Монополь “Монос”-ыг 9.6 саяар торгоод л өнгөрөх үү?

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 04 сар 07 ・ 3

 

Монголын эрүүл мэндийн салбарт “Монос” групп монополь болчихсон. Тиймдээ ч тус группын  гаргасан хариуцлагагүй үйлдэл, алдаа дутагдал тэгэсхийгээд л өнгөрдөг гэхэд болно. Бүр сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах үйлчилгээтэй эм бэлдмэл борлуулж байсан гэх мэдээллүүд ч өнөөдөр хэвлэлийн хуудаснаас салаагүй байна. ШӨХТГ-аас “Монос” группын эмийн сангуудад хяналт хийхэд   бараг бүгд зөрчилтэй шалгагдсан байдаг.  Гэтэл  сүүлдээ “Монос” группынхны хариуцлагагүй үйлдэл хэрээс хэтэрч нярай хүүхдүүдийг хордуулсан. Тодруулбал, нойрсуулах, тайвшруулах үйлчилгээтэй“Фенобарбитал” эмийг эцэг, эхчүүдэд буруу тунгаар олгосноос 16 нярай хордсон хэрэг өнгөрсөн онд гарсан билээ. “Фенобарбитал” эмэнд хордсон хүүхдүүд рахиттай болох, нүүрэнд нь тууралт гарах, хөлөрч, цочимтгой болох зэргээр эмгэгтэй болж эхэлжээ. Бүр элэгний С вирус илэрсэн нярай байгаа аж. Өдийд эмэнд хордсон хүүхдүүд цоо эрүүл болчихсон гэдэг нь эргэлзээтэй. Тухайн үед өвчтэй хүүхдээ яахаа мэдэхгүй эцэг эхчүүд  баахан сандарч гүйлдсээр, шүүхээс жор баригчийг нь шийтгэсэн болоод өнгөрсөн. Тэгвэл энэ хэрэг намжаагүй байхад “Монос” дахиад л хүүхдүүдийг хордуулчихлаа.  Хэдхэн хоногийн өмнө Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан найман сартайгаас 15 хүртэлх настай хүүхдүүд эмэнд хорджээ. ЭХЭМҮТ-ийн ажилтан “Монос”-ын агуулах руу  утасдаж эм захиалахад  харшил, үрэвсэл, хордлого, шокын эсрэг хэрэглэдэг “Ланадексон” гэх эмийг “Ланасорбид” гэдэг насан хүрэгчдэд өгдөг, зүрхний эмээр сольж өгчээ. Хүүхдүүдэд тус эмнээс арав хоногийн дотор 188 ширхэгийг уулгасан байсан бөгөөд тэдний  эцэг эх анзаараагүй бол хүүхдүүд амиа алдах эрсдэлтэй байсан гэдгийг мэргэжлийн хяналтын байцаагч хэлж байна. Утсаар захиалга өгсөн, эмийг шалгаж аваагүй гээд ЭХЭМҮТ-ийн ажилтанд буруу байгаа ч “Монос” групп утасны захиалгаар эм олгох ёсгүй, бүр захиалсан эмийг андуураад шал өөр эмээр солиод өгсөн байгаа юм. Ийнхүү хариуцлагагүй байгууллага, хувь хүний буруугаас болж эх орны ирээдүй болсон хүүхдүүд хохирсоор байна. Эрүүл саруул байсан хүүхэд эмний уршгаар хожим хойно ямар өвчтэй болохыг  эмч мэргэжилтнүүд ч хэлж мэдэхгүй байгаа. Харин манай хууль шүүхийнхэн хариуцлага алдсан ажилтанг нь шийтгэдэг болохоос хариуцлагагүй хүмүүсийг бэлтгэж, хууль дүрмээ сахиулдаггүй байгууллагыг нь зүгээр өнгөрөөсөөр байна.

Энэ удаагийн хэрэгт  мэргэжлийн хяналтын газраас ЭХЭМҮТ, “Монос фарм трейд” компанид “Эрүүл мэндийн тухай” хуулийг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулж, анхааруулга, албан шаардлага хүргүүлэхээр болсон гэнэ. Монополь компани мөнгийг бол төлчихнө. Цаана нь өчнөөн хүүхдийн эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа. Мөн дахиад ийм хэрэг гарахгүй гэх баталгаагүй. Тиймээс хүний нялх хүүхдүүдийн эрүүл мэндээр “тоглосон” “Монос”-ийг даврааж, толгойг илэхгүйгээр хариуцлага тооцох хэрэгтэй. Сүүлдээ хүмүүс “Монос”-ыг эм үйлдвэрлээд байна уу, хор үйлдвэрлээд байна уу гэдгийг ойлгохоо болиод байна. 

Эх сурвалж: www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 04 сар 09/

    Монос одоо болимоор юмаа. ажилчид нь ааш муутай, эмийн үнэ нь өдөр ирэх тусам нэмэгддэг, ЭМД-р эмээ өгдөггүй . . . гээд л муу бүхэн нь цогцолсон монополь эмийн сан шүү. Эмээ сайн дахин сайн лавлаарай.

    Хариулах
  • Зочин / 2015 04 сар 08/

    монголчуудаа моносийн эм тариаг авахгүй байхад л болно ш дээ.

    Хариулах
  • Зочин / 2015 04 сар 08/

    энэ монополь монос арай хэтэрлээ шдээ одоо болиулах цаг нь болоогүй юм уу монгол улс даяар нийлүүлэн зарж байгаа эм тариа нь ихэнх нь хятад улсаас оруулж ирдэг, эмийг том том шуудайгаар оруулж ирээд савлан зардагаа хэзээ болих юм бэ өөр улсаас арай чанартай үйлчилгээ сайтай эм тариагаар хангах цаг б

    Хариулах