МАХН-ыг МАН-тай нэгдэхийг Н.Энхбаяр, М.Энхболд нар дэмжиж байна

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 04 сар 01 ・ 16
 

        УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва МАХН, МАН хамтран ажиллах боломжтой талаар өчигдөр "Өдрийн сонин"-нд ярилцлага өгсөн нь олон нийтийн сонирхлыг ихээхэн татсан.

 

Тэгвэл МАХН МАН-тай нэгдэх хүсэлтэй байгааг баталсан бас нэгэн ярилцлагыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү өгчээ. Тэрээр “Улс төрийн тойм” сонинд өгсөн ярилцлагадаа МАХН-ын дарга Э.Энхбаяр болон МАН-ын дарга М.Энхболд нар нэгдэхийг дэмжиж байгаа хэмээн ярьсан байна.

 

Хоёр нам нэгдэх ёстой шалтгаан нь ард түмний хүсэл үү?

 

О.Баасанхүү “Өргөдлийн байнгын хорооны даргаар сонгогдсоныхоо дараа орон нутгаар ажиллахад үед сонгогчид маань МАХН, МАН бол нэг угшилтай. Тиймээс бие биенийхээ мууг үзэх хэрэгтүй. Харин ч нэгдэж, эвсэх ёстой гэдэг байр суурийг очсон газар бүрт илэрхийлж байлаа. Иймэрхүү утга бүхий өргөдөл ч их ирж байна” хэмээн ярьжээ.

 

Хоёр намын дарга нар нэгдэх саналыг дэмжиж байгаа


Сонгогчид ийм байр суурьтай байсан учраас О.Баасанхүү Ардын намын дарга М.Энхболд дээр орж  ямар байр сууьтайг асуусан байна.  “Тэр үед  М.Энхболд дарга Нэгдэх нь зүгээр шүү дээ. 70:30 гэсэн харьцаатайгаар нэгдэхгүй юу гэж байна билээ” хэмээн Р.Баасанхүү ярьжээ.
Мөн тэрээр энэ асуудлыг МАХН-ын дарга Н.Энхбаярт танилцуулсан байна. Н.Энхбаяр дарга “Би аль аль намынх нь дарга байсан хүний хувьд жирийн гишүүд, дэмжигчдийн санаа бодолд хүндэттэлтэй хандаж байгаа. Харамсалтай нь Ардын намын олигархиуд Ардчилсан намын олигархиудтай нэгдэж, МАНАН-гийн тогтолцоо бий болгосон учир бидэнд ялан дийлэх боломж муу байна” гэж байна билээ гэсэн байна.

 

УИХ-ын гишүүн Б.Тэрбишдагва өчигдөр ярихдаа “МАХН, МАН нэгдэж хамтарч ажиллах чиглэлээр яриа хэлэлцээ хийхэд миний хувьд санаачлагатай байж дэмжиж ажиллахад татгалзах зүйлгүй. МАХН, МАН яагаад эвлэрч хамтарч ажиллаж болохгүй гэж. МАХН, МАН-ын гишүүд цөөн хэдэн хүний арчаагүй улс төр, хувийн харилцаанаас болж хоорондоо дайсагнах ч учиргүй. Нэг өдөр муудалцлаа гэхэд нөгөө өдөр нь гар барьдаг байх ёстой. Энэ хоёр намыг хамтрах ажлыг та л хийж чадна гэж хэлдэг хүмүүс байдаг л юм. Гуравхан сая монголчууд намаар, нам дотроо фракцаар талцан хуваагдаж, бие биенээ үзэн ядаж яах юм бэ” гэсэн юм.

Юутай ч МАХН-ынхан намаа хоёр хуваасныг буруу шийдвэр байсан гэдгийг гишүүд, сонгочдынхоо амнаас сонсоод мэдэрчээ. Гэхдээ энд хоёр нам нэгдэх асуудлыг цаашид бүрэн утгаараа бус сонгуульд эвсэж орон тухай дарга нар нь дэмжиж байна.

Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль хэрхэн батлагдахаас МАН, МАХН нэгдэх эсэх нь тодорхойлогдох юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

16 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 11 сар 21/

    Нэгдвэл сайн ардчилсан нам Монгол улсын бүх зүйлсийг устгаж байна

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 21/

    Нэгдвэл сайн ардчилсан нам Монгол улсын бүх зүйлсийг устгаж байна

    Хариулах
  • Зочин / 2015 04 сар 04/

    хэн хэнтэйгээ нийлэх нь хамаагүй монголчуудаа,Тэр Баярцогтоос салаад урвагч нэрийн зүүгээд явуул,хятадууд нь авна биз

    Хариулах
  • Зочин / 2015 04 сар 04/

    хэнч ерөнхий сайд байсан хамаагүй эцсийн зогсоол бол ард түмний амьдрал хангалуун ажил төрөлтэй амар амгалан байх,Энэ засгаас Баярцогтыг гаргаачээ Сайханбилэгээээээээээээээээээ

    Хариулах
  • Зочин / 2015 04 сар 02/

    HEREENUUD HEZEE CH ENHIIN TSAGAAN TAGTAA BOLDOGGUI. AN, MAN. MAHNYAJ CH HUBIRLAA YAG HEBEER. DARAAGIIN SONGUULID DEMJIH NAM OLDOHGUI BNA DAA. IRGENII ZORIG NAM YADAG BOL..... MEDEHGUIEE. TUHAIN UED NI BOLOHOOS

    Хариулах
  • Зочин / 2015 04 сар 02/

    Хуулиа хүлээсэн дээр байлгүйдээ. Нөхцөл байдалд ул суурьтай хандах нь зүгээр.

    Хариулах
  • Зочин / 2015 04 сар 02/

    terbishdagwa ehleed ehleed ih hural chuulgan deer yrij helseniihee esreg konop dardagaa bolih heregtei tegsen tsagt ugend ni itgiedee

    Хариулах
  • Зочин / 2015 04 сар 02/

    АН-ынхан Жагсаал цуглааныг хүчээр тараана, үгээ хэлэх гэсэн хүнд МҮОНТ нь хаалттай, шударга шүүмжлэл хэлсэн хүнийг элдвээр хэлж доромжлон хэлсээр хэрэг тохон хорьж хэлмэгдүүлнэ. Тэгэхээр дараагийн Төрийг тогтвортой, зөв удирдах улс төрийн хүчин хэрэгтэйучир МАН, МАХН нэгдэж ажиллах шаардлага тулгарч

    Хариулах
  • Зочин / 2015 04 сар 02/

    АН төр барьж улс орноо удирдаж хэзээ ч чадахгүй гэдгээ ард түмэндээ харуулаад өглөө. Үүнээс өөрөөр яаж өөрсдийнхөө чадварыг илэрхийлэхэв дээ.Харин ард түмэн үүнийг улс төржилгүй эрүүл ухаанаар хүлээн авч дүгнэх ёстой. АН -нхан "Ардчилал" гэдгийг утгыг нь алдуулж булшиллаа. Жагсаал цуглааныг хүчээр т

    Хариулах
  • Зочин / 2015 04 сар 02/

    энэ м.энхболд гэдэг хүнээс болгоомжлох хэрэгтэй аймшгийн хор найруулдаг өөрийнхөө эрх ашгийн төлөө юу ч хийж мэдэхээр хэцүү хүн байналээ шүү болгоомжил ухаантай хүмүүсээ та шударга эх оронч байлдаа

    Хариулах
  • Зочин / 2015 04 сар 02/

    инээдтэй юмаа хөгшин архагшсан энэ 2 намын дээр толгойднь байгаа хуурамч эх орончидод энээс өөр сонголт алга болчихождээ залуучуудын боловсролтой сийрэг толгойтнууд эднээс илүү их хэрэгтэй зүйлийг улс эх орондоо хийнэдээ цаг хугацаа харуулна даа монголчууд минь

    Хариулах
  • хэн ч гэсэн яахав / 2015 04 сар 01/

    мэдлэггүй, чадваргүй бас туршлагагүй онгироо хэдэн банди нараар төрийн албыг дүүргэсэн, даварсан нь дэндсэн АН-ыг улс орныг худалдаж дуусгахаас нь өмнө буулгаж авах хамгийн зөв хувилбар байж магадгүй. МАН, МАХН-ыг одоо бодоход идэж, уусан нь ч хэмжээтэй байсан юм шиг. харин АН-д аливаад хэмжээ, хязг

    Хариулах
  • Зочин / 2015 04 сар 01/

    Дэмжиж байна. Ардчилчилсан Намыг дарж өгөх нам хэрэгтэй байна байна шүү

    Хариулах
  • Зочин / 2015 04 сар 01/

    MAN MAHN 2 nezee ch dahij UIH d garahgyi

    Хариулах
  • huvalzad ilgeev / 2015 04 сар 01/

    enhboldooo songuuliin surtalchilgaaa boloogvi bailtai batsvmber mandal sumdaar mongol tvshee gesen zuzaan setgvvl ailuudad taraagaad baih yum 3sariin 20 baidlaar chi hotiin bvh gazriig zarj hanaj tsadaagvi l bna uu/????? huuuli dvrem medne bizdee

    Хариулах
  • Зочин / 2015 04 сар 01/

    Би лав дэмжиж байна. Ардчилсан нам газар нутагаа зараад дуусахаас нь өмнө нэгдээд ядаж хэсэг газраа ч болов авч үлдээсэй бурхан минь

    1
    Хариулах