Я.Батсуурийн бие муу байна

Улстөр ・Нийтэлсэн: Нэргүй 2015 03 сар 30 ・ 3
Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэх үндэслэлээр цагдан хориод байгаа билээ. Хэдийгээр түүнийг цагдан хорих хугацаа дууссан ч АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн Ажлын хэсгийн саналд үндэслэн, дүүргийн I прокурорын газраас яллагдагчаар татах тогтоол танилцуулан цагдан хорих хугацааг хоёр сараар сунгасан юм. Тэгвэл ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй Я.Батсуурийн бие муудаж, хорих ангийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүний биеийн байдал ямар байгаа талаар өмгөөлөгч Б.Базаррагчаагаас тодруулахад, “Хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Эрүүл эрхтэн гэж байхгүй. Биеийн байдал нь хүнд байна” гэв. Тэрбээр Я.Батсуурийг батлан даалтад гаргуулах хүсэлтийг прокурорт тавьсан ч хүлээж аваагүй аж.
 
 Б.БАТ 

Эх сурвалж http://www.info.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • зочин / 2015 03 сар 31/

    хорих анги чинь өөрөө сэжигтэн ялтнуудыг эмчлэх эмнэлэгтэй шүү дээ. хэрэв жирийн нэгэн иргэн байсан бол юун батлан даалт ярих вэ дээ. үнэхээр хэрэг хийсэн нь тогтоогдож, даалтанд гаргах шаардлагагүй байвал хорьж байгаад л таслах хэрэгтэй. томчуул чинь сар болгон л гадаад руу явж эрүүл мэндээ үзүүлж

    Хариулах

  • Зочин / 2015 03 сар 30/

    iim yum gej yu bdgiin shurund ni hii genethen biye muudaj gendee dandaa l ene hulgaichid ingej bhiin

    Хариулах