Нийгэм
・Нийтэлсэн:
Баярмаа
・
2015 03 сар 19
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, академич Ж.Амарсанаа Үндсэн хууль дээдлэх ёсыг сануулах тухай албан бичгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржид илгээв.
Үндсэн хуулийн цэцийн дарга албан бичигтээ, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 01 тоот тогтоол гаргаж Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгосон билээ. Энэхүү тогтоолыг үндсэн эхээр нь танайд явуулсан болно.
Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Та болон танай ажилтнууд телевиз, радио, хэвлэлд удаа дараа ярилцлага өгөх, цахим сүлжээгээр тараах, хэвлэлийн бага хурал хийх түүгээр үл барам шүүгчдээр хэлэлцүүлэг хийх зэргээр Үндсэн хуулийн цэцийн шийдвэр буруу гарсан мэт, түүнийг биелүүлэхэд бэрхшээл их байгааг тоочсон мэдээлэл цацсаар байгааг бид анхааралтай ажигласаар байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран долдугаар зүйлд, “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэж заасан байдгийг Үндсэн хууль, төрийн албаны хуулийг хэлбэрэлтгүй сахин биелүүлэх үүрэгтэй төрийн жинхэнэ албан хаагч Танд Үндсэн хуулийн эрх ашгийн үүднээс урьдчилан сануулж байгааг үүгээр уламжилж байна” гэсэн
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.