Э.Бат-Үүл: Т.Аюурсайхан гэж МАН-ын нөхөр улстөржүүлчихлээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 04 сар 05 ・ 8

        Машин ачих болон дугуй түгжих үйлчилгээний асуудлаар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан Нийслэлийн удирдлагуудыг шүүхэд өгсөн. Түүний хэлж буйгаар Э.Бат-Үүл тэргүүтэй Нийслэлийн удирдлагууд нь дугуй түгжих болон ачих журамлах журмыг хууль зөрчиж баталсан.

Тиймээс машинаа 70-80 төгрөгөөр ачуулсан иргэд шүүхэд хандан зөрүү мөнгөө олж авах боломжтой гэж буй.

 

Харин Нийслэлийн удирдлагууд хууль зөрчиж журам батлаагүй. Шүүхийн шийдвэр гарсны дараа хууль зөрчсөн эсэх нь тодорхой болно гэж байгаа юм.

 

Тэгвэл Хотын дарга Э.Бат-Үүл анх удаагаа уг асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Хүний замд садаа болоогүй хэний ч машиныг ачиж, журамлахгүй байгаа. Үүнийг хууль зөрчиж батлаагүй. Хууль, дүрэм хэрэгждэг аль ч оронд ийм үйлчилгээ байна. Эндээс орсон орлого Нийслэлд ордоггүй. Замын цагдаагийн газар болон тухайн компани руу ордог. Тэгсэн уг ажлыг улс төржүүлээд эхэллээ. Т.Аюурсайхан гэж МАН-ын нөхөр оччихсон улс төржүүлээд. Ингэх шаардлага байхгүй” гэсэн юм.

 

Тэрбээр мөн дугуй түгжих үйл ажиллагааг явуулдаг компани нь миний хүүгийнх биш. Би хувийн эрх ашгаа ажилтайгаа хэзээ ч хутгадаггүй зарчимтай гэж хэлсэн юм.

Т.Хулан

http://www.24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: