Хуримын ордныг “шатсан” Шангрилла-ийн зогсоол болгох гэж байжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2015 03 сар 18 ・ 2

Нийслэлийн өмчийн харилцааны газраас Гэрлэх ёслолын ордон тэргүүтэй 19 объектыг хувьчлах саналыг НИТХ-д оруулаад байгаа бөгөөд энэ асуудлыг ирэх даваа гарагт эцэслэн хэлэлцэгдэнэ.   Хувьчлалд өртөх 19 объектоос хамгийн их анхаарал татаж байгаа нь  Хуримын ордон.  Хуримын ордонг ашиггүй ажиллаж байгаа болохоор 1.3 тэрбум төгрөгөөр хувьчлах  сураг байгаа.  Тэгвэл уг газрыг  өнгөрсөн оны 9-р сард шатсан  “Шангрила” зочид буудлын  авто зогсоол төлөвлөгөө хийгдсэн байжээ. 

Тодруулбал 500 сая долларын өртөгөөр баригдаж байгаа Шангри-ла өнгөрсөн онд   шатаагүй байсан бол өдийд ашиглалт орчихсон байх ёстой.  Шатсан, шатаасны аль нь  гэдгийг мэдэхгүй ч  ирэх зургаан сард буюу аялал жуулчлалын үеэр нээлтээ хийхээр төлөвлөж, ажилд шалгаруулж авч байгаа. Үүнтэй зэрэгцэн  Хуримын  ордонг  хувьчлалаар авч, газартай нь тэгшлэх төлөвлөгөөг боловсруулаад байж.  

 Хуримын  ордонг хувьчлахын тулд  хагас жилийн  тайланг нь гаргаад  ашиггүй ажилласан хэмээн тайланд тусгасан байдаг.  

Үнэн хэрэгтээ өнгөрсөн онд хуримын ордон 400 сая төгрөгийн ашигтай ажиллаж, жилийн жилд орлого нь нэмэгдэж байгаа. Ашигтай ажиллаж байгаа газрын хэн нэгний эрх ашигт тулгуурлан НИТХ-д оруулж байгаа цаад эзэд нь  Хотын мээр болон Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар  нар байх магадлалтай юм.  Тодруулбал  энэхүү асуудлыг Засаг  дарга өргөн барьсан байгаа.  Гэхдээ нийслэлийн өмчтэй холбоотой саналыг  Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар боловсруулж, Засаг даргаар дамжуулан өргөн барьж байгаа аж.

Энэ мэтээр  хэсэг бүлэг нөхдийн хувийн ашиг сонирхол дэлгэгдээд ирэхээр  НИТХ дээр  тохиролцоо хийгдсэн байна. Тодруулбал Хуримын ордоноос бусдыг нь хувьчлахаар болжээ. Хуримын ордон хэт их олны анхаарлыг татаад байгаа тул хувьчлахыг  түр хугацаагаар ухрааж, олны анхаарлаас хол байгаа Усан спорт сургалтын төв,  “Ионсэй найрамдал” эмнэлэг, Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төвийг эмнэлэгийн барилгуудыг хувьчлахаар төлөвлөөд байгаа юм.  Хувьчилж авах эзэд нь бараг тодорхой болоод байгаа.

Заавал олон нийтийн анхаарлыг  татаж байж  авч үлддэг,  үгүй бол хэн нэг мөнгөтэй нөхөрт  дурсгалтай газраа тал засах нэрийдлээр тавиад туучихдаг зангаа татмаар юм даа...

 

А.Баярмаа 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: