Монгол төрийн босгонд бүдрэгсэд

Улстөр ・Нийтэлсэн: Хөхөө 2015 04 сар 05 ・ 4

З.Энхболдын танхимын гу­равдахь хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Хэлэлцэж батлах хуулийн төсөл нь толгойтой үснээс их байгаа. Байнгын хороодын дарга нарын ширээнд хуулийн төслүүд нь баг­тах зайгүй болчихсон да­раал­лаа хүлээн хэвтэж байна. Тий­мээс энэ хаврын чуулган нэлээд ачаа­лал ихтэй, амаргүй ажилтай байх болов уу гэсэн хүлээлт байгаа юм. Нөгөө талаар жил бүхэн хэрэлдэж хэлэлцэж ир­сэн Тавантолгой, Оюутолгойг тойрсон улстөржилт, Ноён уулыг ухуулахгүй гэх тэмцэл гээд уул уурхайг тойрсон асуудал хаврын чуулганы “халуухан” сэдвүүдийн нэг болох нь. З.Энхболдын танхимын гу­равдахь хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Хэлэлцэж батлах хуулийн төсөл нь толгойтой үснээс их байгаа. Байнгын хороодын дарга нарын ширээнд хуулийн төслүүд нь баг­тах зайгүй болчихсон да­раал­лаа хүлээн хэвтэж байна. Тий­мээс энэ хаврын чуулган нэлээд ачаа­лал ихтэй, амаргүй ажилтай байх болов уу гэсэн хүлээлт байгаа юм. Нөгөө талаар жил бүхэн хэрэлдэж хэлэлцэж ир­сэн Тавантолгой, Оюутолгойг тойрсон улстөржилт, Ноён уулыг ухуулахгүй гэх тэмцэл гээд уул уурхайг тойрсон асуудал хаврын чуулганы “халуухан” сэдвүүдийн нэг болох нь.

Энэ боломжийг ал­­дахгүй ашиглаж улс төр хийх хүмүүс ч З.Энхболдын тан­­химд цөөнгүй бий. Хууль тог­­тоох байгууллагын ажлаа эр­­хэлж чадахгүй атлаа УИХ дам­­пуурлаа, улс орон хэцүүдлээ хэ­­мээн шоу хийгсэд ч мэр сэр гарч ирнэ. Хууль тогтоох ажлаа март­чихсан хаана л жагсаал болж байна тэнд оччихсон төр ард түмнийг ядууруулж байна, УИХ-ын үйл ажиллагаа хэвийн явж чадахгүй байна хэмээн шоу хийг­сэд хэтэрхий ихэслээ. Уг нь хууль тогтоох байгууллагын энэ мэт дампуурлаас салгаж, ард түм­нийг ядуу амьдруулахгүй гэж сонгогдсон атлаа ямар нүү­рээ­рээ ингэж ярьж суудгийг таах аргагүй.

Иргэдийн улс тө­рийн намуудад итгэх итгэл буур­чихсан учраас нам гэхээс илүү хувийн улс төр хийж дараагийн сон­­гуульдаа бэлтгэх шоучид өөр­сөддөө нэр хүнд олох гэж мушгин гуйвуулах асуудал ч энэ хавар чамгүй олон гарч ирэх нь мэдээж. Тэднийг нэр цохон дуудсан ч ха­туудахгүй. Хэвлэл мэдээлэл үүнд тодорхой үүрэгтээ оролцож төрд ойртууламгүй улстөрчдийг ил тод нэрлэх цаг нь болжээ. УИХ-д сонгогдсон эхний хоёр жилдээ танилцах аялал хийж, танхимд “гө­лийж” суудаг, үлдсэн хоёр жилд нь дахин сонгогдохын тулд шоу хийж, төрийн ажлыг хо­­шин жүжиг, парламентын тан­химыг урлагийн тайз болгож сэт­гүүл­чийн камер харахаараа харц нь догширч үг нь ихэсдэг хү­мүүс энэ парламентад хэтэр­хий олон болчихлоо.

Нийтлэлч Баа­барын хэлсэнчлэн төрд ойр­туулж боломгүй хүмүүс пар­ламентын танхимд хэтэрхий олон байна. Тэрбээр, “Монголын эдийн засаг эх орончид нэртэй хор­логчид, шантаажчид, хувал­зуу­даасаа салах хэрэгтэй. Төрд ойртож болохгүй хүний жаг­саалт гаргаж өгөх ёстой. Гол нь эх орончид нэртэй эдгээр хү­­мүүсийг улстөрчид өөрсдөө сан­­хүүжүүлж, тэжээж, эдийн зас­­гаа хорлон сүйтгэж байгаа нь харамсалтай. Эх орончид гэг­­­­дэх дээрэмчин, луйварчдаас са­­лах цаг болсон. Дээрэмчин ави­­рыг популизм, популист гэх мэтчилэн гадаад нэрээр нэр­лэх­гүй байхыг гуйж байна. По­пу­л­ист гэдэг бол ард түмэн эх ор­ноо бодсон алдартай сайн хү­нийг нэрлэдэг гээд ойлгочих­сон, бүр хөөрчихсөн тунхаглаад явна, цаа­дуул чинь.

Хэрээг “хэрээ” л гэдэг бо­лохоос “бүргэд” гэдэггүй биз дээ” хэмээн танхимын индэр дээрээс хатуухан сануулсан юм. Эдийн засгийн чуулга уулзалтын үеэр төрд дөхүүлж боломгүй, төрийн ажлаар популизм хийж нэр хүнд олох гэдэг хүмүүсийг ил тод нэрлэж, төрд дахин ойртуулахгүй байх аж­лыг Иргэний нийгмийн бай­гууллага идэвхтэй хийх учиртайг олон хүн сануулж байсан юм. Ту­хайлбал, Монгол Улсын анх­ны Ерөнхийлөгч П.Очирбат “Хэ­тэрхий их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул гэдэг.

Төрд ойртуулж боломгүй хүмүүсийн нэрсийг бид гаргах шаардлагатай болж. Улс төр гэдэг хэн дуртай хүний хийх ажил биш. Улс төрийг хувийн эрх ашгаа гэж хардаг, энэ танхимд юу хүссэнээ хийж, ярьж болдог гэж сэтгэсэн хүмүүсээс болж монгол төр муухай ха­рагдаж байна” хэмээсэн юм.  Хэ­тэрхий их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул гэдэгчлэн УИХ-ын гишүүнээр сонгогдохын тулд үнэ хүндээ баран шоу хийж, жүжиг тоглож байгаа хүмүүсээс бид зайгаа барих цаг нь болжээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: