“Согтуу” нэгдсэн аянг Замын цагдаагийн газраас зохион байгуулна

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2015 03 сар 17

Энэ өдөр Монгол улсад Зэвсэгт хүчин үүсэн байгууллагдсны 94 жилийн ойн баяр болж байгаатайгаар албан байгууллага, аж ахуй нэгж, хамт олон найз нөхдөөрөө  нийлж  архидан согтуурах, биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцсноос зам тээврийн осолд өртөх гэмтэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлүүд нилээдгүй гардаг. Иймд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хэрэв та зайлшгүй замын хөдөлгөөнд оролцох бол дуудлагын жолооч,  тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, эрүүл хүнээр тээврийн хэрэгслээ жолоодуулах,  биеэ авч явах чадваргүй үедээ гудамж замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна. Баярын өдөр болж байгаатай холбоотойгоор  Улаанбаатар хотын Замын  цагдаагийн газраас энэ өдөр “ Согтуу” нэгдсэн арга зохион  байгуулан явуулах юм байна. 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх