Өвөрмонголд болсон жагсаалыг хүчээр тараажээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 04 сар 07 ・ 2

 

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засаг орны өмнөд нутгийн Найман хошууны Даачин-Тал суурингийн оршин суугчид химийн хаягдал цэвэрлэх байгууламж барихыг эсэргүүцэж, жагссан байна. Гурван долоо хоног үргэлжилсэн Даачин тал суурин болон Өвөр Монголын дорнод хэсгийн Найман хошууны оршин суугчид энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөнийг өрнүүлсэн байна.

Тосгодын 1000 орчим оршин суугч үйлдвэрийн түүхий эд ачсан автомашины замыг хаан гинжин цуваа үүсгэн зогсож эсэргүүцлээ илэрхийлжээ.

 

Харин тэднийг Улаанхад, Тонляо хотоос ирсэн 2000 гаруй хуягласан цагдаа нар ирж хүчээр тараасан байна. Уг жагсаалыг дарахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч болон даралттай усаар шүршиж, резинен сумаар бууджээ.  Энэхүү мөргөлдөөний улмаас нэг хүн амь үрэгдэж, 170 гаруй хүн гэмтэж бэртсэн ажээ. Одоогоор цагдаа нар жагсаал зохион байгуулсан, олныг өдөөн турхирсан гэх үндэслэлээр 54 хүнийг баривчилжээ.

 

 

Мөн энэхүү жагсаалыг мэдээлсэн болон жагсагчдыг өдөөн турхирсан хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хатуу хариуцлага тооцохоо Бээжингийн удирдлагууд сануулсан учир жагсаал болсон газар жагсагчид болон цагдаа нараас өөр хүн байгаагүй гэнэ. Хүний эрхийг хамгаалах Өмнөд-Монголын төвийнхөн жагсаалын үеийн зураг болон дүрс бичлэгийг олон улсын байгууллагууд руу илгээн, тусламж хүссэн байна. Жагсаалыг хүчээр тараах үеэр өвөрмонголд интернет, гар утасны сүлжээг хаасан тухай оршин суугчид мэдээлжээ.

 

“Найман” химийн боловсруулах үйлдвэрийн бүс нь орчны хөрс, усыг хордуулснаас хүмүүс өвчилж, жирэмсэн эхчүүд үр зулбалт нэмэгдсэн хэмээн оршин суугчид эсэргүүцжээ. Тус бүсэд есөн химийн үйлдвэр бүтээгдэхүүн боловсруулалт хийдэг байна. Ирэх онд Найман хошууны Даачин-Тал гэх газар химийн хаягдал цэвэрлэх байгууламж, үйлдвэр барихаар болсон юм.

 

 

 

Г.Бэхи

Эх сурвалж: www.new.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 04 сар 08/

    Бат Үүлээ чи хятадыг төлөөлдөгийн хувьд Хятадын засгийн газрын нэрийн өмнөөс уучлал гуйгаач

    Хариулах
  • Зочин / 2015 04 сар 07/

    Одоо Батүүл уучлал гуйна аа

    Хариулах