20 жилийн хүлээлт 2020 онд биелээсэй

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 03 сар 30 ・ 5
-Нөөцөө түшиглэсэн хоёр үйлдвэрийг Дорноговь, Дорнодод барих урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулжээ-

 

Монгол Улс 2020 он гэхэд дотоодын нөөцөө түшиглэсэн хоёр ч нефтийн үйлдвэр барих асуудал Засгийн газрын хэмжээнд яригдаж эхэлсэн нь нийгэм, эдийн засгийн хүрээнд анхаарал татах сэдэв болжээ. Энэ талаар улс төрийн хүрээнийхэн болон эдийн засагчид янз бүрийн байр суурь илэрхийлж, улс төрийн сонирхлоор шоу юм гэж харагдуулах, харлуулах хэсэг ч гарч ирлээ. Гэвч энэ нь өнөөгийн нийгмийн хүлээлт, яах аргагүй бодлого төлөвлөлт дутагдаж байсан салбар гэдэгт бүх хүн санал нэгдэж байна.

Энэ хэрвээ ажил хэрэг болчихвол гэх найдварын оч олон хүнд төрж байгаа биз. Өмнөх 20 жилд яригдсан 15 үйлдвэрийн талаар ийм их акц өгөөгүй атлаа өнөөдөр барихаар яригдаж байгаа хоёр үйлдвэрийн яриа энэ салбарынхныг ярих хэлэх, шүүмжилж сайшааж ярих сэдэв болсон нь энэ салбарын бодлого анхаарал татаж эхэлснийг харуулж байна. Нэг үгээр хэлбэл, өмнө нь бодлогогүй цээжний бангаар, сэтгэлийн хөөрлөөр ярьж байсан асуудлыг бодлогын хэмжээнд ажил хэрэг болгох яриа эхэлжээ. Нефтийн үнээс хамааралтай ам.долларын ханш галзуурч байгаа нь яах аргагүй ярих сэдвийн нэг.

Газрын тосны бүтээгдэхүүнээр нэг улсаас хараат биш байсан бол ингэж харааж ерөөх нь зүйн хэрэг. Дотооддоо нефтээ үйлдвэрлэчихдэг байсан бол дэлхий үнээ буулгачихлаа, бид юунаас дутаж байна вэ хэмээн цамнах нь ч зөв. Харамсалтай нь хэн нэг сэтгүүлч гарын үзүүрээр дүгнэж, хэн дуртай улстөрч энэ сэдвээр улстөржих боломж одоогоор хаалттай юм. Монголчууд бид гадны зах зээлээс хамааралтай олон жил боллоо.

ОХУ зэрэг томхон нефть олборлогч улс орнуудад үнэ буурч, алдагдалтай байгаа ч манайхтай хийх арилжаанд тогтвортой байдлын гэрээний үнэ үйлчилдэг учраас дэлхийд үнэ буурахаар дагаад буурчихдаг үнэтэй улс бид биш. Тиймээс энэ байдлыг арилгахын тулд бид үйлдвэрлэгч улс болохоос өөр гарц алга. Ам.долларын галзуурлыг аргамжихийн тулд нефть бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд экспортлогч орон болох учиртай.

Тэгсэн цагт импортын бүтээгдэхүүний 28 хувийг бүрдүүлж байгаа нефть бүтээгдэхүүний хараат байдлаас гарч чадна. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурсан энэ байдлыг бид өөрсөддөө ашигтайгаар эргүүлж, ийм цаг үед үйлдвэрээ бариад авъя л даа. Тэгж чадвал бид хожино. Харин дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсчихвөл үйлдвэрээ барихад улам л хүндэрнэ.

Дотооддоо нөөцтэй, хаанаас ч турбо татсан боломжтой нам дор газарт байршлыг нь тогтчихсон, одоогоор илрээд байгаа нефть бүтээгдэхүүний нөөц нь дотоодын жижиг зах зээлээс гадна экспортод гаргах боломжтой салбараасаа бид 1.5 тэрбум ам.доллар гадагшаа урсгаж байсан тоон мэдээлэл гарчээ. Яг л 60 сая малтай атлаа сүүгээ гаднаас худалдаж ууж байгаа шиг. Говийн бүсэд хайгуул хийх бүрт нөөц нь олдож байгаа асар их баялгаа ашиглаж чадахгүй өдий төдий тэрбум мөнгө салхинд үрж байгаадаа дүгнэлт хийе.

Тиймээс бид нэн даруй хараат байдлаас гарах гарцаа эхлээд ярих шаардлага бий болж байна. Улс төрийн намуудын шоу, улстөрчдийн хар цагаан пиар энэ салбарт байх учиргүй. 2020 он гэхэд нефтийн үйлдвэр барьчихвал бид ам.долларын галзуурал, валютын хомсдолоос гарч чадах уу гэдгийг эдийн засгийн тооцоо үндэслэлд тулгуурлан гаргах цаг нь одоо ирчихээд байна. Яагаад гэвэл энэ нь стратегийн чухал ач холбогдолтой бодлогын хэмжээнд ярих асуудал. Монголчуудын хувьд олон жил хүлээсэн хүлээлт.

Бид ийм үйлдвэр барих талаар ойрын 20 жил ярилаа. Дарханд Япончууд түлхүүр гардуулах гэрээгээр нефть боловсруулах үйлдвэр барьж энэ онд ашиглалтад өгөх талаар баахан сурталчилсан. Одоо сураг алга. Түүхий эдийн бүтээгдэхүүнээ ОХУ-аас татна гэхээр үнийн хувьд ялгаагүй. Дэлхийн зах зээлд бүтээгдэхүүний үнэ буурлаа ч ОХУ бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээндээ тусгасан үнээ л дагаж мөрдөнө.

Тэр тохиолдолд Монголд үйлдвэр байсны ач тус харагдахгүй байгаа юм. Тиймээс Засгийн газрын төвшинд яригдаж байгаа нөөцөө түшиглэн үйлдвэрээ барих гарцыг л нэн даруй, маш хурдан хугацаанд хэрэгжүүлэхэд анхааръя. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Сайдын цаг” уулзалтын үеэр “Монгол Улс нефтийн үйлдвэрээ барих шаардлагатай байна. Ган төмрөө өөрсдөө хиймээр байна. Түүхий эдээ нэмүү өртөг шингээж гаргах ёстой.

Тиймээс энэ чиглэлд бид явахаас өөр аргагүй. 15 нефтийн үйлдвэрийн төсөл олон жил яригдлаа. Нэг нь ч яваагүйн бодлогогүй байсны илрэл.Тиймээс 2020 он гэхэд нефть боловсруулах үйлдвэр барих ёстой. Тэр тусмаа дотоодын бүтээгдэхүүндээ тулгуурлан нефть боловсруулах үйлдвэр барих тухай баримт бичгийг яамнаас Засгийн газарт оруулж батлууллаа. Хаана үйлдвэр барихаа ярилаа. Урьдчилсан ТЭЗҮ-гээ шийдэхээр ярилцлаа.

Хамгийн түрүүнд говийн бүсэд барих нь зөв гэж шийдлээ. Дорноговь аймгийн Сайншанд, Зүүнбаянгийн хэсэг манай орны хамгийн нам дор газар. Хаанаас ч турбо хоолой татсан хамгийн хямд өртгөөр түүхий эдээ татна. Дорнодын түүхий нефтийн үйлдвэрийг түшиглэж байгуулна” гэсэн юм. 20 жилийн хугацаанд хэд хэдэн Засгийн газрыг дамжиж яригдсан 15 үйлдвэрийг тойрсон ашиг сонирхол улстөржилт алга болох нь.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • их хурлын гишуун / 2015 04 сар 02/

    обшор данс чинь эрднэтийн отгонбилэгээс эхтэй туршлагагуй муу баярцогт бусдыгаа балалчихлаа эний л телее бид чинь эрх мэдэл руу зутгэж байна шуу та нарт хайртай даа ч биш ардууд минь

    Хариулах
  • зочин / 2015 04 сар 01/

    туухий гаргасныхаа хариуд нь их менген шан харамж авч офшор дансандаа хийж байгаа дарга нар минь дараа туугээрээ биднээс терийн эрх тусгаар тогтнолыг минь булааж худалдаж авна

    Хариулах
  • зочин / 2015 04 сар 01/

    улс орон еерийн нефтээ еертее боловсруулах нь тусгаар тогтолын баталгаа ардчилалын бур эхнээс хийх естой ажил байсан. мэн ч олон жил цаг хожиж хятад руу туухийгээр нь зээлээ хувьсгалчид

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 30/

    жилийн дараа өөр хүн гарч ирээд хийгдсэн ажлыг өөрчлөх нь хэцүүдээ

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 30/

    Цөөн хүн амтай өргөн уудам газар нутагтай байгалийн их баялагтай 50 сая малтай газар тариалантай бидэнд улс орноо хөгжүүлэх МОНГОЛ ХҮН ХЭРЭГТЭЙ

    Хариулах