Дуучин А.Хишигдалай: Би ч яахав, хүн надад атаархаад муулдаг юм…

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 08

 

hishigdalaiРок попын ертөнцөд хөл тавиад удаагүй ч, өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан залуу дуучин А.Хишигдалай “Universe best songs-2011” наадмын шилдэг оролцогчоор шалгарч урлагийн гараагаа эхэлж байсан билээ. Түүнийг хаана ч, хэний ч өмнө хэлье гэснээ хэлчихдэг шулуухан зантай гэдгийг фэнүүд нь аль хэдийнэ мэддэг болсон. Өөрийн цахим хуудаснаа фенүүдтэйгээ үргэлж үзэл бодлоо хуваалцаж таагүй байгаа зүйлээ хээвнэг шулуухан бичдэг дуучин бүсгүйг сүүлийн үед ихэд шүүмжлэх болсон. Хэтэрхий ил задгай яриатай шударга болох гээд хичээсэн гэх мэтээр хүмүүсийн шүүмжлэлд дарагдах болж “оддын өвчин” тусав уу хэмээн хэлэх нэгэн ч байх болжээ. Нэгэн цагт цахим хуудаснаа хатуу ширүүн үг сийлэхдээ “Намайг хүмүүс муу ярьж байгаад чи баярлаад яах вэ. Би ч яахав, хүн надад атаархаад муулдаг юм байж. Харин чи яана аа. Хүн битгий хэл, нохой ч чамайг хараад тоож хуцахгүй байна шүү дээ” хэмээв.  Чухам хэнд зориулж бичсэн нь үл мэдэх хэдий ч түүний хэрүүлийн “алим” шидсэн энэхүү бухимдал олон хүнийг гайхашруулж, бас багагүй хэсгээс нь шүүмжлэл хүртэж байсан удаатай. Энэ бүхнийг ойлгосон уу яасан залуу дуучин А.Хишигдалай ойрд хэрүүлийн өнгө аястай зүйл бичихгүй нам гүмхэн байна. Магадгүй оддын амьдралдаа дасаж байгаа бололтой шүү.

Эх сурвалж: Шуурхай.мн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх