Улаанбаатарт 15 градус дулаан байна

Бусад ・Нийтэлсэн: Хөхөө 2015 03 сар 24

Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, Баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй.Салхи баруун өмнөөс 6-11 метр,Баруун зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, төвийн нутгийн баруун хэсгээр секундэд12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэсийн голын сав газраар өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн , Алтай, Хангай, Хөвсгөлийн уулс,Идэр, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 10-15 градус,бусад нутгаар 14-19 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр.14-16 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4градус хүйтэн, харьцангуй чийг 44 хувь, агаарын даралт 869гекто паскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 
 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх