Аймшигт хэргийг үйлдсэн этгээд 20 жил гянданд сууна

Нийгэм ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 06 ・ 4

Нийгмийг цочирдуулсан аймшигт хэрэг буюу Шар хадны эцэст охидын толгойг тасдаж, онц хэрцгийгээр хөнөөсөн этгээд болох Д.Идэрзаяад 25 жилийн хорих ял оноожээ.Түүнд оноосон ялын 20 жилийг гянданд, 5 жилийг онц дэглэмтэй ангид эдлүүлэх шийдвэрийг шүүхээс гаргасан байна.

Д.Идэрзаяа нь 2014 оны тавдугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9-р хороо, Давсны булаг дэлгүүрийн хойд зүгт Хар хошуу гэх газарт хохирогч С.Б-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж толгойн тус газарт нь чулуугаар олон удаа цохиж бусдыг санаатай алах гэмт хэргийг үйлджээ.

Мөн үүний гадна хамт явсан иргэн Б.Х-ыг гэмт хэргийг нуун далдлах зорилгоор түүний толгойн тус газар чулуугаар мөн олон удаа цохиж, амь насыг нь хохироож онц хэрцгий аргаар, хоёр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээс тогтоожээ. Тиймээс Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхээс түүнийг Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.12, 91.2.16 дэх хэсэгт зааснаар буруутган ялласан байна.

Эх сурвалж www.wikimon.mn 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • tsereg / 2015 04 сар 06/

    zolboo guai chi bugdiig medej bga da ard chin bga huneen helehgui bsar andaan ywuulchla da chamaig yaj ywahiig alham burd chin harna iderzayagiin nzuud bas bdag um shu

    Хариулах
  • tsereg / 2015 04 сар 06/

    zolboo guai chi bugdiig medej bga da ard chin bga huneen helehgui bsar andaan ywuulchla da chamaig yaj ywahiig alham burd chin harna iderzayagiin nzuud bas bdag um shu

    Хариулах
  • zolios / 2015 04 сар 06/

    1 hun iim hereg hiihgui de hamt bsan nz ni uldeed dahiad hun alah wii de bugdiig ni ilruulj chadahgui de mongoliin shuuh mungutui hund l uilchildeg de ene zaluu chin buten unchin ge bizde zoliosond ywla da elbegdorjoo

    Хариулах
  • Зочин / 2015 04 сар 06/

    эд нар чинь ерөнхийлөгчийн хүүхдүүд бас хүний эрхээ сайн эдлэж байна шүү

    Хариулах