“Амьд капитал”-уудаа ашиглах цаг иржээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 03 сар 23 ・ 4
-Монголын төр туршлагатай, хашир улстөрчдийнхөө толгойг ашиглах ёстой-

 

Монголын төрд “залгамж” чанар дутагдаж байна гэсэн шүүмжлэлийг хэлдэггүй улстөрч, сонсоогүй дарга гэж үгүй биз. Шүүмжлэгчид “залгамж чанар” гэсэн энэ нэр томъёог хэрэглэхдээ ихэвчлэн өмнөх Засгийн газар, УИХ-аас гаргасан бодлого шийдвэрийг дараагийн үе нь өөр­чилсөн тохиолдолд хэрэглэдэг буруу жишиг тогтож бай­на. Ардчилсан нам эрх барьж байх үед МАН-ын бүлгийн дар­га нь “Бидний хийсэн ажлыг үргэлжлүүлсэнгүй” гэж гом­дол­лохдоо “залгамж чанар” гэдэг үгийг хавчуулж байх жишээ­тэй.

Сү.Батболдын Засгийн газар сонгуулийн өмнө зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл олгох хөтөлбөр хэрэгжүүлснийг бүгд санаж байгаа байх. Угтаа бол банкны 12-18 хувийн хүү өөрчлөгдөөгүй, харин хүүгийн зөрүүг нь Засгийн газар өмнөөс нь төлөх зарчмаар хэрэгжсэн хөтөлбөр учраас цаашид үргэлжлүүлэх эсэхийг нь 2012 оны Парламентын сонгуульд ялсан улс төрийн хүчин шийдэхээр байсан. Ингээд Н.Алтанхуягийн Засгийн газар хөтөлбөрийг зогсоосны дараа эрх баригчдыг муучлахдаа “Залгамж чанар”-ыг хэрэглэх жишээтэй.

Үндэсний хэмжээний, дунд болон урт хугацаатай  тө­сөл хөтөбөрийг баталсан бол аль ч нам төрийн эрхэнд гар­сан гэсэн үргэлжлүүлэх ёс­той гэдэг нь мэдээж. Гэхдээ ийм хөтөлбөрийг батлахдаа улс­төрийн бүх намуудыг орол­цуулж, санал бодлыг нь авч байх ёстой. Ирээдүйд тэр олон на­мын аль ч төрийн эрхэнд гарч болно, тэр үед үргэлжлүүлнэ гэсэн амыг нь авч байна гэдэг утгаараа. Тэгээгүй тохиолдолд өөр нам гарч ирээд өөрчлөхөд гонгиноод байх шаардлагагүй юм. Өнөөдөр Монголд улс тө­рийн хэт олон нам байна.

Тэд бүгд өөрс­дийн гэсэн хөгжлийн хө­төл­бөр боловсруулчихсан. 10, 20, 30 жилээр нь батлаад л бай­­н­а. 2012 оны сонгуулийн өм­нө л гэхэд МАН бие дааж 20 жилийн хугацаанд хэ­рэг­жих “Ард түмний хөгж­лийн хө­төлбөр” гэгчийг боловс­руул­сан. Харамсалтай нь “Төрийн ал­бан хаагчдын сарын дундаж цалинг 2012-2016 онд 1.3 сая, 2016- 2021 онд 2.5 сая төгрөгт хүргэнэ. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэ­рэг­жүүлэх хүрээнд залуу гэр бүлд зориулсан “Залуучуудын түр орон сууц” хөтөлбөрийг хэ­рэг­жүүлнэ” гэх мэт гэрэл гэ­гээтэй, өөдрөг зорилт бүхий энэ хөтөлбөр МАН засгийн эр­хийг 20 жил тасралтгүй барь­сан тохиолдолд л хэрэгжих бо­ломж­той.

Завсраар нь өөр нам сон­гогдвол ард түмэн “та нар хө­төлбөрөө хэрэгжүүлсэнгүй, ам­лалтаа биелүүлсэнгүй” гэж ха­риуцлага тооцох эрхгүй болж байгаа юм. МАН-ын за­рим нэг дарга нарын ярьж, хэлж байгаагаас одоо ч гэсэн энэ санаа цухалзаад л байдаг. Сон­гуулийн үр дүнд одоо ч гом­дож явдаг нэг дарга “Бид та нартай нийлж ийм сайн, сайхан хө­төлбөр боловсруулсан бай­тал та нар нөгөө намд санал өгөөд хэ­рэгжүүлэх боломжгүй бол­го­сон, хохь чинь” гэж хүртэл хэлсэн байна лээ.

Гэхдээ тэдний буруу. “Ард түмэнтэйгээ хамт боловсруулсан” гэж хичнээн суралчилсан ч улс төрийн нам л төрийн эрхийг хэрэгжүүлдэг байхгүй юу. Өөр бодлоготой, өөр хөтөлбөртэй нам. Тэр нь урт хугацааных байвал дээр дурьд­сан шалтгааны улмаас бас л цаашаа явах боломжгүй. Тэ­гэхээр “Төрийн залгамж чанар” гэ­дэг нь нэг намын, нэг засгийн газрын хэрэгжүүлж байсан аж­лыг нөгөө нь заавал дагаж мөр­дөх ёстой гэсэн үг биш байгаа биз.  
 
Сүүлдээ бүр байчихаад, агент­­лагийн дарга өөрийн са­наа­­чилж хийсэн ажлууд явуур­гүй болсныгоо дараагийн дар­га­тай холбож шүүмжлэхдээ “Тө­­рийн залгамж чанар” ярь­сан байна лээ. Улс төрийн на­муу­дын толхилцоо, жижиг түшмэдүү­дийн маргаанд ч хавчуулагдаж явах болсон “төрийн залгамж ча­нар” гэдэг үгийн утга нь угтаа бол маш гүн гүнзгий юм.

Яг одооноос эхлээд бид “тө­рийн залгамж чанар” гэдэг үгийг дээр хэлсэн явцуу утгаар ойл­­гохоо болиод “алдаагаа дав­тах­­гүй байх” гэж илүү өргөн ут­гаар ойлгодог болох хэрэгтэй бай­на.

Ардчилал өндөр хөгжсөн улс орнууд туулсан замтай. Мон­гол­чууд харин туулах зам­тай. Гэх­дээ ахархан ч гэсэн хуга­цаанд бид бишгүй л алдаж, онож үзлээ. Улс орноо тавиад туух ч шахаж байлаа. 

Төр засгийн өндөрлөгүүдээс зөв­шөөрөл олгосны дагуу Мон­гол Улсын газар нутгийг Айбекс гэдэг группт 90 жилийн ху­гацаатай концессээр олгох мөн Молам группт Монгол Ул­сын агаарын орон зай, га­даад худалдааны эрхийг 60 жи­лийн хугацаатай олгох ту­хай гэрээнүүдийг байгуулж бай­сан түүх бидэнд бий. Дуу­лиан шуугиан тарьж байж сүүлд цуцлагдсан энэ хэрэгт Мон­голын нөлөө бүхий улстөрчид гол­лож оролцсон байдаг. Аз бо­лоход сүүлд цуцлагдсан. 

АНУ-ын “Соко ойл” Тамсагт газ­­­рын тос илрүүлсний да­раа БНХАУ-ын компанид зарчи­хаад явчихсан түүхийг бүгд мэд­­нэ. Одоо “Петрочайна Да­чин Тамсаг”-тай байгуулсан гэ­­рээнд сэтгэл хангалуун бай­даг хүн цөөхөн. АНУ-ын ком­па­нийг тоглоомоос гаргах опе­­раци хэрэгжих боломжийг ол­гох­гүй байх боломж байсан ч чадаагүй.

Энэ мэтчилэн алдаа ч гар­гаж, түүнийхээ хэрээр сур­гамж авсан, хариуцлага үүрч, ха­риуцлага хүлээж явсан эд­гээр хүмүүсийн туршлага нь өөрөө бидний баялаг, жинхэнэ “тө­рийн залгамж чанар” юм.  

А­лдаж онож явсан ч Монгол Улс өнгөрсөн хугацаанд чамгүй ам­­жилтад хүрлээ. Энэ амжилтаа улам ахиулах, цаашид илүү зөв гишгэж, хол алхахын тулд эрх баригчдад зөвлөдөг, тэр ал­дааг давтуулахгүй байлгахыг үр­­гэлж хичээдэг төрийн мэргэн зөв­лөгч нар хэрэгтэй. Тийм зөв­лөгч болж чадах хүмүүс манайд бий. Тэд бол төрийн эрхийг барьж, алдаж, онож үзсэн ахмад улс­төрчид өөрсдөө юм.

Энэ туршлагатай толгойнуу­дыг Монголын төр сонсдог байх ёстой. Улстөрчид өөрсдөө ч үүнийг үгүйлж, хэвлэлд өгсөн ярилц­лагадаа ач холбогдол өгөн дурьдах боллоо.

Ерөнхий сайд асан Р.Амар­жаргал “Жишээ нь, би 1990-ээд оны Улсын Бага Хурал, УИХ-д ашиглах ёстой олон хүн байс­наас С.Баяр, Да.Ганболд, М.Энх­сайхан, Баабар гэсэн дөр­вөн сайхан шижигнэсэн за­лууг Монголын төр  ашиглаж ча­даагүйд харамсдаг. Одоо ч оройтоогүй байна л даа.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 03 сар 25/

    Za odoo bolio mongold sain uls torch mundsan bish ochij ochij ene dorob l baihdaa yahab dee yadafsan ym be. Araich dee ahij buu uzegdeg.

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 24/

    ochirbat bagabandi 2 l bish shuu oorsdoo yaj bayjlaa chimeegui baiyjij avaad zailaAA BIZDEE

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 24/

    Ali hediin setgeh estoi bsn um elbegegiin durgvi ulsuud bna nemergvi biz

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 23/

    Za odoo ene zonogvvd buruu ym yarina. Ochirbat gej ulaan luivarchin shorond suux yostoi,buriad zonood balarch bui,sodnom n zonoson,bagabandi n titem vgee xeleed bj bai vgiig n dagaval bid burxan bno teriigee xiig

    Хариулах