Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 04 сар 06
・ 1
"Масс агентлаг"-ийн санаачлан хэрэгжүүлж байгаа "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төсөл, хөтөлбөр эх орныхоо өнцөг булан бүрт хүрч ажиллан, Монгол Улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж буй орон нутгийн баялаг бүтээгчдээ сурталчлах ажлаа хоёр сар гаруй хугацаанд хийсэн билээ. Тэгвэл өнөөдөр тус төслийн бас нэгэн томоохон ажлын нэг болох "Баялаг бүтээгч" сэтгүүлийн нэг , хоёрдугаар сэтгүүл, DVD-ний нээлтийн ажиллагаа боллоо.
Ёслолын арга хэмжээнд тус төслийг санаачлагч, Масс агентлагийн ТУЗ-ын дарга Ч.Даваабаяр хэлэхдээ
-"Хувьтай хүн хур борооноор" гэдэг шиг ийм сайхан өдөр энэхүү сэтгүүлийнхээ анхны дугаарыг гаргаж албан ёсоор нээлтээ хийж байгаадаа маш их баяртай байна. Улс орны ямар ч цаг үед баялаг бүтээгчид л улсынхаа эдийн засгийг нуруундаа үүрч гардаг байсан. Өнөөдөр ч гэсэн эдийн засгийн хүнд өдрүүдэд үргэлжилж байна. Саяхан болж өнгөрсөн эдийн засгийн форумд шийдвэр гаргагчид болон баялаг бүтээгчдийн төлөөлөл оролцож "Цаашдаа эх орныхоо түүхий эд газрын баялгийг гадагш зөөж зөвхөн импортлогч орон байхаас татгалзаж, үндэсний үйлдвэрлэгч баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллах ёстой юм байна" гэдгийг ярилцлаа.
Тэгвэл манай Масс агентлагийн хувьд энэ жил баялаг бүтээгчдээ дэмжиж, үйл ажиллагааг нь олон нийтэд таниулах, төр засгийн хэмжээнд дуу хоолойг нь хүргэх зорилгоор "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслөө эхлүүлээд явж байна. Энэхүү төсөл, хөтөлбөр маань орон нутаг, нийслэл, олон улс гэсэн гурван үе шаттай бөгөөд бид эхний үе шатаа амжилттай дуусгаж нийт 18500 км зам туулан хоёр сар орчим хугацаанд 21 аймаг, 20 гаруй сумдын орон нутгийн баялаг бүтээгчдээ дэмжээд, тэднийг сурталчилаад ирлээ. Тэгвэл өчигдрөөс энэхүү төслийнхөө хоёрдугаар хэсэг болох нийслэлийн баялаг бүтээгчдээ сурталчлах ажилдаа албан ёсоор орсон. Энэ цаг үетэй давхцан өнөөдөр бид "Баялаг бүтээгч" сэтгүүлийнхээ анхны дугаарыг өлгийдөн авч уншигчдадаа хүргэж байна.
Иргэд маань ч энэхүү төслийг талархан хүлээн авч, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, тэдний бараа бүтээгдэхүүнийг худалдан авч байна. Гэхдээ дан ганц үүгээр зогсохгүй тэднийг төр засгийн зүгээс бодлогоор дэмжих нь юу юунаас илүү чухал юм. Тэгэхгүй бол энэ үйлдвэрлэл эрхлэгчид маань яг л нэг газраа зогсчихоод ердөөсөө цаашаа хөгжихгүй байна. Уг нь бол тэдгээр үйлдвэрлэгчид маань үйлдвэрлэлээ томруулах хэрэгтэй байдаг. Суманд байгаа бол аймагтаа, аймгийнх нь нийслэл рүү ирж бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг, нийслэл нь орон нутагтайгаа хамтраад олон улсын зах зээл дээр гаргадаг, үзэсгэлэн яармагт оролцдог болгох хүртэл маш олон ажлуудыг бид хамтдаа хийх ёстой.
Энэ бүх ажлыг манай агентлаг эхлүүлж, үүнийг маань бүх нийтээрээ дэмжсэн маш том давалгаа үүсээд явж байна. Мөн бидний худалдаанд гаргаж буй энэхүү сэтгүүлээс олсон орлого жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, баялаг бүтээгчдээ дэмжих үйлсэд зориулагдах бөгөөд данс нь "шилэн" байх учраас олон нийт зарцуулалтыг хянах боломжтой юм.
Энэ цаг үед бид баялаг бүтээгчдийг дэмжих ТББ-ыг албан ёсоор байгууллаа. Энэ холбоогоороо дамжуулан өрхийн болон хоршооны аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдаад байгаа асуудлыг бодлогын хэмжээнд шийдүүлэх тал дээр сурталчилгаа болон бодлогын ажил хийх төсөл, хөтөлбөрөө бүтэн жил үргэлжлүүлэх юм.
Энэ бүхний үр дүн гарч Монголын баялаг бүтээгчид дэлхийд танигдах тэр цаг мөч ойрхон байгаа гэдэгт итгэж байна" гэсэн юм.
Энэ үеэр хүрэлцэн ирсэн орон нутгийн баялаг бүтээгчдэд сэтгүүлийнхээ дээжээс бэлэг болгон өгсөн юм.
Төслийн зохицуулагч Б.Энх-Амгалан
"Масс агентлаг"-аас хэрэгжүүлж буй энэхүү төслийн хүрээнд орон нутгуудаар явж газар газрын баялаг бүтээгчидтэйгээ уулзаж, тэдний санал бодлын сонсож явлаа. Тэр их ажлынхаа нэгээхэн хэсэг болох сэтгүүлээ олон нийтэд хүргэж байгаадаа маш их баяртай байна. Мөн бидний энэ том төсөл ажлыг маань дэмжин хамтран ажилласан бүх баялаг бүтээгчиддээ баярлалаа.
"Монгол алтан тос" ХХК-ийн Ерөнхий захирал Г.Ганболд
Юуны өмнө энэ том төслийг эхлүүлж, өөрсдийн санаачилга хүч хөрөнгөөр үйлдвэрлэгч биднээ дэмжин ажиллаж байгаа "Масс агентлаг"-ийн хамт олондоо бүх баялаг бүтээгчдийнхээ өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна. Бидний юу хийж бүтээж байгаа болон ямар бэрхшээл зовлон байдгийг олон нийтэд таниулж, төр засагт уламжилж өгч байгаагаараа энэ төсөл хамгийн чухал ач холбогдолтой юм гэж миний зүгээс үзэж байна. Сэтгүүлийн анхны дугаарт орж байгаа минь түүхэн хэрэг юм. Маш их баярлалаа.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын үхрийн ферм эрхлэгч Жерэми Тийсон
Би монголчуудтай хамтран 2009 оноос эхлэн аж ахуй эрхлээд явж байна. Монголд ирээд 21 жил амьдарч байна. Хэдий гадаадын иргэн ч гэлээ миний хийж буй ажлыг үнэлэн "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төсөлдөө хамруулж энэ сайхан ажлуудыг хийж байгаад маш их баярлалаа. Монголын мал бол хамгийн гоё баялаг шүү.
"БАЯЛАГ БҮТЭЭГЧ" СЭТГҮҮЛЭЭ 9908-7333, 1900-1950 УТСААР ЗАХИАЛАН ҮНЭГҮЙ ХҮРГҮҮЛЭЭРЭЙ .
/МӨН ТА 3-ИЙГ ХУДАЛДАН АВААД 1-ИЙГ БЭЛГЭНД АВААРАЙ/
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.