Спорт
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2014 09 сар 22
БНСУ-ын Инчён хотод Азийн 17 дахь наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 50 метрийн араараа сэлэлтийн уралдаан өнөө өглөө есөн цагт боллоо. Энэ төрөлд манай улсаас С.Номун өрсөлдсөн. Тэрээр 34.6 секундын хурдтай сэлж, тавдугаар байрт оржээ. Мөн сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг 18 цагаас Йорданы багтай тоглоно. Жүдо бөхийн төрлөөр 10 медаль хүртсэн манай баг өнөөдөр багийн барилдаан хийнэ. Одоогийн байдлаар Монгол Улсын баг тамирчид медалийнхаа тоогоор дөрөвдүгээрт жагсаж байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.