С.Баярцогт: Би шантрахгүй, сөрөг дайралтыг нэр төртэй давж чадна аа

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 03 сар 24 ・ 7

Идэрхэн 23-хан наснаасаа өнөөдрийг хүртэл Монголын улс төрд явахдаа түүний хийсэн сайн үйл нь их, дуулсан саар нэр нь ч басдутуугүй их. Тэгэхдээ муу үг сонслоо, шүүмжлүүллээ гээд сөгдөж сөхөрсөн, хийж байснаа, хийх гэснээ хойш нь тавьж байсан удаа түүнд байдаггүй юм байна.Харин ч нийгмийн болон улс төрийн хүнд үеүдэд бамбар барьж явсан гэж болохоор намтартай нэгэн буюу УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын ярилцлагыг нийтэлж байна. Өнөөдрийн Монголын улс төрд байгаа “хамгийн муу хүн-Баярцогт”-ын тухай ориг С.Баярцогттой itoim.mn сайтын сэтгүүлч Г.Отгонбаяр ярилцсан юм.

-Таны тухай сөрөг мэдээлэл их гарах юм. Тэр бүрт та хариу болгож яагаад ярилцлага өгдөггүй юм бэ. Сэтгүүлчдэд ярилцлага өгөлгүй хэр удаж байна вэ?

-Ажил хэргийн шугамаар хэвлэлийн хурал дээр, УИХ, Засгийн газрын түвшинд байгаа бодитой мэдээллээ хэлээд л явдаг. Харин хоёулхнаа тухайлан ингэж суугаад ярилцалгүй их уджээ.

-Олон нийтийн дунд байдаг, бас эргэлзүүлдэг, зарим нь бүр итгэчихсэн ч яваа тодорхой асуудлаар ярилцъя. Та хувь хүнийхээ үүднээс энгийн үгээр хариулна биз дээ?

-Тэгье, тэгье. Уг нь надтай холбоотой сайн, муу ярианы хариулт бүгд ил тод, нээлттэй байдаг. Зарим хүн тэрэнд, ер нь миний тухай үнэнд итгэхийг хүсдэггүй, зориуд ингээд байдаг юм болов уу гэж боддог юм ш дээ.

-Хоёулаа нэг хүнийг дүрсэлье. Тэр бол УИХ-д тав сонгогдсон, дөрвөн удаа Засгийн газарт ажилласан. Тэгсэн хэрнээ Оюутолгойн гэрээг Монголдоо ашиггүй хийсэн, бас Хятадын эрлийз, оффшор дансанд мөнгөө нуугаад баригдсан, тэрэндээ дүйцэх хариуцлага хүлээгээгүй. Хамгийн сүүлд гэхэд Монголд үлэг гүрвэлийн олдвор авчрахад зуучилсан хуулийн компанид төсвөөс 17.5 тэрбум төгрөг шилжүүлсэн, төрсөн нутгийнхаа Ноён уулыг ухуулах гээд байгаа “Баярцогт” гэж хүн байна. Та түүнийг “таних” уу?

-Танихгүй ээ. Хэрвээ саяын чиний нэрлэдгээс нэг л шинж үнэн байх тийм “Баярцогт” гэж байгаа бол би ч тэр хүнд дургүй хүрнэ. Ийм есөн шид нь бүрдчихсэн хүн байгаа бол ард түмэн түүнийг УИХ-д тав сонгохгүй, дөрвөн удаа засагт ажиллах боломжийг Монголын төр арай ч олгохгүй байлгүй дээ.Монголын ард түмний ухаан нь мэргэн, Монголын төрийн босго нь өндөр шүү дээ.

-Эхлээд оффшор дансны тухай асууя. Тэр оффшор дансанд байсан сая доллар бүгд таных байсан уу?

- 2004 оны сонгуулийн дараа би Засгийн газрын гишүүн, Хэрэг эрхлэх газрын даргаар маш завгүй ажилласан. Сонгуульд аль нь ч олонхи болоогүй хоёр намын зөвшилцлийг хадгалах, Төрийн ордны өмнө Чингис хааны хөшөөт цогцолбор босгох, Д.Сүхбаатар, Х.Чойлбалсан, Ж.Самбуу гуайн шарилыг шилжүүлэх, Татварын дөрвөн арвын төсөл, Засаг захиргааны нэгжийн шинэ хуваарийн төсөл, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Үндсэн хуулийн өөрчлөлт гээд ажил ч их байсан.

Тэгж байтал манай Засгийн газар огцорч өдөр, шөнөө мэдрэхгүй шахам ажиллаж байсан миний ачаалал өмнөхөө бодвол харьцангуй багасч, би маш их завтай хүн болсон. Тэгээд бидний дөрвөн найз хувьцаагаар ашиг хийдэг хүн болж данс нээлгээд компаниа бүртгүүлсэн юм.

-Дөрвүүлээ Монгол хүмүүс үү?

-Монгол хүмүүс. Дөрвүүлээ мөнгөө адил тэнцүү гаргасан. Хүн бүр 250 мянган доллар гаргасан. Найзууд маань надад итгэсэн учраас тэр компанийг би өөрийнхөө нэрээр байгуулсан. Тэгтэл 2008 онд дэлхий даяар эдийн засгийн хямрал болж бид мөнгөө алдахгүйн тулд удаалгүй буцаагаад татаад авчихсан.Би ч УИХ-д дахин сонгогдож Сангийн сайдаар ажилласан. Болсон процесс гэвэл ердөө л энэ. Ямар нэгэн хуулийн зөрчил энд юу ч байхгүй. Харин би хэнэггүй зангаасаа болж хоёр алдаа гаргасан. Мөнгөө буцаагаад авах гэтэл компаниа бүр татан буулга, буулгахгүй гэвэл дансандаа үлдэгдэл үлдээ гэсэн. Компаниа татан буулгах гэхээр өргөдөл гаргах, тэрийг нь хянах гээд явдаг процесс нь л зургаан сар болохоор байсан. Тэгэхээр нь ажил ихтэй, сонгууль эхэлж байсанучраас дараа болъё гээд орхичихсон. Эхний алдаа энэ. Тэгээд дансандаагурван сая монгол төгрөгтэй тэнцэх мөнгө үлдээсэн. Угаасаа үйл ажиллагаа явуулдаггүй, “Х” тайлантай гэдэг утгаар нь энэ компаниа УИХ-ын гишүүн болсныхоо дараа Хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ бичээгүй. Миний хэнэггүй зангаас үүдэлтэйхоёр дахь алдаа нь энэ. Ардаа ийм үр дагавартай юм болно гэж огт тооцоогүй, мэдээгүй л дээ.

-Өсгөж бол чадаагүй юу?

-Өсгөх байтугай, ашиглаж ч чадаагүй.

-Танд ногдох мөнгө л хамгийн их хардлага дагуулдаг л даа. Та Сангийн сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн гэрээг байгуулсан. Энэ гэрээг ашигтай байгуулж өгсний авлигад энэ мөнгийг хөрөнгө оруулагчдаас авсан байх гэдэг?

-Бид компаниа 2008 оны тавдугаар сард нээж мөнгөө хийсэн. 2008 оны бараг есдүгээр сард Засгийн газар бүрдэж би Сангийн сайдаар томилогдсон. Оюутолгойн ажлын хэсэгт бол бүр хожуу, 2009 онд орсон. Тэгэхээр цаг хугацааны хувьд ямар ч боломжгүй, огт уялдаагүй байгаа биз дээ.

-Ер нь оффшор дансанд Монгол хүн, тэр дундаа төрийн өндөр алба хашиж байгаа хүн мөнгө хийж болохгүй гэсэн хууль бий юү?

-Байхгүй. Эдийн засгийн талаасаа ч тийм зүйл байхгүй. Би Хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тэр компанийнхаа нэрийг бичээгүй учраас л өөрийнхөө саналаар ёс зүйн хариуцлага хүлээж УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгсөн. Тэрнээс биш, орлогоо нуусан юм ерөөсөө байхгүй. Нададбүр эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Би 2008-2012 онд УИХ, Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар дөрвөн жил ямар ч хэл амгүй ажилласан. Гэтэл энэнээс хамаагүй өмнө нээсэн энэ компанийн асуудал таван жилийн дараа гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, би таван жилийн өмнөх үйл явдлын төлөө хариуцлага хүлээж УИХ-ын дэд даргын албаа өгсөн. Гэтэл зарим хүн илүү юм шаардсан. Шалга, АТГ-т өгөх хэрэгтэй гэсэн. УИХ-ын зарим гишүүд тэгж шаардсан, МАН-ынхан ч хөгжөөсөн. Сүүлдээ, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ид үеэр хүчээ авч надад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эрүүгийн хэрэг үүсгэсэн хоёр заалт нь хоёулаа хууль зөрчсөн байсан. Нэг нь, үндэслэлгүй хөрөнгөжсөн, нөгөө нь бусдаас эд хөрөнгө авч улсыг хохироосон гэсэн үндэслэл. Найман сар шалгасан, болсон бүх процессыг би бичиж, дансны хуулгаа ч өгсөн. Гурван найз маань гурвуулаа очиж байцаалт өгсөн. Ингээд найман сарын дараа үүсгэсэн эрүүгийн хэргээ хэрэгсэхгүй болголоо гэжбичгээр мэдэгдсэн.

-Сонгуулийн өнгө аяс жаахан орчихож дээ, тийм ээ?

-Тэгсэн, эрүүгийн хэрэг үүсгэх тэр үед би улс төрийн хувьд Элбэгээ Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд ямар нэг байдлаар нөлөөлчихвий гэж болгоомжилсон учир чимээгүй байх нь хэрэгтэй гэж бодсон. Тэрнээс биш, хэлмэгдүүллээ гээд явбал явж болох л байсан. Дараа нь би УИХ-ын Ёс зүйн хороогоор орсон. Гишүүд “чи яагаад Хятадын Монгол гэсэн юм. Хариуцлагагүй байна” гэсэн. Тэгэхээр нь би, нөгөө компани руу нь хандаж, “Та нарын буруугаас болж би эвгүй байдалд ороод байна, энийгээ тайлбарлаач” гэсэн. Тэр компани нь “манай ажилтан Mongolia, China гэж бичдэг нь бидний буруу. Таныг эвгүй байдалд оруулсан бол уучлаарай” гэж бичиг ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, маягтны банкны ажилтны бөглөх хэсэг дээр Хонконгт бүртгэлтэй салбар компанийн ажилтнууд нь Өвөрмонголыг тэгж бичдэг юм байна л даа. Тэр тухайгаа надад албан бичгээр ирүүлж түүнийг нь би гишүүдэд үндсэн эхээр нь үзүүлсэн. Яахав дээ, учрыг нь сайн ойлгоогүй, дөрвөн хүн нийлж хийснийг нь мэдээгүй зарим хүнд анх сонсоход сая доллар, тэгээд оффшор данс гэхээр сүртэй л сонсогдсон шиг байгаа юм.

-Та энэ асуудалтай холбогдуулаад Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгт ярилцлага өгөхдөө “Би алдаагаа ойлгож байна. Ямар нэгэн хариуцлага хүлээхээс айхгүй байна. Харин гэр бүлдээ санаа зовж байна” гэж хэлсэн байсан. Харин энэ нь өөрийгөө аймаар том гэмт хэрэгт холбогдсон мэт ойлгуулсан юм биш үү. Та яг ямар утгаар гэр бүлдээ санаа зовж байна гэсэн юм бэ?

-2012 онд аав, ээж хоёр маань хүнд өвдсөн. Хоёулаа хавдар авахуулсан. Аавын химийн эмчилгээг 2013 оны хоёрдугаар сард, Цагаан сарын үеэр Сөүлд хийсэн. Аав ч их хүнд байсан. Бид бүгдээрээ тэнд байсан. Би УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан учраас ажлын хэсэг ахлаад тэндээсээ шууд хууль, хүчний байгууллагын олон хүнийг аваад Америк явсан. Тэгж явах үед энэ асуудал сөхөгдөж таарсан. Энэ мэдээ бие ньмуу байгаа аав, ээж хоёрт маань их хүнд, сэтгэл зүйн дарамт болж очих нь ойлгомжтой. Би тэрийгээ л хэлсэн. Аав, ээж минь миний хамгийн үнэтэй хүмүүс учраас гэр бүлдээ санаа зовж байнаа л гэсэн. Уг нь би Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч гэж хоёр хүнтэй уулзсан. Уулзаад компаниа яаж байгуулсан, яагаад хааж амжаагүй, мөнгөө хэзээ авсан гэдгээ бүгдийг дэлгэрэнгүй ярьж өгсөн. Тэр хоёр хүнийг миний ярьсныг бичнэ, цааш нь тараана гэж бодоогүй. Тэр хоёр ч надтай ярилцаж байхдаа ямар нэгэн тэмдэглэл хийгээгүй. Ингэж уулзсан нь дөрөвдүгээр сарын 2-ны өдөр. Намайг дөрөвдүгээр сарын 4-ний шөнө Монголд ирэхэд энэ тухай мэдээлэл бүхий л олон улсын хэвлэлд гарсан байсан. УИХ-ын чуулган эхлэхээс нэг хоногийн өмнө шүү дээ. Би тэр өглөө нь УИХ-ын дарга Энхболд дээр явж очоод үнэнээ хэлсэн. Энхболд дарга “тэгээд чи яах гэж байна” гэсэн. Би “УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгье. Монголоо муухай харагдуулж байна, Монгол ардчилсан улс юм байна, арга хэмжээ авдаг юм байна гэдгийг олон улсадмэдрүүлье” гэсэн. Энэ тухайгаа Ерөнхийлөгчид бас хэлсэн. Элбэгээ Ерөнхийлөгч “хэвлэлд гарсныг уншлаа. Чи үнэнээ л ярь” гэсэн. Намайг хэвлэлийн бага хурал хийхэд уг нь сэтгүүлчид ойлгож хүлээж авсан. Гэтэл зарим хүн лсүр дуулиан болгоод скандал дэлгээд явчихсан. Өө, Хятадын Монгол гэсэн байна, Швейцарийн банк байна, нууц данс, оффшор гээд явчихсан. Их ч сүр оруулсан л даа. Тэр үед надад аав ээжийгээ асрах, дэргэд нь байхаас өөрюу ч бодогдоогүй. Учир нь олдоно биз л гэж бодсон. Дараа нь Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөс майл ирсэн. “Тантай уулзсаны дараа бид таны нэрийг хасчихъя гэсэн. Даанч олон улсын арга хэмжээ байсан учраас болсонгүй. Та ямар ч буруугүй юм чинь өөрөө тайлбарлаад ойлгуулаад гарчих байх аа. Танд амжилт хүсье” гэсэн байсан. Гишүүд, сэтгүүлч нарт би энэ бичгийг нь бас үзүүлсэн. Гэхдээ л энэ яриа яваад л байгаа. Яваад ч гэж дээ, нэр бүхий хүмүүс л зориуд дэвэргээд байгаа юм. Би ер нь нэг зарчим баримталдаг. Манай Монгол жижиг эдийн засагтай, мөнгө багатай улс. Харин дэлхийд бол маш их мөнгө эргэлдэж байна. Тийм учраас Монголдоо бий болгосон баялаг, мөнгийг би хэзээ ч гадаадад гаргахгүй. Гадаадад сурч, амьдрахдаа тэнд зарах мөнгөө тэндээсээ л олно. Олсноо харин Монголдоо авчрах суурь хүмүүжилтэй хүн л дээ, би. Тэр утгаарааби их залуугаасаа, оюутан байхаасаа л ажил хийж эхэлсэн.

-Тэр нь хэзээнээс гэсэн үг вэ?

-Оюутан байхаасаа. Арван жилээ төгссөнөөс хойш би Орос, Герман, Америкт сурсан. Гурвууланд нь хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг байлаа. Намайг хойшоо анх сургуульд явахад манай ээж гурван зүйл захисан. Нэгд архи ууж болохгүй, хоёрт орос эхнэр авахгүй, гуравт наймаа хийж болохгүй гэсэн. Би гурвууланг нь биелүүлсэн. Харин оюутан байхдаа гэр бүлтэй болж хүү маань төрсөн. Бусад Монгол оюутнууд наймаа хийдэг. Нэгэнт захиастай, тэгээд аав, ээжийгээ харж, тэднийгээ шүтэж өссөн хүмүүжилтэй хүн чинь ээжийнхээ захиасаар наймаа хийхгүй. Хийлээ гэхэд ч чадахгүй байсан биз.Тэгээд гэр бүлдээ нэмэлт орлого олохын тулд сонин тараадаг байлаа.Өглөө 05.00 цагт босоод шуудан дээр очно. Сонинуудаа ялгаж шууданчийн уутанд хийгээд алхчихна. Хагас, бүтэн сайнд вагон буулгана. Вагон буулгах их хүнд ажил ч гэсэн мөнгийг нь шууд өгдөг болохоор урамтай. Дараа нь Германд оюутан болсон.

-Оросоос шууд залгаад уу?

-Үгүй ээ. Би чинь Улсын бага хурлын гишүүн, Ардын их хурлын депутат, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад дараа нь 1992 онд сонгуульд орж ялагдсан юм. ТэгээдГерманд оюутан болсон. 16 монгол оюутан явсны нэг нь би.Тэнд би хоёр ажил хийдэг байсан. Хагас, бүтэн сайнд цэвэрлэгчээр ажиллана. Зарим өдөр Бошийн үйлдвэр гэж хүнд металлын үйлдвэрт тоос цэвэрлэнэ. Зарим өдөр нь хайтехын компьютерийн нарийн үйлдвэрт лаборатори цэвэрлэнэ. Монголдоо эргэж ирээд сонгуульд өрсөлдөх мөнгө хэрэгтэй учраас давхар токарь хийдэг байсан. Өглөө таван цагт босч дугуйгаар 20-иод км явж ажлын газраа очоод 12.00 цаг хүртэл токарь хийнэ. Жил хагас тэгж явсан. Америкт бол одоогийн Ерөнхий сайд Сайханаагийн гэр бүл, манай гэр бүл бид дөрөв нийлээд оффис цэвэрлэдэг байсан. Бараг хагас жил ажилласан. Тэгж байгаад би Нью-Йорк руу явчихсан.

-УИХ-ын гишүүний ширээнээс шууд Америк явсан хүндбас л мөнгө хэрэгтэй л байж дээ?

-2000 оны сонгуулийн дараа Элбэгдорж дарга, Сайханаа бид гурав сурахаар явсан.Бүгд эхнэр, хүүхэдтэйгээ өөрсдийнхөө мөнгөөр явсан. Тэгэхээр сургалтын төлбөр, байрны төлбөр, ойр зууртаа зарцуулах мөнгөө олох хэрэгтэй болно шүү дээ. Үнэндээ бол би 1996 оны сонгуульд ганц л костюмтай орж байсан. Хэрвээ ялагдчихвал надад дахиад нэг костюм хэрэггүй байхгүй юу. Тэрний оронд Австралид сурч байгаа эхнэр хүүхэд рүүгээ явах зардалдаа нэмэрлэсэн нь дээр байсан. Тэгээд 1996-2000 онд парламентад байж байгаад 2000 онд Америкт сургуульд явсан юм.2001 ондоо Колумбын их сургуульд ороод тэнцсэн. Тэрийгээ төгсөөд Олон Улсын Валютын санд гурван сар ажилласан. Миний хүсэл бол дахиад Харвардад очиж суръя гэж бодож байсан. Яагаад гэвэл, миний сурсан Колумбын их сургууль эдийн засгийн бодлогын менежментээр сургадаг бол Харвард төрийн бодлогын менежментээр сургадаг. Энэ хоёрыг хоёуланг нь сурахын тулд би залгуулаад Харвардад сурах бодолтой байсан ч хувийн шалтгаанаас болоод чадаагүй.

-Яагаад, сонгуульд нэр дэвших гээд хүрээд ирсэн үү?

-Яг үнэндээ бол аав ээж эндээсдуудсан. Бид 2000 онд гэр бүлээрээ компани худалдаж авсан юм. Компани маань газар тариалангийн салбарт маш ашигтай ажилласан. Улсын таван удаагийн аварга болсон. Ерөөсөө ургац алдаж үзээгүйсайн компани. Дөрвөөс таван мянган га-д тариалж хамгийн сайн жилдээ нэг тэрбумын, багадаа 200-300 сая төгрөгийн ашиг олдог. Манай аав ээж хоёр зургаан хүүхэдтэй. Тэгсэн намайг Олон улсын валютын санд ажиллаж байх үед манай гэр бүлийн тав нь Америкт сурч, аав ээж хоёр хоёулхнаа энд үлдчихсэн, компаниа удирдахад хэцүү байсан. Тэгээд намайг дуудсан. Тэгж байтал 2004 оны сонгууль ч дөхөж би Монголдоо ирсэн л дээ.

-Нэгэнт аав ээж ярьсных, оффшор данстай холбоотойгоор таны гарал үүслийн тухай ярих болсон. Хятад гаралтай гэж. Та ер нь удам судраа хэр мэдэх вэ, үнэхээр тийм гарал үүсэл танд байна уу.

-Ер нь намайг энэнээс ч өмнө Хятадын эрлийз гэдэг байсан. Гүндалайхүртэл АН-д байхдаа Сан овогт гээд л хэлж, дараа нь буруугаа хүлээж надаас уучлалт гуйж байсан. Манай аав ургийнхаа номыг бичсэн байдаг. Манай ээжийн ах нь Бүрэнжаргал гэж мундаг эрдэмтэн хүн байдаг юм. Тэр хүн бас ургийнхаа номыг бичсэн. Амарбаясгалант хийдийг анх барихад бүх нутгаас Монгол уран дархчуудыг цуглуулсан байгаа юм. Тэгэхэд Хотгойдоос ирсэн уран дархан хүн нь манай ээжийн талын хүн байж. Манай ээж Хотгойд хүн л дээ. Одоо Амарбаясгалант хийдээс жаахандээшээ өгсөөд Хотгойдын ам гэж байдаг. Хотгойдын өвөлжөө ч гэдэг. Тэнд манай өвөг хэдэн үеэрээ амьдарсан, ээж минь Амарбаясгалант хийдэд төрсөн. Манай ээжийн аав нь Осор аж үйлдвэрийн комбинатын ууган ажилчдын нэг, маш сайн токарь хийдэг мундаг хүн байсан. Тэднийх 18 хүүхэдтэй, манай эмээ 12 удаа төрсөн гэж байгаа юм. Хоёр ихэр төрүүлээд нэг, тэгээд хоёр ихэр, дахиад нэг, ингэж сөөлжлөөд 18 хүүхэдтэй болсон юм билээ. Гэтэл сонин нь,ихрүүд нь бүгд багадаа эндээд, зургаа нь л амьд үлдсэн байгаа юм. Тэр хүмүүс одоо маш өндөр боловсролтой хүмүүс байдаг. Манай ээжийн талынхан дунд том онгоцны Монголын анхны нисгэгч, 23 дугаар сургуулийн багш гээд мундаг хүмүүс олон бий. Аавын аав болохоор Бадрах гээд Нинждолби ноён Номун хааны отгийн дарга хүн байсан байгаа юм. Ардын хувьсгал гарахад манай өвөө отгийн дарга байж. Отог гэдэг нь тухайн нутаг орноос Богдод өгдөг шавь нар нь, Богдын отог гэсэн үг. Өвөөгийн тухай “Үймээний жил” гэж номонд байдаг. Жүгдэрийн Дамдин гэж зохиолч байсан. Тэр хүн манай өвөөгийн отгийн нарийн бичиг хүн байсан юм билээ. Тэгээд 1921 оны хувьсгалын үеийн “Үймээний жил” гээд номонд манай өвөөгийн тухай их байдаг юм. Би ийм мундаг хүмүүсийн үр сад гэдгээрээ харин ч бахархдаг.

-Өвөөгийн чинь эхнэр, өөрөөр хэлбэл таны эмээ хаанахын хүн байв аа?

-Бас нутгийн л хүн. Олон хүүхэдтэй. Манай аав хамгийн отгон хүүхэд нь. Манай аав хамгийн бага эгч дээрээ өссөн. Манай аавын хамгийн бага эгчийнх нь нөхөр гавж хүн байсан. Эрдэнэ вангийн өргөөнд шавилан суудаг. 1900 онд төрөөд 31-тэйдээ гавжийн дамжаа барьсан. 1937 онд эсэргүүний хөдөлгөөнөөр баригдаад Зүүнхараагийн шоронд 10 жил суусан. Бид нар аавынхаа аав, ээжийг хараагүй болохоор аавынхаа хамгийн бага эгч, түүний гавж нөхрийг эмээ, өвөө гэдэг. Манай тэр өвөө 10 жил шоронд суухдаа тракторын комбайнч болоод гараад ирсэн. 1947 онд шоронгоос гарч ирсэн. Тэгээд 1959 оноос атар газар эзэмшиж эхлэхэд манай өвөө тракторын комбайнч хийж Хөдөлмөрийн баатрын болзлыг гурван удаа биелүүлсэн байгаа юм. Цагаатгаагүй учраас Хөдөлмөрийн баатрыг ньөгөөгүй. Сүхбаатарын одон, ударнек, Алтан гадас гээд бүх шагналыг авсан. Өвөө маань бүүр сүүлд, 69-тэйдөө 1969 онд цагаадсан. Биднийг зургаан хүүхдийг өсгөж хүн болгосон хүн бол ээжийн маань ээж Бүдүүн эмээ маань. Манай Сэлэнгийнхэн ч, бид ч Бүдүүн эмээ гэдэг.

Хэзээ хожим эмээгээ бурхан болсон хойно нь Цэрэн гэдэг нэртэй болохыг мэдэж билээ.

-Тэгэхээр таныг Хятадын эрлийз гэдэг бас худлаа гэсэн үг үү?

-Мэдээж ш дээ. Чи бод доо. Богдод хятад гаралтай хүнийг шавь болгож өгөх үү, Богд ч гэсэн Хятад хүнийг шавиараа авах уу. Манай аав намын гишүүн. Аймгийн намын хорооны гишүүний сонгуультай. Дээр үед намын гишүүн болохын тулд гурван үеийн намтраа үнэн зөв бичиж, тэгээд шалгуур давж байж авдаг байсан. Одоо манай гэр бүлийн овог бол Нинждолби. Компаниа Товхон хан гэж нэрлэсэн. Бас учиртай. Товхон хануулын энгэр дээр Нинждолби ноён Номун хааны хийд байсан юм билээ. Манай аав тэнд төрсөн. Одоо манай компанийн газар дээр аавын маань төрсөн бууц нь, Нинждолби ноён Номун хааны хийдийн туурь байдаг. Ард талд нь Товхон хануул, тэгээд өмнүүр нь Сэлэнгэ мөрөн урсдаг. “Товхон хан”- аас Оргихын гол, Цацангийн гол урсдаг. Анх авахдаа үржил шим сайтай гэдгийг нэг их бодолгүй, аавынхаа төрсөн нутаг, сайн компани байна гэж бодоод л авчихсан юм.

-Та тэгээд Хятадын эрлийз гэх ийм мэдээлэл гарахаар дотроо хэр эмзэглэдэг вэ. Бас гэр бүлийнхэн чинь эмзэглэх үү?

-Эмзэглэх гэхээсээ бараг тоодоггүй. Аав, ээж хоёр ч адилхан. Угаасаа худлаа, тэгээд дээр нь манай Сэлэнгийнхэн Сангажав, Бадам гэхээр мэдэхгүй хүн байхгүй. Манай аав, ээж хоёр хоёулаа хийд дээр төрсөн. Нэг нь Амарбаясгалант хийд дээр, нөгөө нь Нинждолби ноён Номун хааны хийд дээр төрсөн. Манай аав, ээжийн гарал үүсэл, удам угсааг Сэлэнгийнхэн бүгд мэддэг. Тийм учраас ямар ч асуудалгүй. Гэхдээ манай ээж 90 жилийнхээ ойд явж ирчихээд Го.Бадарч гэдэг хүнтэйочиж уулзана гэж байсан шүү. Гэтэл тэр хүн нь өөрөө “би одоо Баярцогтоос л уучлалт гуймаар байна” гээд ярилцлага өгчихсөн байсан.

-Го.Бадарч гуай юуны төлөө танаас уучлалт гуйна гэж байгаа юм бол?

-Би Го.Бадарч гэдэг хүнтэй амьдралдаа нэг л удаа таарсан. Ордон дотор явж байгаад дөрөв таван сэтгүүлчидтэй таарахад нэг хүн нь “Сайн байна уу, би Го.Бадарч гэдэг хүн байна. Та ярилцлагаа өгөөч” гэсэн. Хариуд нь би ярилцлага өгөхгүй ээ, нарийн бүдүүн царигийн талаар ярих гэж байгаа бол би мэдэхгүй гэсэн. Тэгсэн “Нутгийн ахаа мэдэж байх хэрэгтэй” гэхээр нь би Сэлэнгийнх юм байна л гэж ойлгоод өнгөрсөн. Тэгсэн дараа нь нарийн царигийн талаар нэвтрүүлэг гарсан. Тэр нэвтрүүлгийг Го.Бадарч гуай хөтлөөд, яруу найрагч Галсансүх бас оролцогчоор орж байсан.Түүнээс өмнө Галсансүх над руу яриад уулзъя гээд уулзсан. Тэгэхдээ бид хоёр огт өөр зүйл яриад л өнгөрсөн. Тэгсэн тэр нэвтрүүлгээрээ намайг, манай өвөөг Хятадын эрлийз гээд, өвөөг нь таньдаг байсан гэж зохиож ярьсан. Энэ нэвтрүүлэг зургаан сард гарсан. Үүний дараа долдугаар сард наадам болж Сэлэнгэд аавын төрсөн Цагааннуур сумын 90 жил, ээжийн төрсөн Баруунбүрэн сумын 90, басбусад таван сумын 90 жилийн ой болдог юм. Би таваар нь явлаа. Гэтэл сумын иргэд “удам судраамуу хэлүүллээ, Хятадын эрлийз гэх юм.

Аав ээж, ах дүү хамаатан садныг чинь мэдэх хүмүүс амьд сэрүүн байхад ингэж гүтгүүлж гүжирдүүлж болдог юм уу” гэсэн. Ер нь бол нутгийнхан их бухимдаж байсан л даа. Тэгсэн одоогоос хоёр сарын өмнө байхаа, Го.Бадарч гуай өөрөө нэг ярилцлагадаа буруугаа ойлгосон юм байлгүй, “би Баярцогтоос уучлалт гуймаар байна” гэсэн байна лээ. Хоёулаа энэ сэдвээр одоо болно байхаа.

 

-Тэгье, танд газар тариалангийн “Товхон хан”гэдгээс өөр компани бий юү. Жишээ нь “Модерн номадс” ресторанд хувьтай юу?

-Надад “Товхон хан”-ы толгой компани болох “Нидо” гэж компани бий. “Нидо” нь “Товхон хан”компанийг 100 хувь эзэмшдэг. Дээрээс нь, “Миний Монгол энтертайнмент” гээд Сэлэнгэд кабелийн жижигхэн телевиз байдаг. Энэ хоёрыг л эзэмшдэг. “Номадс”-т хувь байхгүй. Хувьтай гэх яриаг Оюутолгой ашигтай, ашиггүй ажиллаж байна гэх үед нэр бүхий хүмүүс анх гаргасан. Оюутолгойд гэрээ хийснийхээ төлбөрийг Баярцогт катерингийн сервисээр авч байна гэж ярьдаг. Номадс бол Оюутолгойн бүтээн байгуулалтын нэг хэсэг дээр л жаахан хамтран ажилласан юм билээ. Жил ч хүрсэн юмуу, мэдэхгүй. Тэрийг томруулж, нялзааж л байгаа юм. Захирал нь Есөнмөнх гээд, бид залуучуудын байгууллагад байхаас хамт ажиллаж, нөхөрлөж ирсэн найзууд. Тэгээд л бас холбоод хардаад байдаг шиг байгаа юм.

-Бас “MCS”-ийн нууц хувьцаа эзэмшигч гэдэг?

-Тийм юм байхгүй ээ. Чи бод доо, “MCS” байтугай компанийн хувьцаа эзэмшигч ийм олон жил нууц байх бололцоогүй тийм цаг үе, нээлттэй нийгэмд бид нар амьдарч байна шүү дээ.Анх “MCS”-ийнхэн Спирт бал бурмыг авахад хувьцаа эзэмшигч нь гэж над руу дайрсан. Сэлэнгийн Төмөртэйн орд гэж бий. Тэрний захирал нь Баярцогт гэж хүн байсан. Тэгэнгүүт ижил нэрийг нь далимдуулаад Төмөртэйн орд бол Баярцогтынх гээд л шуугисан.. “MCS”-ийн Оджаргал, Од бид гурав бол хөршүүд. Арав гаруй жил хөрш явж байна. Ойролцоо сургууль төгссөн, сагс тоглодог гээд сонирхлууд нь нийлдэг хүмүүс чинь найзаараа л үлдэхээс биш, үлгэр домгоос айж нөхөрлөлөө нууна гэж байхгүй шүү дээ. Ид 20-35 хүртлээ сагс тоглох сонирхолтой спортын найзууд явлаа. Одоо л зарим ньгольфчин болчихсон болохоос биш.

-Хотод эзэмшдэг өндөр байшин байхгүй юу?

-Байхгүй ээ. Би хотод хоёр орон сууцтай. “Орчлон”-гийн хашаан дотор аав, ээжийн нэр дээр байдаг, хүүхдүүд нь нийлж авч өгсөн нэг байр бий. Бид нэг хэсэг тэнд амьдарч байсан. Харин одоо манай гэр бүл аав, ээж хоёртойгоо цуг Зайсанд амьдардаг.

-Одоо Оюутолгойн гэрээ­ний тухай асууя. Та Сангийн сайд болоод л Оюутолгойн гэрээн дээр ажиллаж эхэлсэн үү?

-Шууд биш л дээ. Би Засгийн газар байгуулагдсан 2008 оны есдүгээр сараас 2009 оны долдугаар сар хүртэл Оюутолгойн гэрээтэй огт холбоогүй явсан. Эдийн засгийн хямрал, “Стэнд бай” хөтөлбөр гээд ямар ч завгүй явсан. Оюутолгойн гэрээ бол тав, зургаан Засгийн газар дамжсан. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөр маш олон удаа орсон. 2007 онд гэрээний анхны хувилбарыг, хоёр дахийг нь 2009 оны долдугаар сард УИХ-д оруулсан боловч гэрээг бие даасан хууль маягтай хийсэн байна, байгаа хуульдаа нийцүүлж хий гээд буцаасан байсан. Тэгээд л би 2009 оны долдугаар сарын 21-нд Оюутолгойтой анх холбогдсон. Ерөнхий сайд байхдаа С.Баяр дарга үүрэг өгч, “Чи үүнийг босгож ир, энэ бол Монгол Улсын эрх ашиг. Хэрвээ энэ төсөл босч ирэхгүй бол хамтарсан Засгийн газар ч гэж байхгүй, ард түмэнд амласан амлалт ч гэж байхгүй” гэсэн. УИХ-ын 57 дугаар тогтоолд бүх асуудлыг нийцүүлж хийх хэрэгтэй гэсэн, нийцүүлсэн. Оюутолгойн 34 хувийг Монгол Улсын нэр дээр авсан. 30 жилийн дараа 17 хувийг нэмж авна гэж гэрээнд тусгасан. Гэрээ байгуулах бэлтгэл ажил дууссантай холбогдуулан ээлжит бус чуулганыг наймдугаар сард хийж, аравдугаар сарын 6-нд гэрээнд гарын үсэг зурсан. Тухайн үед хүмүүс ганц зүйлийг шүүмжилж байсан. Тэр нь “чи яагаад 17 хувийг нь 30 жилийн дараа авч байгаа юм бэ” гэсэн.

-Тэр үед ч 34 хувийг бага гэж үздэг байсан уу.

-Харин бага гээд, 17 хувийг нэмж авснаар Монголын тал 51 хувийг эзэмшинэ. Анхны хөрөнгө оруулалт дууссаны дараа авч болох байхад чи яагаад заавал “30 жилийн дараа” гэж оруулчив гэж шүүмжлэлтэй хандсан. Гэтэл тухайн үед мөрдөж байсан 2006 оны Ашигт малтмалын тухай хуулиар уг ордын нөөцийг хөрөнгө оруулагч өөрөө илрүүлсэн бол төрийн эзэмшиж болох хувь хэмжээний дээд хязгаар 34 байсан. Бид тэр хязгаар нь тулгаж, дээр нь 17 хувийг нэмж авахаар гэрээлсэн. Одоо УИХ-ын гишүүн байгаа Ганбаатар тэр үед огт өөр зүйл ярьдаг байсан. Тухайн үедҮйлдвэрчний эвлэлийн Ерөнхийлөгч байхдаа өгсөн бичиг нь надад байдаг юм. Тэндээ Оюу толгойгоос хувь авч болохгүй, оронд нь роялтигаа нэмье гэсэн саналыг албан ёсоор өгч байсан. Гэтэл өнөөдөр хувиа нэмье гэж байна.Ганбаатарыг 2012 онд тэгж хэлэхэд ард түмэн дэмжиж байсан, одоо 2015 онд өмнөх ярианыхаа ягэсрэгийг ярихад бас л дэмжиж байна гэх юм. Би энийг л ойлгодоггүй юм. Ингэж цагийн аясаар хувирч, ард түмнийг зүгээр л цагаан цаас гэж үзэж болох юм уу, мэдэхгүй. Гэхдээ Ганбаатар ямар тохироонд хүрснийг мэдэхгүй, 2009 оны гуравдугаар сараас УИХ-д сонгогдож орж иртлээ Оюутолгойн тухай юу ч яриагүй байдаг. Харин энэ хооронд Оюутолгой дээр юу болсон бэ гэхээр Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад2011 онд хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулж, манайх өөрийнхөө ашгийг нэг тэрбум ам.доллараар сайжруулсан. Дээр нь, Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр хувь хувьцааг гуравдагч этгээдэд шилжүүлж болохгүй гэсэн нэмэлт гэрээг хөрөнгө оруулагч талтай хийсэн. Ер нь хэлэлцээр хийх болгонд бид нөхцөлөө, ашгаа сайжруулж ирсэн. 2009 оны долдугаар сард оруулсан Оюу толгой гэрээг аравдугаар сарын 6-нд оруулж батлахдаа гурав орчим тэрбум ам.доллараар сайжруулсан. Дараа нь, нэмэлт гэрээ хийж нэг тэрбумаар нэмэгдүүлсэн. Тэр үеийн бүх протокол бий. Манай Н.Батбаяр гишүүн “нэг сар хэлэлцээр хийгээд гурван тэрбумааргэрээг сайжруулж болж байна, цааш нь дахиад явуул, ахиад хэлэлцээр хий” гэж шахаж байсан. Гэтэл жижиг улсын зовлон ч гэх юм уу. Үндэстэн дамнасан компанитай хэлэлцээрээ дуусгаж байхад нөгөө нь хэлэлцээр эхлүүлж, оросууд их өрийн үлдэгдлийг босгож ирсэн.

-Их өрийг 2003 онд Ерөнхий сайдН.Энхбаярын үед төлж барагдуулсан гэдэг биз дээ?

-Бид ч бас 98 хувь чөлөөлүүлээд, төлөх ёстойгоо бүгдийг төлсөн гэж бодож явсан. Гэтэл Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурдаг тэр өдөр Стамбулд Олон улсын валютын сангийн хурал эхэлж таарсан. Намрын чуулган нь. Би тэр хуралд явж чадаагүй, уг нь бүх улсын Сангийн сайд байнга оролцдог юм. Оюутолгой гэрээнд гарын үсэг зурах байсан учраас явж чадаагүй. Яг тэр өдөр Оросууд Монголыг Парисийн клубд өгнө гэдгээ зарласан. Монгол Улс бол Орост өртэй, өрөө төлөхгүй байна. Их өрийн үлдэгдэл 175 сая гаруй ам.долларын өртэй гэж ОХУ-ын Сангийн сайдын орлогч нь мэдэгдсэн.

-Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурлаа гэж эсэр­гүүц­лээ илэрхийлж байгаа юм уу?

-Магадгүй. Оросууд Оюутолгойд орногэж бодож байсан чинь Англи, Австрали, Канадын компанитай гэрээнд гарын үсэг зурсанд эсэргүүцлээ илэрхийлсэн байж болох талтай. Цаг хугацаа нь тэгж таарсан болоод тэр үү, тухайн үед олон улсын зарим хэвлэлд тэгж гарч байсан. Тэгэхдээ төлөх ёстой өрийн үлдэгдэл бидэнд байсан юм билээ. Тэгээд ҮАБЗ хуралдаж Оросын өрийг төлөхөөс өөр арга байхгүй, намайг хэлэлцээ хийхээр яв гэсэн. Оросын талтай бүтэн жил хэлэлцээ хийж 2010 онысүүлээр Сү.Батболд Ерөнхий сайдыг Москвад айлчлахад нь үлдэгдэл өрийг 97.8 хувиар чөлөөлж, 2.2 хувийг төлөхөөр болсон. Ер нь миний хувьд 2008-2012 онд улсаа төлөөлж олон ч хэлэлцээрт орсон, олон ч хүндрэлийг даван туулсан даа.

-Оюутолгой, Оросын өрөөс гадна өөр ямар хэлэлцээрторсон юм бэ?

-Оюутолгойн гэрээнээс өмнө Сангийн сайдын хувьд эдийн засаг хямралыг зогсоохоор Олон Улсын Валютын Сантай хэлэлцээр хийж “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Тэр үед манай улсын эдийн засаг ес орчим хувийн өсөлттэй явж байгаад хасах 1.3 хувь болтол унасан ш дээ. Гэхдээ дараа жил ньэдийн засгаа 6.4, тэгээд 17.5 хувь болгож өсгөж чадсан юм. Маш богино хугацаанд огцом өсөлт гаргасан. Олон Улсын Валютын Сантай маш хүнд хэлэлцээр хийсэн. Өмнө нь Олон Улсын Валютын Сантай дөрвөн удаа хөтөлбөр хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан боловч нэгийг нь ч амжилттай дуусгаагүй байдаг. Харин 2008 онд авсан “Стэнд бай” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл, Валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Японы Засгийн газар гээд олон улсын маш олон багтай хэлэлцээр хийж амжилттай болгосон. Дээр нь, хямралыг даван туулах хөтөлбөрийн хүрээнд Хятадын Засгийн газартай гурван тэрбум долларын ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан. Тэгээд хоёр жилийн дотор эдийн засгийг 17.5 хувь хүртэл өсгөж чадсан. Тэр үед Монгол Улс үнэхээр дэлхийн анхаарлыг татаж байлаа.

-Одоо яваад байгаа Оюутолгойн маргаан юунаас үүдэлтэй байна вэ, гарц байна уу. Анх гэрээг хийх ажлын хэсгийг ахалж байсан хүний хувьд юу гэж хардаг вэ.

-Одоо үүсээд байгаа маргааны хувьд гээндээ ч, гоондоо ч гэгчээр асуудал аль алиндаа л бий. Зардал бодитой өссөн. Зардлын өсөлт юунаас болов, энэ өсөлт манай өгөөжид яаж, ямар байдлаар нөлөөлж байна вэ гэдгийг тодорхойлж хоёр талаасаа сууж ярилцах ёстой. Үүнийгээ хийж чадаагүй, нэгд. Хоёрт, манайхан 2013 оноос хойш хэд хэдэн алдаа гаргасан. Үнэхээр харамсалтай.Монголчууд бол итгэлтэй түнш биш юм байна гэдгийг бид өөрсдөө хөрөнгө оруулагчдад үзүүлсэн. Нэгд, 2013 оны төсвийг батлахдаа 2012 оны арваннэгдүгээр сард Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулж өсөн нэмэгдэх роялти авна гэж тооцсон. Гэрээнд тусгагдаагүй хоёр татвар авна гэдгээ нөгөө талд огт хэлэлгүйгээр455 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Тухайн жилд төсөвт нэг их наяд төгрөгөөр тасарсан байсан. Энэ хиймэл тоо нь дотооддоо ч алдагдалтай, гадааддаа ч итгэл алдсан зүйл болсон. Дараагийн алдаа нь 250 сая ам.долларын татварын урьдчилгаа авсан даа. Түүнийгээ тухайн жилийнх нь татвараас суутгаад хасаад явах ёстой гэж тохирсон байсан. Гэтэл манайхан төсөвт мөнгө байхгүй гээд хасахгүйгээр татвараа бүтнээр нь тооцоод явчихсан. Бид хэдийгээр хуулийн дагуу авах ёстой татвараа авч байгаа ч, зээлж авсан урьдчилгаагаа тохирсноороо хасаагүй нь хөрөнгө оруулагчдад эргэлзээ болгоомжлол төрүүлсэн. Үүний илрэл нь тэд бүх мөнгөө Монголоор дамжуулахаа больсон. Монголоосгадуур урсгадаг болсон. Үүнд намайг бас буруутгадаг. Чи маш муу гэрээ хийсэн. Хөрөнгө оруулагчид бүх мөнгөө оруулж ирэхгүй байна. Чи л тэгж гэрээлсэн гэж дайрдаг. Гэтэл тухайн үед Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиар манайд хөрөнгө оруулсан компани мөнгөн урсгалаа хаагуур оруулахаа өөрөө шийддэг байсан. Өнгөрсөн жил шинэчлэн найруулж баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд ч тэгж заасан. Монголд байршуулах, Монголын банкаар дамжуулах үгүй нь итгэлцлийн л асуудал. Иймэрхүү бүдүүлэг алдаа гаргаснаас болж монголчуудад итгэхгүй байгаа юм. Манай талаас гаргасан алдаа нь энэ. Нөгөө талаас хоёр оролцогч ойлголцоогүй зүйл нь зардлын хэтрэлтээ хоёр талаасаа сууж дүгнэж чадаагүй. Дараагийн нэг зүйл нь татварын маргаан. Татварын маргаан дээр манайхаас 130 сая ам.долларынторгууль тавиад тохиролцохдоо 30 саяыг л авсан. Ингэхээр нөгөө талд давуу байдал бий болж эхэлсэн. Дээр нь Оюутолгой ТУЗ-ийн манай гурван гишүүн гурвуулаа хуралд орохдоо нэг саналтай ордог. Зөв ч бай, буруу ч бай Монголын тал ингэж үзэж байна гэсэн нэг л саналтай орох ёстой. Тэгсэн өнгөрсөн оны нэг хурал дээр санал зөрөлдөж өгсөн байдаг. Үүнээс үүдэж монголчуудыг тус тусад нь аргалж болох юм байна гэдэг сэтгэхүй хөрөнгө оруулагчдын дунд бодитой бий болсон байх. Саналыг нь салгаад авч болж байна, 130 саяын торгууль тавьсан ч 30 болгож болдог юм байна гэдэг ойлголт нөгөө талд бий болж эхэлсэн.

-ТУЗ-ийн манай гишүүд гурвуулаа нэг саналтай байсан ч есөн гишүүний ердийн олонхиор гардаг шийдвэрт угаасаа л нөлөөлөх бололцоогүй юм биш үү?

-Бас ч тийм биш л дээ. Их хэмжээний хэлцлийг бол хувь нийлүүлэгчдийн түвшинд шийднэ. Бас ТУЗ-ийн зуун хувийн саналаар шийдэх нөхцөлүүд бас бий. Харин бусад асуудлын хувьд нөлөөлөх бололцоогүй нь үнэн л дээ. Гэхдээ л нэг саналтай, нэг баг гэдгээ харуулах ёстой. Гэтэл монголчуудыг дотор нь хагалж болдог, салгаж болдог юм байна гэдгийг харуулсан. 2014 онд хөрөнгө оруулагчдаас харилцан ойлголцлын санамж бичиг гээд 53 зүйлтэй,дээрээс нь татварын аргачлал гээд 54 зүйлтэй хоёр санал өгсөн. Үүнийгээ хамгийн сайн, хамгийн сүүлчийн саналаа өгсөн гэж хөрөнгө оруулагч тал үздэг. Одоо бөмбөг Монголын Засгийн газрын талд байгаа. Тэрэнд нь зурах, үгүйгээ Монголын тал шийднэ. Тэд хөгжиж байгаа, бас засаг төр нь бужигнаж байгаа учраас энэ санамж бичигт гарын үсэг зурна гэж бодсон шиг байгаа юм. Гэтэл тэр саналыг нь үзэхээр манай улсад мөрдөгдөж байгаа хүчин төгөлдөр хууль, хөрөнгө оруулалтын гэрээ, хувьцаа эзэмшигчдийн гэрээг олон зүйлээр зөрчиж байгаа. Жишээ нь, татварын аргачлал гэдэг чинь нэг компанидтатварын тусгай хууль баталж, тохиролцоноо л гэсэн үг. Бид бие даасан улсын хувьд нэг л хуультай, нэг хууль нь бүх компанид адилхан, эрх тэгш үйлчлэх ёстой. Тэгэхээр тэр санамж бичгийг нь хүлээж авах бололцоогүй. Харин хэлэлцээр хийж болно гэдэг байр сууриа илэрхийлсэн. Энэ асуудал надтай холбогддог өөрийн зовлон учраас ажиглаж харж л байна.

-Гэтэл муу дээр муухай гэдэг шиг гацаж байгаа Оюутолгой төсөлд төсвөөс 17.5 тэрбумыг хуваарилсан хэрэг мандлаа. Энэ 17.5 тэрбум яг ямар учиртай юм бэ?

-Анх 2012 оноос эхлээд Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай ойлголцохоо больсон. Тийм учраас Оюутолгойтой учраа олоход ойлголцол, гадаад сурталчилга


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • d / 2015 03 сар 31/

    TEVER ZAMD "YREV nert 2 dax bayarcogt todorloo

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 26/

    монголчуудаа амьдда бие биенээ хайрлая баярцогтоо битгий шантар эх орныхоо төлөө хийх зүйлээ үргэлжлүүлээд урьдных шигээ өндөр боловсрол мэдлэгээ монголчуудынхаа сайн сайхны төлөө зориулаарай чамд монгол хүний уужуу сайхан сэтгэл байдаг шүү 1980-н хэдэн онд сэлэнгийн 10 жилийг онц төгсөөд цагаан хоо

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 26/

    Баярцогт сайханбилиг тэмуужин гээд дэндуу сайхан залуучуудын хиймор сулдийг ухуулээд баймааргуй байх юм даа ашиг сонирхолоо геж ямар хецуу зуйл байна даа шантралгуй байгаарай

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 25/

    ярилцалгыг гүйцэд оруулаач сайхан ярилцлага байсан амжилт

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 25/

    Бага шиг доромжлоосой хийх юмыг ньгутгээд байлгуй хийлгээч дээ

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 25/

    He he. Ikh khurald kheden udaa songogdood 22 khuvsigchtai tegsjitgel bodood khund khetsuu gereenuud khiigeed mongol ulsiig dampuurulchiksan bol mash ikh sain ajillaj dee. Kumuusee Bayartsogtiig demjitsgei.

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 25/

    Ийм л зүйл ойлгогдлоо.Юуны түрүүнд хятад гаралтай гэдэг нь худал юм байна.Офшер дансанд 3 сая монгол мөнгөтэй тэнцэх найзуудын үлдэгдэл байжээ.Гэрээний хувьд монголын талын эзэмшил 51 хувь юм байна.Бүх зүйл энэ хүнийг унагах цаашлаад ардчиллын нэр хүндэд нөлөөлөх оролдлого.гэж бодоүдлоо.Үүний үнэн з

    Хариулах