Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 03 сар 22
Яг одоо НИТХ-ын 24 дүгээр ээлжит хуралдааны үргэлжлэл Хангарьд ордны 14 давхрын хурлын танхимд болж байна.. Хуралдаанаар нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг 2 дугаар хэлэлцүүлгээр эцэслэн шийдвэрлэж байгаа.
Яг одоо нийслэлийн 19 өмчийг хувьчлах эсэхийг хэлэлцэж байна. Эхний ээлжинд хуримын ордныг хувьчлах саналыг НИТХ-ын тэргүүлэгчдийн олонх нь дэмжээгүй. Ингээд Хуримын ордонг хувьчлалгүй нийслэлийн өмчид үлдээлээ.
Үүний дараа Усан спорт сургалтын төв буюу та бидний хэлдгээр төв усан бассейныг хувьчлах асуудлыг хэлэлцлээ. Улмаар үйл ажиллагааг нь хэвээр үлдээх нөхцөлтэйгээр 40 хувийг нь хувьчлахыг НИТХ-ын тэргүүлэгчид шийдвэрлэлээ.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.