Монголын хүүхдийн ордны салбар дугуйланг Сүхбаатар дүүрэгт шинээр нээлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 08

 

p19ichqthq4ei1tks1qlv18341q8g1Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сургуулиас гадуурхи сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор  Монголын Хүүхдийн ордны салбар дугуйланг Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 2, 9 дүгээр хороо,  Чингэлтэй дүүргийн 15, 18 дугаар хороонд байгуулсан. Уг ажлын хүрээнд салбар дугуйланг шинээр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Архустайд нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай,  Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, Монголын Хүүхдийн ордны захирал П.Анхтуяа нар оролцов.

Нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Сүхбаатар дүүргийн 12-20 дугаар хорооны багачуудад Монголын хүүхдийн ордны авъяаслаг сурагчид урлагийн тоглолтоор бэлэг барилаа. 

Ugluu-logo2028

Share Button
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх