Сэм Уолш: Оюутолгойн их бүтээн байгуулалтаар бахархаж байна

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 03 сар 29

 

“Оюутолгой” ХХК өнгөрсөн амралтын өдрүүдэд нэг сая тонн зэсийн баяжмал экспортолсон баяраа тэмдэглэлээ. Ёслолын ажиллагаанд Уул уурхайн сайд Р.Жигжид, Рио Тинто Группийн гүйцэтгэх захирал Сэм Уолш болон Рио Тинтогийн Зэс, Нүүрсний группийн Гүйцэтгэх захирал Жан Себастиан Жак нар оролцлоо.

 

Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Сэм Уолш “Оюу толгойн ил уурхайн үйл ажиллагаатай биеэр танилцаж, Монгол ажилчдын хийж бүтээсэн амжилтыг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрлөө. Хоёр жил хүрэхгүй хугацаанд нэг сая тонн зэсийн баяжмалыг экспортод гаргана гэдэг нь үйл ажиллагаагаа эхлээд удаагүй Оюу толгойн хувьд томоохон тэмдэглэлт үйл явдал юм. Энэ амжилтын нэгээхэн хэсэг нь болж байгаадаа бид баяртай байна” гэв.

 

Мөн Уул уурхайн сайд Р.Жигжид “Оюутолгой нь Монгол Улсын үндэсний үнэт баялаг билээ. Өнөөдрийн энэхүү амжилт нь Оюу толгойн нийт ажилтан, түүний 95 хувийг бүрдүүлдэг Монголчуудын маань нөр их хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүн юм. Оюу толгой цаашид алхам алхамаар улам бэхжиж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд урт хугацааны турш хувь нэмрээ оруулна. Миний бие энэхүү тэмдэглэлт баярын халуун мэндийг Оюу толгойн удирдлагууд болон нийт ажилтан, ажиллагсдад чин сэтгэлээсээ хүргэж байна” гэлээ.

 

Мөн “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх хэлэхдээ “Уул уурхайн сайд Р.Жигжид болон Рио Тинто группын Гүйцэтгэх захирал Сэм Уолш нарыг Оюу толгойн уурхайд хүлээн авч байгаа нь бид бүхний хувьд нэр төрийн хэрэг юм. Бид энэ түүхэн тэмдэглэлт үеэр өөрсдийнхөө үйл ажиллагааг танилцуулж, ажилчдынхаа өндөр ур чадварыг харуулах боломж гарлаа. Цаашид илүү үр бүтээлтэй ажиллаж, хөгжин дэвших бат бөх суурь бүрдэж байна” гэв. Энэ ёслол дээр “Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Бидний энэ амжилт бол аюулгүй ажиллагааг эрхэмлэж, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг цогцлоож, Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах бидний эрхэм зорилгыг илүү тодорхой харуулж байна. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Р.Жигжид сайд энэ чухал үйл явдлыг бидэнтэй хамт тэмдэглэж байгаад баяртай байна” хэмээн хэлсэн үгэндээ онцолсон. 

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх