30 намтай болж, Геннист бичигдэх вий

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 03 сар 25
-Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 20 гаруй нам улс төрд оролцож байна-


Цахим сэтгүүлзүйн сал­барт нэлээдгүй олон ун­шигч­тай мэдээллийн зарим сай­тууд, түүнчлэн нийгэм, улс төр, эдийн засгийн анхаарал татсан асууд­лаар судалгаа явуулжээ. Түүнчлэн улстөрчид, улс төрийн намуудын рейтинг тог­тоодог судалгааны бай­гууллагууд “Та улс төрийн на­муудад итгэж байна уу” гэ­сэн судалгааг явуулсан байна. Су­далгаанд хамрагдсан нийт ир­гэ­дийн 90 гаруй хувь нь ит­гэхгүй байна гэсэн хариулт өг­сөн бол нам төлөвшихгүй бай­гаа шалтгааныг санхүүжилт ил байдаггүй гэдэгтэй холбон тайл­барласан байна.

Өнөөдөр Ул­сын дээд шүүхэд бүртгэлтэй 20 гаруй нам манай улсад үйл ажил­лагаа явуулж байна. Эндээс идэвх­итэй үйл ажиллагаа явуулж байгаа нь гарын таван ху­­руунд багтана. МАН, АН, МАХН, ИЗНН, МҮАН гэсэн пар­ла­­мен­тад суудалтай улс төрийн на­­­муудын үйл ажиллагаа то­дор­хой хэмжээгээр идэвхитэй бай­гаа ч хангалттай гэсэн үнэл­­гээ авч чадахгүй байгаа юм. Гэтэл нөгөө талд дарга гэ­сэн нэг л гишүүнтэй, ах дүү ам­­раг саднаараа гарын үсэг цуг­луулаад нам байгуулчихсан хү­мүүс цөөнгүй байдаг нь нууц биш.

Сонгууль дөхөхөөр уул­залт зохион байгуулж, төр засгийг шүүмжилдэг, аль нэг намтай эвсч нөгөөхийг нь шан­таажилдаг байдлаар ажил­ла­­даг нам хэтэрхий олон бол­чихсон. Ногоон үзэл баримт­лалаа бу­лаа­цалдаж хэрэлдэнэ. Нэг нөхөр намдаа гомдохоороо гарч гүйгээд шинэ нам бай­гуулчихна. Улс төрийн зах зу­хыг ч гадарлахгүй, оюутны ши­рээнээс өндийж амжаагүй за­луус сэтгэлийн хөөрлөөр нам бай­гуулж “тоглоно”.

Төрийн ал­банаас залхаад ирэхээрээ төр засгийн шантаажлагч болохын тулд нам байгуулчихаад өөрөө өөртөө мэдэгдэл бичээд сууж байгаа цөөнгүй жишээ байна. Өнөөгийн нийгэмд нам, сур­гууль хоёр шиг хэрэггүй зүйл алга. Чанартай чанаргүй бо­ловсрол эзэмшүүлсэн хувийн дээд сургууль, чадвартай, чад­вар­­гүй залуусыг улс төрд бэлт­гэх нэ­рийдлээр, шантааж­чин бол­гож бэлтгэх улс төрийн на­­мууд хэтэрхий олширлоо.

Ард түм­нийг талцуулан, хувааг­дуулж, төрийн дээр нам сандайлснаар ард түмний эрх ашиг бус фрак­цийн эрх ашиг өнөөгийн нийгэмд үйлчилдэг болчихлоо. М.Энх­болд сайд болбол хотын фрак­ци ноёлдог бичигдээгүй хууль бий. У.Хүрэлсүх албан тушаалд очвол Зүүний хүчний холбооныхон ажилтай болдог гэдгийг бид хангалттай харж байна. Н.Алтанхуяг суудлаасаа бууснаар Алтангадас фракцийн ноёрхол задарч, нам дагасан залуус гудамжинд гарч, төрийн албаар дүүрэн Шонхор, МоАХ хоёр ноёлж байгаа жишээг дурь­даад байвал дуусахгүй. Тийм­дээ ч дээрх судалгаанд хам­рагдсан хүмүүсийн хариулт нэ­гийг хэлээд байгаа юм. Хөдөө, орон нутаг, нийслэлийн иргэд тэр чигээрээ улс төрийн намд ит­гэх итгэлээ улам бүр алдаж бай­гаа.

Ирэх сонгуулиар намыг биш хүнийг нь харж сон­гоно гэдэг нь тодорхой бол­чихсон. Гэтэл 2015 он гарсаар Ул­сын дээд шүүхэд хэд хэдэн нам бүртгүүлэхээр хандсан байх юм. Юунд ч найдаж, юуны төлөө нам байгуулах гэж бай­гаа нь тодорхойгүй. 20 гаруй нам, цаашлаад нэрээ авахаар хөө­цөлдөж байгаа нэр бүхий на­­муудыг нэмчихвэл гурван сая монголчууд 30 намтай болж, Ген­нисийн амжилт тогтоож мэ­дэх нь. Он гарсаар Улсын дээд шүүхэд гурван ч нам нэрээ бүртгүүлэхээр хандаж татгалзсан хариулт авчээ.
 

Л.Гүндалайд тойрог олдоогүйгээс нам байгуулахаар шийджээ


Намдаа тунихаараа гарч гүй­гээд нам байгуулдаг хэсэг бүл­гийн сонгодог жишээ нь УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай болох нь. Түүний хувьд өнгөрсөн сон­гуу­лиас хойш намдаа ил далд гомдлоо илэрхийлж байсан. Албан тушаалаас хойш тавьж, той­рог өгөөгүй хэмээн удаа да­раа хэвлэлээр гомдлоо дайсан удаа­тай. 2012 оны сонгуулийн да­раа Эрүүл мэндийн сайдыг авах байсан ч өгөөгүй. АН-ыг ганц ч суудалгүй байхад би тэмцсээр байгаад ялалт авсан. АН өдий зэрэгтэй яваа нь миний ач хэмээн тунирхаж явсан экс гишүүн арайхийн Хилийн боомтын даргаар очсон ч удаан сууж чадаагүй юм.

Засгийн газар бүтцээ цомхотгохдоо Хилийн боомтыг хамгийн түрүүнд та­тан буулгасан нь дахиад л Л.Гүн­далайг гомдоосон явдал бол­сон. Тиймээс сонголтоо хийж байгаагаа өчигдөр зарлав. Тэр­бээр, АН-аас гарч байгаа гэдгээ ил захидлаар мэдэгдсэн бөгөөд намаасаа гарсны дараа Эрдэнэт хотод суурьшихаар шийджээ. Нэг зүйл төгсөх нь нөгөө зүйлийн эхлэл болдог уч­раас экс гишүүн амьдралаа ши­нээр эхлүүлж байгаа гэнэ лээ. Нийслэлээс бус орон ну­тагт намаа байгуулж, тэр на­маасаа Эрдэнэт хотоос нэр дэвшч УИХ-д өрсөлдөнө гэв. АН эртнээс энэ тойрогт УИХ-ын гишүүн М.Батчимэгийг сойж байгаагаа ил зарлачихсан уч­раас Л.Гүндалайд өөр сонголт олдоогүй бололтой.
 

Залуус орон нутгаа хөгжүүлэх гэж нам байгуулсан гэв


Өнгөрсөн оны арванэгдүгээр сард залуус улс төрийн нам байгуулж байгаагаа зарласан билээ. Тодруулбал, улсынхаа нийт 70 гаруй хувийг бүрдүүлдэг залуусын дуу хоолой өнөөгийн нийгэмд орхигдсон, цаашлаад залуус улс төрийн нам, өнөөгийн төр засагт байгаа улстөрчдөд за­луус итгэхээ больсон учраас улс төрийн нам байгуулахаар бол­сон гэв. Гэсэн ч энэ сарын 20-нд Улсын дээд шүүх тэдний хүсэлтийг хүлээн авч хэлэлцээд бүртгэх боломжгүй гэсэн хариулт өгчээ.

“Залуусын нам” нь нам байгуулахад бүрдүүлэх бичиг баримтыг гүйцэд бүрдүүлээгүй учраас намын нэрээ авч чадаагүй билээ. Тэд УИХ-д бус орон нутгийн сон­гуульд өрсөлдөж, орон нут­гаа хөгжүүлэхээр санал нэгд­жээ. Их сургуулийн босго ал­хаагүй байхдаа л улс төр ярьж, улс­төрчидтэй зиндаархах болсон өнөө­гийн залуусын төлөөлөл тэд байсныг нуугаад яах вэ.
 

Х.Бат-Ялалт улс төрөөр оролдож эхэллээ


“Иргэдийн шударга шүүх” хө­дөлгөөн гэгчийг байгуулж нэг хэсэгтээ л төр засгийг зү­хэж, эсэргүүцсэн Х.Бат-Ялалт улс төр сонирхохоор шийд­сэн нь саяхных. Тэрбээр энэ са­рын 12-нд Улсын дээд шүү­хэд “Монгол хүний төлөө нам”-аа бүртгүүлэхээр хандсан ч ту­сыг эс олов. Учир нь “Мон­го­лын хүний төлөө” нам нь мөн л улс төрийн нам бай­гуу­лах шаардлага, бичиг ба­рим­­таа бүрдүүлж чадаагүй уч­­раас бүдэрсэн юм.

Энэ на­мын талаархи яриа УИХ-ын ги­шүүн С.Ганбаатартай үргэлж хол­­богдож байсан. Хүний тө­лөө гэх уриа лоозон барь­сан С.Ганбаатар гишүүн энэ на­мыг дэмжиж ажиллахаа ил тод хэлсэн бөгөөд намд шууд эл­сэнэ гэж хэлэхгүй бөөрөн­хий хариулт өгч хэсэг цаг ав­сан. Тэрбээр, Дархан-Уулаас да­хиад сонгогдохын тулд улс тө­рийн зоригтой шийдвэр гар­гаж чадаагүй бөгөөд намайг сон­госон иргэдээсээ асууна гэ­сэн бөөрөнхий хариулт өг­сөн байдаг. Ямартай ч албан тушаалд хүрэхийн тулд нам байгуулдаг, түүгээрээ шантааж хийдэг жишгийг дагах гэсэн Х.Бат-Ялалт нарын санаархал нь Дээд шүүх дээр бүдэрснээр та­лаар болсон билээ.
 

Нэг хүнтэй нам нэгээр нэмэгдэх шахлаа


Шинэ оны дараахан Монго­лын нэг хүний нам гэгчийг бүрт­гүүлэх шүүх хурал Улсын дээд шүүх дээр болсон юм. Тод­руулбал, нэгдүгээр сарын 30-нд Н.Эрдэнэцэцэг гэх эмэгтэй нэг хүний намыг бүртгүүлэхээр хандсан ч Улсын дээд шүүх мөн л хүсэлтийг хүлээж аваагүй билээ. Улс төрийн намын тухай хуулийн аравдугаар зүйлд заас­наар намын гишүүдийн тоо 801-ээс дээш байх шаардлагыг хангаагүй учраас дээд шүүх бүртгэхээс татгалзсан юм. 800 хүн бүрдүүлж чадахгүй учраас нэг хүний нам гэх нэр өгөөд ч болов улс төрийн амьдралд нэг хүнтэй нам байгуулж оролцохыг хүссэн түүний мөрөөдөл мөн л талаар боллоо.
 

Хааныхаа нэрээр улс төр хийж, порно сайт нээхийн тулд нам байгуулах гэнэ


Их Эзэн Чингис хааны нэрээр нэрлэсэн “Чингис хаан” нам байгуулснаа ИЗИС-ийн за­хирал Д.Ням-Осор зарлаж, Ул­сын дээд шүүхтэй заргалдаж бай­сан нь мөн л саяхных. Тэр­бээр, шаардлага хангаагүй хэ­мээн бүртгэхээс татгалзсан хү­сэлтийг хууль бус гэж үзээд давж заалдаж явсан. Одоогоор ялагд­лаа хүлээн зөвшөөрч нам гүмхэн байгаа ч тун удахгүй намынхаа нэрийг бариад дахиад л шүүхээр явах сурагтай.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх