Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 03 сар 23
МИАТ ХК-ийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын инженер техникийн ажилтнууд олон улсын авиа компанийн агаарын хөлөгт хүнд хэлбэрийн техник үйлчилгээг эх орондоо амжилттай үзүүлж байна. Тэд хамгийн анх 2014 онд Тайландын “ORIENT THAI” компанийн Боинг 767-300 агаарын хөлгийг эх орондоо авчран хүнд хэлбэрийн техник үйлчилгээг амжилттай гүйцэтгэсэн байна.
Үүнээс хойш тус компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар өнөөдрийг хүртэл Тайландын ORIENT THAI компанийн БОИНГ 767-300 агаарын хөлгийн 3 удаагийн засвар үйлчилгээ, Солонгосын EASTER JET компанийн БОИНГ 737-800 агаарын хөлгийн 2 удаагийн засвар үйлчилгээ гээд нийт гадаадын 5 агаарын хөлгийн хүнд хэлбэрийн техникийн үйлчилгээ хийжээ. Харин энэ жилийн хувьд БОИНГ 737-800 хөлөг 16, БОИНГ 767-300 хөлөг зургааг засварлаж нийт 4,8 сая долларын ашиг олох төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаас гадна дотоодын компаниудын хөлөгт ч хүнд техникийн үйлчилгээг үзүүлэх гэнэ.
Боинг компанийн хувьд өөрийн бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахдаа техник үйлчилгээний үечлэлийг гаргадаг байна. Ингээд энэ дагуу агаарын хөлөгт техникийн үйлчилгээг хийдэг аж. Ингэхдээ үйлдвэрлээд нэг сар хүртэлх хугацаанд хийх засвар үйлчилгээг хөнгөн гэх бол нэг сараас дээш хугацааны дараа тухайн агаарын хөлөгт хийх техникийн үйлчилгээг хүнд хэлбэрт хамааруулдаг байна. Харин манай улсын хувьд өнгөрсөн оноос эхлэн хүнд хэлбэрийн техник үйлчилгээг хийж эхэлсэн нь МИАТ компанийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар юм.
2013 оны байдлаар дэлхийн агаарын хөлгийн тоо өмнөх жилийнхтэйгээ харьцуулахад 3,1 хувиар өсч 20910-т хүрчээ. Агаарын хөлгийн тоо нэмэгдэхийн хэрээх техник үйлчилгээний зах зээл ч өргөжиж байгаа гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Жилд дунджаар 56,3 тэрбум долларын агаарын хөлгийн техникийн үйлчилгээ хийгддэг бол Ази номхон далайн орнуудад 14,1 тэрбум доллар эргэлддэг гэх судалгаа байгаа юм. Үүнээс манай улсын зорилтот зах зээл болох Төв азийн орнууд ОХУ зүүн хойд бүс, Солонгосын агаарын тээвэрлэгчид 2,4 тэрбум долларын техник үйлчилгээг авч байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.