ЕРӨНХИЙ САЙДЫН ХЭЛСЭН НООГДОЛ АШИГ ГЭДЭГ ХУЛХИН ДЭЭР УРГУУЛСАН ЦЭЦЭГ ҮҮ?

Эдийн засаг ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 07 ・ 1

ЕРӨНХИЙ САЙДЫН ХЭЛСЭН НООГДОЛ АШИГ ГЭДЭГ ХУЛХИН ДЭЭР УРГУУЛСАН ЦЭЦЭГ ҮҮ?


Ерөнхий сайд ард түмэндээ хандаж үг хэлэхдээ 1072 хувьцааны асуудлыг хөндсөн. Тэрээр хэлэхдээ "Хүмүүсийн хамгийн их асуудаг 1072 хувьцааны талаар зориуд тэмдэглэн  хэлэхэд хэрэв УИХ хэлэлцэн зөвшөөрвөл хувьцаа эзэмшиж байгаа 1 сая 800 мянган хүний ноогдол ашигт зөвхөн энэ жил  гэхэд урьдчилгаа мөнгөнөөс хүн тус бүрт 100 мянган төгрөгийг тусгай санд хуваарилах боломж байна. Цаашид 1072 хувьцааны үнэ цэнийг дээшлүүлэх зорилгоор Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааг Эрдэнэтийн 51%, Оюу толгойн 34% багтдаг Эрдэнэс Монгол компанийн хувьцаа руу шат ахиулан хувиргах асуудлыг бид судлан шийдэх боломжтой гэж үзэж байна" гэсэн.

Дээрх үгийг сонссон иргэд 1072 хувьцааны үр шимийг хүртэх нь гэсэн ойлголтыг авсан байх. Тэгвэл эдийн засагчид юу гэж үзэж байгааг сонирхоё. Учир нь Ерөнхий сайдын хэлснээр ноогдол ашиг гэж хэлсэн нь нөлөөлсөн юм. Гэтэл Тавантолгойн ордыг эзэмшиж байгаа "Эрдэнэс Тавантолгой" ХК нь өнөөдрийн байдлаар 800-гаад сая ам.долларын алдагдалтай ажиллаж байгаа. Энэ нь эдийн засгийн хуулиар ногдол ашиг тараах хэмжээнд хүрээгүй гэдгийг харуулж байна.

Түүнчлэн Тусгай санд хуваарилана гэсэн нь анхаарал татаж байна. Засгийн газрын хэмжээнд олон тусгай сан байдаг ч Тавантолгойн ордоос иргэдэд очих мөнгийг байршуулах тусгай сан одоогоор байхгүй. Тэгэхээр энэ санг  шинээр байгуулах хэрэгтэй. Энэ жилдээ багтаж байгуулаад мөнгө байршуулна гэдэг одоогоор биелэхэд хүнд. Мөн өнгөрсөн хугацаанд Тавантолгойн ордоо барьцаалан Чалкогоос их хэмжээний зээл авсан нь төлж барахгүй их өрд унагасан. Үүнтэй адил зүйл болохвий гэж эдийн засагчид анхааруулж байна.

Хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвийн захирал Э.Алтаншагай:

-Иргэд 1072 хувьцаандаа ноогдол ашиг авах нь зүйтэй. 2011 оноос хойш өгсөн байх ёстой. гэвч нөгөө компани маань ашигтай ажиллаж чадахгүй байгаа болохоор хэдэн жилээрч хойшилж болно. Мөн тусгай санд байршуулна гэдэг зөв.

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Эрдэнэс Тавантолгой компани маань өөрөө ашиглаж ажиллаж чадахгүй алдагдалд орсон. Ноогдол ашгийг ашигтай ажилласан компани л олгодог. Мөн иргэдэд өгөх 100 мянгөн төгрөгийг тусгай санд байршуулна гэж байна. Манай тусгай олон байгаа ч ноогдол ашиг байршуулах зорилготой нь байхгүй. Тиймээс тусгай санг тодорхой хугацаанд шинээр үүсгээд байршуулах юм байна. Эндээс харахаар шулуулахан хэлэхэд ноогдол ашиг гэх 100 мянган төгрөг хуваарилагдах эсэх нь тодорхойгүй  юм байна.

 

www.times.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 04 сар 07/

    Тэгж л таараа.Баас л ард түмний тархи угаах эхлбэр. Ер нь Сайханбилэгийн сайхан ярианаас итгэх нь 2 толгойгоо ноён уултайгай Баярцогттой нийлж гадаадыханд зарах бусад нь үе үеийн засгийн газрын зохиодог төмөр зам,цахилгаан станц орон сууц нефтийн үйлдвэр гэсэнэ үлгэр

    Хариулах