Нийгэм
・Нийтэлсэн:
Баярмаа
・
2015 03 сар 19
Солонгос улсын иргэн И К С гэгч нь манай улсын хилээр их хэмжээний сөжү архийг нууцаар оруулж ирэн манай улсад худалдаалж байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ хэргийг өнөөдөр БЗД-ийн цагдаагийг II хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад Солонгос улсын иргэн И К С гэгч нь хэргээ хүлээсэн байна. Солонгос улсын иргэн И К С гэгч нь их хэмжээний сөжүг манай улсад каргогоор оруулж ирсэн гэдгээ мэдүүлсэн байдаг. Тиймээс энэ хэрэгтэй холбоотойгоор Гаалийн ерөнхий газрын Хууль эрх зүйн хэлтсийн байцаагч Ч.Тамираагаас тодруулахад: “Энэ хэргээр манайх судлаад, шалгалт хийсэн. Бид иргэдийн илгээмжийг /карго/ рентгенээр шалгадаг. Шалгалтаар сөжү илэрээгүй. Тэгэхээр Солонгос улсын иргэн энд хуурамчаар архи үйлдвэрлэсэн байх магадлалтай. Архи хуурамчаар үйлдвэрлэх нь эрүүгийн хуулийн дагуу шийтгэл хүлээх учраас түүнээс айгаад каргогоор оруулж ирсэн гэж мэдүүлсэн гэж бид үзэж байна. Учир нь каргог нэг бүрчлэн шалгаж рентгенээр харж шалгадаг. Шалгалтаар олон зуу битгий хэл ганц шил байсан ч илэрдэг. Одоогоор энэ хэрэгтэй холбоотойгоор манай байцаагчийг шалгаагүй.” Гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
Солонгос улсын иргэн И К С гэгч нь татвараас зугтсан хэргээс гадна хугацаа нь дууссан бэлэн гоймонг Солонгос хоолны газруудад хямд үнээр өгсөн гэдгээ ч хүлээжээ. Энэ мэдээллийн дагуу түүний ажилуулдаг гэх хүнсний дэлгүүр очиход хугацаа нь дуусах дөхөж байгаа бэлэн гоймонгуудыг худалдаалж байлаа.
Хугацаа нь дууссан бэлэн гоймонг Солонгос хоолны газруудад тараасан эсэхийг өнөөдөр Мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж байгаа бөгөөд энэ талаар тодруулга авах гэсэн боловч, Нийслэлийн мэргэжлийн хяналт, дүүргийн мэргэжлийн хяналт, Хилийн мэргэжлийн хяналт шалгана хэмээн тайлбарлаж тайлбар өгсөнгүй.
Солонгос улсын иргэн И К С гэгчийн агуулахаас 5800 шил сөжүг хураагаад байгаад бөгөөд тэрбээр оруулж ирсэн сөжүгээ өөрийн дэлгүүртээ нууцаар худалдаалдаг байжээ. Тодруубал, архи бол онцгой албан татвартай бараа. Үүний улмаас гадаад архи манай улсад харьцангуй өндөр үнээр худалдаалагддаг. Манай улсад Солонгос архи буюу сөжү нэг шил 15 000 – 20 000 төгрөгийн үнэтэй худалдаалагддаг. Харин Солонгос улсын иргэн И К С-ы дэлгүүр 5000 төгрөгөөр нууцаар худалдаалагддаг байна.
Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.