Дугаарын хязгаарлалтын зуны хуваарийг энэ сарын 15-наас мөрдөнө

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 04 сар 06

 

Энэ сарын 15-ны өдрөөс дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжинэ гэж Замын Цагдаагийн газраас мэдээллээ.

Дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг 07:00-22:00 цаг болгон өөрчилж, бүсчлэлийг зуны улирал буюу дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл замын хязгаарлалтыг тэлэхээр болов.. Өвлийн хуваарьт зарим замуудыг хязгаарлалтаас хассан байсан бол зуны хуваарьт шилжсэнээр дээрх замуудыг дахин хязгаарлана. Иймд дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжих тул  журмаа биелүүлж замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг урилж байна. Зохицуулалт хэрэгжиж эхэлснээс хойш нийслэл хотод 80.1 км автозам шинээр ашиглалтад орж, 144.7 км автозамыг өргөтгөн шинэчилж, хөдөлгөөн зохион байгуулах 44 гэрлэн дохиог шинээр суурилуулсан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх