Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 03 сар 19
Уул уурхайн төслүүд маргаанд царцсанаас гадна татвараас зугтсан гадаадын ажилтнуудыг хорьсон нь олон улсын хөрөнгө оруулагчдад Монголын нэр хүндийг унагаасан. Гэсэн хэдий ч Монголд хөрөнгө оруулах нь ашигтай, таатай тухай барууны судлаач бичжээ. Гэхдээ энэ удаа уул уурхайн салбарт бус үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс их хэмжээний ашиг олох боломжтойг шинжилсэн байна.
Монголд яагаад үл хөдлөх хөрөнгө худалдан авах ёстой, хөрөнгө оруулах ёстой тухай Ази-Номхон далайн орнуудын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны байгууллагын Санхүүгийн ахлах шинжээч Эндрью МакГрегор ингэж бичжээ.
Монгол улс нь гадаадын иргэдийн хувьд үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийхэд гайхалтай орон юм. Үл хөдлөх хөрөнгийн эрх зүйн зохицуулалт, татварын бодлого сул, валютын солилцооны хяналт байхгүй зэрэг нь Монголыг Ази тив дэх үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх хамгийн тохиромжтой газар болгож байна.
Яагаад Монгол гэж? Эдийн засаг нь сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа гэдгээс өөр олон шалтгаан бий.
Монголд ямар ч валютын хяналт байдаггүй. Валютыг чөлөөтэй хөрвүүлж Монголд олсон орлогоо гадагш гаргахад ямар ч асуудал гардаггүй юм. Үнэн хэрэгтээ сүүлийн үед долларын ханш өсч Монголын үндэсний мөнгө тэмдэгт болох төгрөгийн ханш суларсан нь хөрөнгө оруулагчид үл хөдлөх хөрөнгийн зах зээлд гадаад валют босгох боломжийг олгож байна.
Нөгөө талаас Монголын эрх зүйн нөхцөл хөрөнгө оруулагдын хувьд үнэхээр өөлөх юмгүй. Монголын татварын хуулинд орлогын албан татварт 10 хувь авдаг нь Ази тивдээ хамгийн бага үзүүлэлт юм. Мөн уг зах зээлд хөрөнгө оруулалтын нэмэгдэл ашгийн татварын бодлого, үзэл баримтлал огт байхгүй. Зөвхөн өмч хөрөнгө худалдан авсныг нотлох тэмдэгтийн хураамжийн татвар хоёр хувийг л авдаг.
Мөн Монголд үл хөдлөх хөрөнгийн үнэ жилээс жилд өсч байгаагаас гадна түрээслэхэд ч ашиг өндөр юм. Тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээл түрээсийн ашгаараа Азид тэргүүлдэг. 2005-2013 оны хооронд нийслэл Улаанбаатар хотод үл хөдлөх хөрөнгийн түрээсийн орлого нь нийт оршин суугчдын 11 хувиас татагддаг байлаа. Гэвч ДНБ, цэвэр орлого, барилгажилт огцом өссөн нь орон сууцны болон түрээсийн бизнесийг эрчимтэйгээр өргөжүүлж байгаа юм. Монголд үл хөдлөх хөрөнгийн зах зээл өнгөрсөн 10 жилд жилд дунджаар 15 хувиар өссөн байна.
Үүнээс гадна засгийн газар 2013 онд дунд болон бага орлоготой гэр бүлүүдэд тун бага буюу жилийн найман хувийн хүүтэй зээл олгож эхэлснээр Улаанбаатарт төдийгүй хөдөө орон нутагт орон сууц худалдан авах, барих явдал асар эрчимтэй нэмэгдэж байгааг анхаарахгүй өнгөрч болохгүй.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.