Монголчууд яг одоо 3.010.189-үүлээ болжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 03 сар 22

2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 08 цаг 27 минутад  Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Э.Хатанболд, Г.Аззаяа нарын охин Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлсэн билээ. Түүнд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Х.Монголжин нэр хайрласан.  

Тэр өдөр төрсөн 180 хүүхэд Х.Монголжин охины чацуутан болсон юм. Энэ өдөр нийс¬лэлд 84, хөдөө орон нутагт 94, хилийн чанадад гурав нийт 181 хүүхэд төрсний 99 нь хүү, 82 нь охин байсан. Мөн хоёр ихэр хүүхэд тав мэндэлсэн нь Монгол Улс улам олуулаа болохын бэлгэдэл болсон хэмээж байгаа.

Тэгвэл яг өнөөдрийн байдлаар монголчууд  3.010.189-үүлээ болжээ.

Үндэсний статисткийн газраас энэхүү тоог гаргасан байна. Дашрамд дурьдахад, хүн  амын  цагийн  суурь  тооцооллыг  Монгол  Улсын  хүн  амын  өсөлтийг  сүүлийн гурван жил буюу 2012-2014 оны хугацаанд байгаа суурин хүн амын тоо, төрөлт,  нас баралтын тоог суурь мэдээлэл болгон авч, тооцоог хийжээ.

Тооцооноос үзэхэд долоон минут 57 секунд тутамд нэг хүүхэд төрж, 30 минут 36 секунд тутамд нэг хүн нас барж, манай улсын хүн ам найман минут 36 секунт тутамд  нэг хүнээр  нэмэгдэж байгаа ажээ. Монгол  Улсын  хүн  амын  өсөлтийг  харуулах  хүн  амын  цагийн  тооцоог  цаашид жил бүрийн эхний улиралд өмнөх жилийн хүн амын жинхэнэ гүйцэтгэлийн тоо мэдээлэлд суурилж, байнга шинэчилдэг байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх