Хүн бүрд тохиолддог сэтгэцийн 7 гайхамшиг

Нийгэм ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 06

Хүн бүрд тохиолддог сэтгэцийн 7 гайхамшиг1

 

Зарим нэг хачирхалтай үзэгдэлд шинжлэх ухаан тайлбар хийж чадаж байгаа ч  яагаад ийм зүйлс бий болдгийг мэдэхгүй л байна. Эдгээр хачирхалтай үзэгдлүүдийн ихэнх нь та бидэнд тохиолддог зүйлс. Энэ талаар товч танилцуулъя.

Дежа вю – “ Өмнө нь харж байсан мэт “ сэтгэгдэл

61268075.jpg

Ямар нэгэн үйл явдал урьд өмнө нь болж байсан мэт сэтгэгдэл хүмүүст цөөнгүй удаа төрдөг. Жишээ нь, анх удаагаа очиж байгаа газартаа урьд нь очиж байсан мэт, тухайн юмс үзэгдэл “ сайн танил “ мэт санагдах үзэгдэл юм. Дежа вюгийн 3 хэлбэр байдаг.

Дежа вю яагаад үүсдэг вэ?

Үүнийг тайлбарлах хэд хэдэн онол бий.

Ой санамж:

Дежа вю нь өөр хоорондоо бага зэрэг ялгаатай ч маш олон адилхан зүйлийг багтаан санаж байдаг ой ухааны маань нэг үйлдэл байж болно. Жишээ нь, та өмнө нь орж байсан нэг зоогийн газартайгаа маш адилхан ресторанд орвол танил л санагдана шүү дээ.

Мэдрэл:

Бидэнд шинэ дурсамжийг бий болгож бас мартагнуулж байдаг гиппокамп хэмээх тархины нэг хэсэг түр зуур баримжаа алдаж, сааталд орсноос дежа вю үүсдэг байж болзошгүй.

Анхаарал:

Бидний санамсаргүйгээр хүлээн авсан зүйл дараа нь нөлөөлдөг байж болно. Өөрөөр хэлбэл, нүдний өмнүүр зурсхийгээд өнгөрсөн , сайн харж ч амжаагүй зүйл хожим нь танил санагдаж болох юм.

Эпилепс: / уураг тархины гадаргуугийн саажилтаас болж ухаан алдаж татах өвчин/

Ийм өвчтэй хүмүүс их хэмжээгээр дежа вюг мэдэрдэг байна.

Стресс:

Мөн стресст орсон эсвэл их түгшсэн үед дежа вю их тохиолддог болох нь батлагджээ.

tumblr_m5zts2huKz1qjjzkto1_400.jpg

Дежа вю-д орсон хүмүүс дежа веку-г мэдэрнэ. Дежа вю нь юмыг өмнө нь харсан мэт сэтгэгдэл бол дежа веку нь нарийвчлан “ таньдаг “ мэдрэмж юм. Жишээ нь, та амт, үнэр, дуу чимээг таньж байгаа мэт болно. Бас цаашид юу болохыг мэдэж байх мэт хүчтэй мэдрэмж төрнө.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх