ОУХМ Т.Санчир PBA-д тоглоно

Спорт ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 03

 Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн довтлогч Т.Санчир өнөөдөр Ази Тивдээ хамгийн шилдэгт тооцогддог Филиппин улсын Лиг буюу PBA-ийн хамгийн нэр хүндтэй Barangay Ginebra San Miguel багт тоглох гэрээнд гарын үсэг зурлаа. Ийнхүү тэрээр гадны мэргэжлийн Лигт тоглохоор болсон анхны монгол тамирчин боллоо.PBA-ийн шинэ улирал 5-р сарын эхээр эхлэх бөгөөд Санчир дараа 7 хоногт “жинхэнэ” мэргэжлийн сагсчин болох гараагаа эхлэхээр Манила хотыг зорих юм.Санчирын хувьд дотоодын Лигт гаргасан амжилтуудыг нь бид бүгдээрээ мэднэ. Харин 2013 оны дэлхийн Оюутны Universiade тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож, 8 тоглолтонд 20.6 оноог дунджилж, шилдэг довтлогчдын нэг гэдэгээ олон улсын тавцанд тэр харуулж байв. Дараа нь Зүүн Азийн АШТ-нд бас гайхалтай байж, шигшээ багаа оноо авалтаар тэргүүлсэн. Хамгийн сүүлд 2014 оны Азийн Наадмын ШИЛДЭГ ГУРВАН тоглогчийн нэгээр нэрлэгдэж, мэргэжлийн багуудын скаутуудын хараанд өртсөн гэхэд болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх