Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 03 сар 17
・ 3
Монголчуудын ганц мөрөөдөл нь байртай болох гэж хэлэх нь хаашаа юм. Гэхдээ байранд ороод, тохь тухтай орчинд амьдрахыг боддоггүй хүн гэж юу байх вэ. Тэр дундаа залуучууд бол яаж ийж байгаад нэг орон сууцанд ороод авахыг бодож байгаа. Харамсалтай нь байр авах гэдэг Монголд бол мөрөөдөл болчихоод байгаа нь үнэн.
Орон сууцыг ямар нэг аргаар бариад, амандаа орсон үнээ хэлээд зарж байгаа гэхэд л болно. Яах вэ, сүүлийн жилүүдэд найман хувийн зээлийн хөтөлбөр гарч ирж, хүмүүс бага ч болов боломжтой болоод байгаа. Гэхдээ “Дамар нь дуугарахаар хонх нь таг, хонх нь дуугарахаар дамар нь таг, хоёулаа дуугарахаар лам нь таг” гэдэг шиг найман хувийн зээлийн хөтөлбөр гээд гараад ирэхээр банкны шалгуур нь хэрээс хэтэрчихээд байгаа
Нэг бодлын инээдтэй ч юм шиг, нөгөө талаас нь харвал эмгэнэлт жүжиг шиг тогтолцоо байгаа юм. Үгүй ээ бод доо, аль ч арилжааны банк найман хувийн зээл олгохдоо юуны өмнө урьдчилгаа төлбөрөө яаж бүрдүүлснээ батал гэж “эргүүтээд” байгаа юм. За тэр үндсэн цалин хүрэхгүй, ганц бие хүнд өгөхгүй гэдэг асуудал ч дүүрч. Банк эрсдэлээ боддог л байлгүй. Харин 30 хувиа яаж бүрдүүлснээ батална гэдэг арай хэтрээд байгаа юм.
Манай залуучууд хуримтлал үүсгэх замаар орон сууцны 30 хувийн урьдчилгаагаа бүрдүүлж байгаа байх. Гэхдээ ингэж бүрдүүлж байгаа хүн тун цөөн. Ихэнх нь аав, ээж, хамаатан саднаасаа л мөнгө төгрөг цуглуулж, урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж буй. Гэтэл банк тэр мөнгөө яаж олсноо батал гээд байгаа нь онигоо биш үү. Тухайлбал, малчин айлын хүү байлаа гэж бодъё. Хэдэн мал зараад, 10 гаруй сая төгрөгтэй болоод, нэг өрөө байр авахаар боллоо.
Энэ тохиолдолд малаа хэдэн төрөгөөр, ямар ченжид зарснаа батлах ёстой болно доо. Нотолно гэхээр ченжүүдээс очиж, “Энэ хүнээс мах худалдаж авсан нь үнэн” гэсэн гарын үсэг авч ирэх шаардлага гарна. Олон мал нядалж ирээд, хэд хэдэн ченжид зарвал яах болж байна. Бүгдийг нь олж авна гэж байх уу. Ёстой хошин шог шиг байгаа биз дээ. Яагаав “Наадахаа англи хэлээр орчуулаад, гурван хувь хэвлүүлээд, нотариатаар батлуулаад ир” гэдгээс ялгараад байх юм огт байхгүй. Хэрвээ гадаадад ажиллаж байгаа эгч, ахаасаа, эсвэл дүүгээсээ хэдэн төгрөг авсан бол бас л гарын үсгийг нь авна. “Энэ мөнгийг буцааж авахгүйгээр өгсөн” гэсэн утгатай гарын үсэг шүү дээ. Тэгээд түүнийг гурван хувь хэвлээд, батална гэж байгаа.
Тэгэхгүй бол ах, дүү нь мөнгө өгсөн байсан ч банкныхан итгэхгүй байгаа нь сонин. Ер нь байрны урьдчилгаа төлбөрөө хаанаас олсон нь банкныханд ямар хамаа байна аа, тийм биз дээ. Хэрвээ нууц амрагаасаа 30 сая төгрөг аваад, 100 саяын байр авах гэж байгаа бол яах юм. Тийм хүүхнүүд зөндөө л байгаа шүү дээ. Энд хүүхнүүдийг муулах гэж байгаа юм биш. Зүгээр л банкныхан яах юм бол гэж бодохоор инээд хүрээд байх юм.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.