Мисс Д.Уянгалянхуа алдарт эхийн одонгоор энгэрээ мялаажээ

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 05

Монголын сайхан бүсгүй 2002 наадмын Алтан эрдэнийн титмийг зүүх хувьтай төрсөн мисс Д.Уянгалянхуа миссээс гадна “Овжин охид” кинонд тоглосоноор олны танил болсон билээ.

Нэг хэсэг мөн л сайхан бүсгүйчүүдийн нэгэн адилаар хэл амны бай болдог байсан тэрээр Макс группийн захирал Ганбаатартай хуримаа хийснээр нам жим амьдралтай, сайн гэргий болсон. Тэрээр дөрвөн хүүхэд төрүүлж  “Алдарт эхийн одон”-гоор энгэрээ мялаажээ.

Дөрвөн хөөрхөн хүүхдүүдийн ээж болсон ч гоолиг сайхан галбираа хадгалсаар байгаа мисс нэгэн ярилцлагадаа  “Би гэрийн авгай байхаас хэзээ ч уйдахгүй. Нөхөр хүүхдүүдээ халамжлаад сууж байхад юу нь болохгүй гэж. Миний бодлоор гэртээ байж үр хүүхэд, нөхрөө халамжлах нь сайн хэрэг гэж боддог” хэмээн онцолж байсан удаатай.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх