Цасан шуурганы улмаас хоёр иргэн ор сураггүй болжээ.

Нийгэм ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 05

Өнгөрсөн амралтын өдрүүдэд их цас орж, цасан шуурганы улмаас нэг иргэн амиа алдсан байна. ОБЕГ-т хохирогчийн ар гэрийнхний өгсөн мэдээллээр бол "Хохирогч 50 орчим насны, хөгжлийн бэрхшээлтэй нэгэн байсан бөгөөд гэрийнхэн нь малдаа явахдаа цоожлон орхижээ. Харин хохирогч цоожоо эвдэж гарсан" аж. 
Цас, цасан шуурганы улмаас үүссэн хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байгаа гэнэ. Мөн улсын хэмжээнд нийт 97 иргэн сураггүй болсон гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тэдний 94-ийг нь олсон бөгөөд одоогоор Дундговь, Хэнтий аймгуудын нэг, нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Эх сурвалж www.wikimon.mn 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх