Хан-Уул дүүрэгт хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх анхдугаар зөвлөгөөн боллоо

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 03 сар 20

 


 

   Хүүхэд бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааг бүтээлчээр xөтлөн явуулахад багш нар, сургалтын менежер, удирдлага, мэргэжилтэн , эрдэмтэн  судлаачид хамтран ажиллаж, багш нарт зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, харилцан суралцах, хэлэлцүүлэг, судалгаа хийх, дидактик шийдэл гаргах зэргээр чанарын шинэчлэлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор “ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХИЧЭЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ДҮҮРГИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН”-ийг  амжилттай зохион байгууллаа.

Дүүргийн зөвлөгөөнд БСШУЯ-ны Хэрэгжилтийн баг, БМДИ, МУБИС, НБГ, Дүүргийн Засаг даргын тамгын газар, Боловсролын хэлтэс, ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш, эцэг эхийн төлөөллөөс бүрдсэн 170 гаруй төлөөлөгчид оролцож байна.

   Энэхүү зөвлөгөөн нийслэлд 5 үе шаттай зохион байгуулагдаж байгаа. Өмнө нь 1 ба 2-р шатыг сургууль, бүсүүд дээр зохион явуулж судлагдахуун бүрээр хүүхэд бүрийг хөгжүүлэх сайн хичээлүүдээ тодруулж, багаар хамтран засан сайжруулж бусдадаа хүргэж, түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж байна. Бүс бүрээс шалгарсан 18 багш хичээлээ зааж, хичээл ажиглагч нар санал дүгнэлтээ хэлж, хэлэлцүүлэг зохион байгуулсан нь үр дүнтэй болов. Мөн хүүхэд бүрийг хөгжүүлэх чиглэлээр  хийж буй  ажил нь үр дүнгээ харуулж байгаа 5 шилдэг илтгэлийг сонсож хэлэлцлээ. Бид энэхүү зөвлөгөөнөөр заагдсан  сайн хичээл, илтгэлүүдийг бүрэн эхээр бичлэг хийж бусдад түгээн дэлгэрүүлэх ажлыг хамтдаа зохион байгуулах юм. Мөн ирэх хичээлийн жилд энэхүү зөвлөгөөнөө ямар хэлбэрээр яаж зохион байгуулах талаар  оролцогч, төлөөлөгчид санал бодлоо хуваалцсан байна.

    “ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХИЧЭЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨ”-г Дүүргийн засаг даргын тамгын  газар  дэмжин, хамтран ажиллаж,   санхүүжүүлсэнд боловсролын салбарын хамт олон гүнээ талархал илэрхийлж байна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх