиценз авдаг. Уул уурхайгаас төр хол байж үзээч. Барилгын салбар, хувийн хэвшлийн салбараасаа хол байгаач л гэж хэлмээр байна. Харин авдаг татвараа аваад л явах хэрэгтэй.

 

-Төр нь төрөөрөө, бизнес нь бизнесээрээ...

 

-Тийм. Жишээ нь малын тоо толгой 60 саяд хүрсэн. Яагаад гэвэл малчдын амьдралд төр оролцож чаддаггүй л байхгүй юу. Төрийн оролцоо бага байсан учраас мал 60 саяд хүрлээ шүү дээ. Төр хаана гүнзгий оролцоод байна вэ гэвэл уул уурхай л байна. Тэгээд л энэ салбар нь унаж байна.

 

-Энэ хаврын чуулганыг л ашиглаж чадахгүй бол дараа дараагийн удаад эдийн засгийн чухал шийдвэр гаргахад улам л хүнд хэцүү, боломжгүй болох байх?   

-Би бол одоо нэг их үр дүнтэй юм болно гэж харахгүй байна. Гишүүд хувь хувьдаа ард түмэнд таалагдах тоглолтуудаа хийгээд эхэллээ. Тавантолгой, Оюутолгой нь сураг ч байхгүй. Уг нь хэдэн том том төслүүдээ явуулах л хэрэгтэй байна. 

 

-Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд дээр та ямар хүлээлттэй байна вэ?

 

-Тавантолгойн асуудлыг Засгийн газар шуурхай, өөрийнхөө хүрээнд шийдээд явчмаар л байгаа юм. Гэтэл дахиад л популизм хийгээд, Их хурал нь өөр дээрээ татаж аваад, “Бид шийдвэр гаргана” гээд л. Засгийн газар тэртээ тэргүй гүйцэтгэх засаглал учраас өөрсдөө хийх ёстой шүү дээ. Тэртээ тэргүй Их хурлын гаргасан тогтоол байгаа. Энэ тогтоолын хүрээнд л шийдээд явна. Тэгж явсан эсэхийг нь дараа нь харж болно шүү дээ. Их хурал Засгийн газрын ажилд хэтэрхий ороод байна л гэж бодож байгаа.

 

-Их хурал Засгийн газрын ажилд хэт их ороод, бараг бүх юмыг нь зааж, тэгж, ингэж хий гээд хэлчихдэг. Гэтэл тэр нь буруу байвал эргээд хариуцлагыг Их хурал биш Засгийн газар үүрдэг?

 

-Хариуцлагын асуудал гэж яривал парламентын засаглалтай оронд байдаг нэг тийм зүйл ажиглагдаад байна л даа. Гэхдээ хамгийн муу хувилбараар. Олонхиороо шийдвэр гаргадаг. Олонхи шийдсэн болохоор зөв гэж боддог. Эргээд үр дүн муутай байхад хариуцлага хэн ч хүлээдэггүй. Их сайндаа л сайд огцордог. Тэгээд салбар унасан чигээрээ унаад л явж байдаг. Энэ их ноцтой байгаа юм. Үнэхээр яг хариуцлага яривал хариуцлагаа тохож, хариуцуулж чаддаг л байх ёстой. Их хурал нь Их хурлынхаа ажлыг, Засгийн газар нь Засгийн газрынхаа ажлыг хийх хэрэгтэй. Одоо бол эдийн засаг муу байна гэхээр Их хурал нь Засгийн газар руу түлхдэг. Засгийн газар нь “Бидэнд ажиллах боломж бололцоо олгож өгөхгүй байна” гэдэг. Нэг ийм зүйл л болчихоод байна. 

 

-Одоо тэгээд яавал дээр вэ. Магадгүй Их хурлын шийдвэр гаргах процессыг илүү хүнд сурталтай, олон хүний дэмжлэгтэй байхаар хуульчлах ёстой юм болов уу?

 

-Огцом, цахилгаан эмчилгээ хийх ямар ч арга алга. Ямар Ерөнхийлөгчийн засаглал руу шилжиж оръё гэлтэй нь биш. Тэгэхээр миний хэлээд байгаа зүйл бол аль болох татвараа л сайн аваад, төр засаг бизнест оролцдогоо багасгах хэрэгтэй.

 

-Хаврын чуулганаар бас Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахаар яригдаж байна. Дээр нь Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, батална гэж байгаа. Таны бодлоор одоо Сонгуулийн хуульд заавал өөрчлөлт оруулах шаардлага байна уу?

 

-Хамгийн бодитой, хэл ам багатай гарсан хууль бол 2012 оны сонуулийн хууль. Би энэ хуулиараа явахыг дэмжиж байгаа. Одоо сонгууль дөхчихлөө. Дахиад улстөржөөд, популизм хийгээд эхэлнэ. Намууд ч бүрэн төлөвшиж гүйцээгүй л байна. Үндэсний хэмжээний нам л гээд байдаг. Тэгэхээр одоо хуульд өөрчлөлт оруулах нь дэмий байх л гэж харж байгаа. Намын санхүүжилтийн хувьд хувь хүн, компаниудаас намд санхүүжилт өгдгийг зогсоох хэрэгтэй. Сонгуулийн сурталчилгааны хугацааг богино болгоод, тэр хугацаанд хэвлэмэл материал, телевизийн зардлыг нь засгаас өгдөг байх хэрэгтэй. 

 

-Ярилцсанд баярлалаа.  

 

Л.Энхдэлгэр

 

eagle.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Chingis Ahan / 2015 03 сар 17/

    En oorsdigo yls torchid geed bgaa nohdvvd Bvgd huvia hicheesn nowsh,shaarnuud,ualzarsan bertegchingvvd,Mongolchuud saihan amidar ch bolhol bsan,bvgd oorsdin huwin biznese tsetseglvvlj,ah dvv,yrag torloro tatvarin mongoor tansaglaj.Mongolchuuda ta nar hezee zov songolt hiih yls vee,naad hylgaichuud c

    1
    Хариулах
  • Hoh mongolin vr udam / 2015 03 сар 17/

    ergvv tahia,shanaadulsan hashragvi ym baihda,yhaan aldaj ynsanig hvmvvs meden,bas oligarhi huvalz..,en hydalch eronhiilog ch,zasgin barzituud,76 bvgdin orosin holbooni ylsaas mergen byydag ch holslood horooh heregte..,demjehvv mongolchuuda

    1
    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 17/

    Hudlaa chaagaadl chi uls tur medehuu

    Хариулах
  • naiz sogtuu tolgoi / 2015 03 сар 17/

    Tsorovgor giariichin sogtuu tolgoi chinii uls turch gej yu baidag yum

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 17/

    Тэнэг махан толгой гэж... Чаавас даа, ....

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 17/

    ichij amidar bayarsaihan mataraa

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 16/

    CHI DUTAA

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 16/

    Teneg zaluu

    Хариулах