Нийгэм
・Нийтэлсэн:
Нэргүй
・
2015 04 сар 06
БЗД-ийн 40 хүүхэд өнөөдөр цэцэрлэгтэй боллоо. Үүний ард 40 ээжийн ажил эрхлэх боломж нээгдэж байна. Хэдийгээр гэр цэцэрлэг байгуулах МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилга гарсан ч төсөвт суух боломжгүйгээс олон хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа юм. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Амарсанаагийн санаачилгаар өнөөдөр БЗД-ийн 17-р хороонд шинэ гэр цэцэрлэг нээлтээ хийсэн нь түүний санаачлан байгуулж буй 2 дахь цэцэрлэг болж байна. БЗД-ийн 3-р цэцэрлэгийн харьяанд энэхүү цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулах юм. Зөвхөн тус дүүргийн хэмжээнд 4000 гаруй хүүхэд цэцэрлэгийн хүрэлцээгүйгээс сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа юм. БЗД-ийн 17-р хорооны иргэд өнөөдөр хүүхдүүдээ энэ цэцэрлэгт өгснөөр санаа зовох зүйлгүй ажилдаа явах боломжтой болж байна.
Өмнө нь байгуулагдсан гэр цэцэрлэг өнөөдөр мөн 40 хүүхдийг хамруулан 2 бүлгэмтэйгээр ажилаж байгаа. Угтаа ардчилсан намын мөрийн хөтөлбөрт 5-10 гудамж бүрт гэр цэцэрлэг байгуулахаар тусгагдсан. Энэ хөтөлбөрийг Амарсанаа төлөөлөгч хэрэгжүүлж эхэлсэн нь энэ бөгөөд ойрын жилүүдэд 10 цэцэрлэг ашиглалтанд орохоор ажиллаж байна.Нэг гэр цэцэрлэгийг 80 сая төгрөгийн хөрөнгөөр босч байгаа. Гадаадын төрийн бус байгууллага тодруулбал ирээдүй монгол төрийн бус байгууллага, Good Neighbors оутбб дэмжлэгтэйгээр гэр цэцэрлэг босч байгаа юм.
Гэр цэцэрлэг нь өртөг багатайн дээр бүтээн байгуулалт 1 сарын хугацаанд хийгддэг давуу талтай. Хэрвээ иргэдийн төлөөлөгчид энэ мэт гэр цэцэрлэг байгуулаад байвал цэцэрлэгийн асуудал шийдэгдэх боломж байгааг нээлтэнд оролцогчид дуу нэгтэй хэлж байсан юм. Нөгөө талаар цэцэрлэг байгуулагдсанаар хүүхдээ хараад гэртээ суудаг ээж аавууд ажилтай болж ажилгүйдэл буурах ч боломжтой болох юм.
www.topnews.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.