Н.Энхбаяр яах гэж ирэв?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 10 сар 10 ・ 1

МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ-аас дуулиан шуугиантай эргэн ирлээ. Гадаад орны асар өндөр түвшний айлчин гийчин морилон ирж байгаа юм шиг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийг нисэх онгоцны буудалд дуудан аваачиж, арай л хүндэт харуул жагсааж ёслолын буудлага үйлдсэнгүй.

Саяхан л БНСУ-ын нэр хүндтэй телевизээр Н.Энхбаяр тус улсаас орогнол хүссэн тухай мэдээлэл гарч байсан. МАХН-ынхан үүнийг үгүйсгэж хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Монголын ард түмэн ч түүнд нь итгэсэн. Гэтэл “хэргийн эзэн” өөрт нь тэгтлээ итгэсэн олон нийтийг хүндэтгээд чимээгүйхэн эргэж ирсэнгүй. Хэсэг хугацаанд Монголдоо байна л гэнэ. Агаар салхи амьсгалчихаад буцаж очиж эмчилгээгээ үргэлжлүүлнэ л гэнэ. Эгээ л түмэн олныхоо төлөө зүтгэж яваад эрүүл мэндээ сарниулчихсан мэт баахан зүйл тоочив.

Н.Энхбаяр БНСУ-аас орогнол хүссэн нь оргүй ч биш тухай баттай эх сурвалжийн мэдээ бас чих дэлсэж байгаа юм. БНСУ-аас албан ёсоор орогнол хүсэх нь хүссэн. Харин цаад тал нь хүсэлтийг хүлээн авалгүй буцаасан гэсэн “бор шувуу” нисч байгаа. Тэр нь Н.Энхбаярын Монголд ирэх шалтгаан болсон байж мэднэ. Тэгчихээд гавьяа байгуулсан мэт сүр дуулиан болж ирсэнд нь эмзэглэмээр.

Монголын төр Н.Энхбаярт өндөр их хүндлэл, ял зэм, алдаа оноо бүгдийг үүрүүлсэн. Өндөр хүндлэлийг нь дааж чадаагүйнх нь төлөө түүнд зэм оноосон. Гэвч өршөөж хэлтрүүлэхийг ч Монголын төр хийж чадсан. Гэтэл Монголоо гэх сэтгэл зүрх Н.Энхбяарт алга. Н.Энхбаяр Оюутолгойн лиценз зарсан нь үнэн. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, УБТЗ-ыг 100 хувь авах боломжийг тавьж туусан нь бас л үнэн. “Тэнгри холдинг” компанийн Анхбаяр нарын гэгдэх 100 саяын хэрэгт ч холбоотой. Энэ хэрэгтэй холбоотойгоор Н.Энхбаярын дүүг Интерполоор эрэн сурвалжилж буй нь бас л үнэн. Саяхнаас МАХН-ын байрны асуудал сөхөгдөж хууль, шүүхийн байгууллагаар хянагдаж байгаа.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: