Нийгэм
・Нийтэлсэн:
Нэргүй
・
2015 04 сар 05
Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Жавхлан нэлээд хэдэн ахмадын хамтаар Төрийн ордны гадаа жагсаал хийж байна. Тэрбээр хаврын чуулган нээлтээ хийж байгаатай холбогдуулан төрийн гурван өндөрлөгтэй уулзахаар ийн ордныг гороолж байгаа бололтой юм. Тэрбээр “Төрийн гурван өндөрлөгтэй уулзах ёстой. Намайг уг нь урьсан юм. Гэтэл өнөөдөр хүлээж авахгүй байна. Энд надтай хамт дандаа одонтой ахмадууд ирсэн. Гэвч төр засгийнхан ахмадуудтайгаа уулздаггүй юм байна” хэмээн ярьжээ. Одоогоор Төрийн ордны гадна ганц нэг цагдаа ирсэн байгаа аж. Мөн ордны хоёр талын хаалган дээр хамгаалалт гаргаад байгаа юм байна.
Эх сурвалж www.mminto.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.