“Угалз холдинг” иргэдийн аюулгүй байдалд заналхийлж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 03 сар 23 ・ 3

 Сүхбаатар дүүргийн 9-р хороо Алтайн 1-19, 21, 2Б тоот  буюу Баянбүрдэд оффисийн зориулалтаар “Угалз Холдинг” 13 давхар барилга барьж байгаа. Харин тус барилга иргэдийн эрүүл аюулгүй  орчинд амьдраад заналхийлж байна.  Тодруулбал, тус компани айлын хашаатай зэрэгцүүлэн өргөх каран босгож барилгын ажил явуулж байна.  





































 

 

 

 

Уг нь краны сумны доор  болон  түүнээс  3м-ийн зайд хамгаалалт хийх ёстой. Мөн краны суман доорх радиуст хүн, амьтан байлгах ёсгүй.  Тэгтэл “Угалз Холдинг”-ийн барьж байгаа уг барилгын  краны  суман доор гурван айл байна. Үүгээр ч зогсохгүй  краныг суурилуулахдаа  хажуу хашааны  айлын байшингийн сууринд нөлөөлөхөөр  байгаа юм.  

 “Угалз холдинг” компани өнгөрсөн жилийн хавраас эхлэн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны дугаар тоотын айлын хашаа байшинтай зэрэгцүүлэн өргөх каран босгож, барилгаа 8 давхар хүртэл барьжээ. Тэд шөнө оройгүй барилгаа барьж, айлын хүмүүсийг амраадаггүй гэж байна. Ингэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй бөгөөд үүнийг оршин суугчид батлан хэлж байгаа юм. 

“Угалз холдинг”  компанийн талбайн даамал Н.Төмөрбаатар, “Угалз холдинг” компанийн ажилчин С.Мөнхдорж нар  бид шөнө оройн цагаар ажилладаггүй, одоо хамгаалалтаа хийж байна  хэмээн  өөрсдийгөө хамгаалсан мэдэгдэл хийж байлаа.  Мөн бидний сурвалжлага бэлтгэх ажилд саад учруулахыг  завдаж байсныг энд онцлох нь зүйтэй болов уу.  

 

 

 Харин аюулгүй орчинд  амьдрах эрх нь зөрчигдсөн   оршин суугч Э.Бүхбат, Д.Алтанхуяг нар  тус барилгын ажил өнгөрсөн  хавраас эхэлсэн.   Шөнө орой болсон хойно талбайг өдөр шиг гэрэлтүүлж байгаад ажилладаг.  Өнгөрсөн хугацаанд  нэг л удаа газрыг маань худалдан авна гэж ярьснаас өөрөөр уулзаагүй.  Хэзээ дээрээс юм унаад ирэх бол гэсэн айдастай амьдарч байна гэдгээ хэлж байлаа.   

Аюулгүй байдлыг сахин ажиллаж байгаа эсэхэд  хяналт тавьж ажиллах ёстой Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хариуцсан хэлстийн дарга нар уг барилга 8 давхар хүртэл баригдчихаад байхад мэдээгүй ажээ.  Мөн иргэдийн өргөдлийн дагуу өчигдрөөс шалгалт хийхээр  болсон бөгөөд  өнөөдөр шалгалтын талаар мэдээлэх юм байна.

Иргэдийн аюулгүй байдлыг зөрчсөн энэ үйлдэлд  өнгөрсөн нэг жилийн хугацаанд Мэргэжлийн хяналтын газрын байцаагч шаардах бичиг хүргүүлээд түүнийхэ араас ч яваагүй байх юм.

 

Иргэдийн аюулгүй амьдрах эрхэнд халдаж, хөдөлмөр хамгаалллын дүрэм журмыг зөрчсөн энэ үйлдлийн талаар бид эргэж мэдээлэх болно. 

А.Баярмаа

 

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 03 сар 24/

    Setguulchded mongo ogoogui um bxdaa?tegeed naaduul chin tegj bgaam

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 24/

    Xarin tiim. Uy ch buteexgui mortloo . Zugeer mongo olox gesen shantaajlagchid

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 23/

    Зүгээр л шантааччид. Юу ч хийхгүй мөнгө олох гэсэн хүмүүс их болжээ.

    Хариулах