“Монос”, Эх нялхасын удирдлагуудад хариуцлага тооцно

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 04 сар 06 ・ 2

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан найман сартайгаас 15 настай хүүхдүүд ажилтнуудын хариуцлагагүй үйлдлээс болж өөр төрлийн эм хэрэглэж, хордлого авсан тохиолдол хэдхэн хоногийн өмнө гарсан.

Тэгвэл энэ талаар МХЕГ-аас мэдээлэл өглөө. Тухайн үед тус эмнэлэгт олгож байсан Ланадексон эм дуусч “Монос”-ын эмийн агуулах руу утасдаж эмээ захиалахад андуурч Ланасорбид гэх эмийг ирүүлсэн байна. Андуурагдаж ирсэн ланасорбид эм нь насанд хүрэгчид уух ёстой зүрхний архаг дутагдлын эм бөгөөд хүүхдэд мэдэлгүй олон хоног өгсөн бол амь насанд нь хүрэх аюултай байжээ.

 

Энэ талаар МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын дарга Н.Гансүх “Энэ асуудал цэвэр байгууллагын удирдах ажилтны хариуцлага, дотоод хяналт сул, ажил үүргээ хүлээж ажиллаж байгаа хүмүүсийн сахилга баттай холбоотой. Ер нь эмийн захиалга өгөхдөө утсаар мэдээлэх ёсгүй. Мөн мэргэжилтнүүд эмийг худалдааны нэршлээр бус олон улсын нэршлээр ярих ёстой. Энэ бол ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр эмийн таталтаа хийдэг хуулийн цоорхой. Тиймээс бид хариуцлага алдсан ЭХЭМҮТ-ийн дарга болон “Монос”- ын удирдлагад албан шаардлага хүргүүлж хариуцлага тооцно” гэлээ.

Д.Ундрах

Эх сурвалж: www.24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 04 сар 06/

    эх нялхасын дарга гэж нэг галзуу амьтан байдаг юм билээ.Амбицтай 2 цүнх мөнгөтэй Лабмаа эргүүг эргүүлдсээр байгаад дарга болсон нэг хужаа бий

    Хариулах
  • Зочин / 2015 04 сар 06/

    захиалга өгсөн ба хүлээн авсан хүмүүсийн буруу байна тэд яагаад эмийнхээ нэр үйлдэлийг мэдэхгүй байна ЭХЭМҮТ-хэн замбраагүй бас удирдалга муу юм байна

    Хариулах