Маргааш “аз жаргал” -ын өдөр

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 03 сар 19

 


НҮБ-ын Ерөнхий ассамблей гуравдугаар сарын 20-ны өдрийг Аз жаргалын олон улсын өдөр болгох тогтоол гаргасан. Тэгвэл маргааш аз жаргалын өдөр тохиох гэж байна.

Хүн гэдэг амьтан сайн сайханд тэмүүлж, аз жаргалтай байхыг чиг мөрдлөгөө болгодог бод­галь учраас ийм баярын өдөртэй байх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гар­га­ж ийнхүү аз жаргалын өдөртэй болжээ.

Ингэснээр олон ул­сын баяруудын хуанлид аз жаргалын өдөр гэсэн нэгэн баяр дэлхийн яруу найрагчдын өдөр, хүүх­дийн эрхийг хамгаалах өдөр гэсэн онцлог өд­рүүдийн нэгэн адил бүрт­гэгдэх болсон юм.

Хүн бүрт хайр, итгэл, хүндлэлийг үргэлж хайрлаж яваарай. Ингэхийн тулд үүнийг мэдрүүлэхийн төлөө уг өдрийг тунхагласан биз ээ. Маргааш та бүхэн инээдээр цалгиж хайртай, дотны хүмүүстээ инээд баяр хөөр бэлэглэж аз жаргалыг мэдрээрэй хэмээн уриалж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх